Гунгаагийн Элбэг

Гунгаагийн Элбэг (1974–) гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум уугуул, үндэсний бөхийн улсын харцага бөх байдаг.

Гунгаагийн Элбэг
Төрсөн он1974 он (49–50 настай)
Төрсөн газарМонгол улсын Хөвсгөл
аймгийн Улаан-Уул сум
Алдар цол
Бөхийн цолулсын харцага
Дууддаг нутагХөвсгөл аймгийн Улаан-Уул сум
Цол ахисан он жил
Улсын харцага2004[1]
Улсын начин1997
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн3 (1997, 2006, 2007)
2013-7-13-ны байдлаар мэдээлэв.

Амжилт засварлах

  • 1997 онд Улсын наадамд 6 давж Улсын начин цол
  • 2004 онд харцага цол нэхэн хүртэв.[1]
  • 2006 онд зургаа давсан
  • 2007 онд зургаа давсан

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1997 АХ-ын 76 жилийн ойн баяр наадамд улсын начин Ш.Лхагвасүрэнгээр дөрөв, улсын заан Д.Эрдэнэбатаар тав, улсын гарьд П.Сүхбатаар зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. 512
2004 Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. N/A
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Батзоригоор дөрөв, аймгийн арслан (улсын начин) Ж.Оргилоор тав, улсын начин (улсын аварга) Г.Эрхэмбаяраар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. 1024
2007 АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Ц.Цогтжаргалаар тав, аймгийн арслан (улсын начин) Ж.Отгонбаяраар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. 512

Тайлбар засварлах

  1. 1.0 1.1 Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд Г.Элбэг 1997 онд 6 давсан амжилтаараа уг цолыг нэхэн хүртжээ.