Шаравын Батсуурь

Шаравын Батсуурь (1922-1986) нь Монгол Улсын Үндэсний бөхийн дархан аварга, бөөрөнцөг түлхэлтийн улсын аварга юм.

Шаравын Батсуурь
Шаравын Батсуурь

Ш.Батсуурь аваргын хөшөө Жаргалан сум Говь Алтай
Нэр Шаравын Батсуурь
Цол Дархан аварга
Төрсөн өдөр 1922 он
Төрсөн газар Говь-Алтай аймаг, Жаргалан сум
Амжилт
Түрүүлсэн тоо 2
Үзүүрлэсэн тоо 3
Шөвгөрсөн тоо 16
Цол хүртсэн он
Улсын арслан 1947
Улсын аварга 1948
Даян аварга 1957
Дархан аварга 1963
Тайлбар
2023 оны 6 сарын 28-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Тэрээр Засагт хан аймгийн Үйзэн гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хасагт хайрхны ар, Жаргалан уулын өвөрт 1922 оны хар нохой жил төрсөн. Түүний өвөг эцэг Равсал, Равсалын аав Хийдэв заан нутаг усандаа алдартай их бяртай хүн байсан.

17 настайдаа нутгийнхаа Цахирын овооны наадамд түрүүлснээр бөхийн гараагаа эхэлсэн бол 1947 онд 25 насандаа Улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртэж, дараа жил нь амжилтаа давтан улсын аварга цол хүртсэн байдаг. Төрийн наадамд гуч гаран жил амжилттай барилдахдаа Үндэсний баяр наадамд 2 түрүүлж, 3 үзүүрлэж, 16 удаа шөвгөрч, 1963 онд Үндэсний бөхийн дархан аварга цол хүртсэн.

Ш.Батсуурь нь үндэсний бөхөөс гадна Монголд орчин үеийн спортын төрөл зүйл үүсэж хөгжихөд хувь нэмрээ оруулж, бөөрөнцөг түлхэлтийн улсын аварга байсан бөгөөд 1950, 1951 онуудад улсын дээд амжилтыг тогоож байв.

Ш. Батсуурь 1942 онд Байтаг Богдын Хөх толгойн отрядад анх хилчин байлдагч болж хожим нь ардын армийн 065-р анги, 089-р анги, “Алдар” нийгэмлэг, 016-р нэгтгэлд офицероор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

Гэргий Д.Ишгэн, охин Б.Нарантуяа, хүү Б.Батсайхан

1947 онд Улсын баяр наадамд 9 даван түрүүлж шууд өсөх идэр чимэгтэй Улсын арслан цол

1948 онд Улсын баяр наадамд 9 даван түрүүлж идэр залуу чимэгтэй Улсын аварга цол

1949 оны Улсын баяр наадамд 8 даван үзүүрлэж

1951 оны Улсын баяр наадамд 8 давж бат хүчит чимэг

1952 онд Улсын баяр наадамд 6 давж үнэн хүчит чимэг

1953 онд Улсын баяр наадамд 8 даван үзүүрлэж бадрангуй хүчит чимэг

1954 онд Улсын баяр наадамд 7 давж гарамгай хүчит чимэг

1957 онд Улсын баяр наадамд 8 даван үзүүрлэж Улсын Даян аварга цол

1958 онд Улсын баяр наадамд 5 давж улам нэмэх чимэг

1959 онд Улсын баяр наадамд 5 давж харилтгүй хүчит чимэг

1961 онд Улсын баяр наадамд 6 давж агуу хүчит чимэг

1962 онд Улсын баяр наадамд 6 давж олныг баясуулагч чимэг

1963 онд Улсын баяр наадамд 6 давж Улсын Дархан аварга цол

1964 онд Улсын баяр наадамд 6 давж даяар дуурсах чимэг

1965 онд Улсын баяр наадамд 4 давж

1966 оны Улсын баяр наадамд 5 давж бууршгүй хүчит чимэг

1967 оноос хойш Улсын баяр наадамд зүүн, барууны магнайг тэргүүлэн хэдэн удаа зодоглохдоо тус бүр 4,3 давж, хэд хэдэн шилдэг залуу начин төрүүлсэн

Баруун талын засуул сонсоорой!

Бөх амлая!

Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын

Ардын Хувьсгалын яруу алдарт их ойн

Баяр наадмын бөхийн барилдааны

Зүүн талын Тэргүүн магнай

Говь Алтай аймгийн Жаргалан сумын харьяат,

Улсын Далай даян, даяар дуурсах дархан аварга Батсууриа!

Түгээмэл жавхланг бүрдүүлсэн идэр залуу

Түмэн олны дотроос шалгарсан гарамгай хүчит

Монгол даяар алдартай харилтгүй хүчит

Хамаг олноо баясуулсан аугаа хүчит

Харьшгүй зоригт, хурц гарамгай

Баатар зоригт, бадрангуй хүчит

Өсөн нэмэх, өрнөн дэлгэрэх

Улам улам сайжрах уран мэхт

Олон түмний дундаас онцлон шалгарсан

Бүхний тэргүүн бөхийн манлай

Далай даян, даяар дуурсах дархан аварга Батсууриа...

Ш.Батсуурьд зориулсан уран бүтээл, музей

засварлах
Дүү, шүлэг
засварлах
 
"Хамаг Монголын Дархан аврага, Хасагт Жаргалангийн унаган хүү" ном
  • "Батсуурь аваргад өргөх шүлэг", Тоомойн Очирхүү, 1994.03.27
  • "Батсуурь аварга" дуу, МУСГЗ П.Даваасамбуу, МУГЖ Г.Тэрбиш, 1997.05.17
  • "Бат суурьт Батсуурь аварга" шүлэг, МУСГЗ Ц.Чимэддорж, 2005.05.01
  • "Аугаа хүчит аварга" шүлэг, МЗХ Р.Лхамрагчаа, 2019.07.07
  • "Хамаг Монголын Дархан аварга, Хасагт Жаргалангийн унаган хүү", Б.Нарантуяа, 2022
  • МУСГЗ Р.Чулууны бүтээсэн хөшөө, Говь Алтай аймгийн Алтай хот
  • Батсуурь аваргын төрөлх нутаг, Говь Алтай аймгийн Жаргалан сум дахь дэвж буй хөшөөг аваргын 90 насны ойд зориулан 2012 онд нутгийн ард иргэдийн хүчээр босгосон байдаг.

Батсуурь аваргын гэр музей нь түүний төрсөн нутаг, Говь-Алтай аймгийн Жаргалан суманд байрладаг.