Оргихын Хангай (1990 онд төрсөн) нь Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. 2022 оны 1024 бөх барилдсан түүхт барилдаанд өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж Улсын аварга цол хүртсэн.

Оргихын Хангай
Төрсөн өдөр1990 оны 10 сарын 1 (1990-10-01)
(одоо 33 настай)
Төрсөн газарМонгол улсын Ховд
аймгийн Буянт сум
Алдар цол
Бөхийн цолУлсын аварга
Дууддаг нутагХовд аймгийн Буянт сум
Цол ахисан он жил
Улсын аварга2022
Улсын харцага2017
Аймгийн арслан2013
Аймгийн заан2012
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2022)
Шөвгөрсөн4 (2017, 2019, 2022, 2023)
Улсын наадмын амжилтын талаарх мэдээллийг Devjee.mn цахим хаягийн 2023-7-13-ны өдрийн байдлаар мэдээлэв.

Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд засварлах

2012 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.

2013 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн. Мөн тухайн жилдээ Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртжээ.

2017 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртсэн.

Улсын наадмын дэвжээнд засварлах

2017 оны АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн.

2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон. Гэвч тухайн жил улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон тул 2020 онд АХ-ын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.

2022 оны АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяраар тав, аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа, улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм, улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес, улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол хүртсэн.

2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан У.Батгэрэлээр дөрөв, аймгийн арслан Д.Эрдэнэтулгаар тав, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар зургаа, аймгийн арслан Г.Ганхуягаар долоо давж чимэг нэмсэн.

Үндэсний бөхийн амжилт засварлах

Оргихын Хангай[1]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Аварга 7 Саруул Сайжрах
2022 Улс 1024 Улсын Харцага 10 Улсын Аварга
2021 Цуцлагдсан Улсын Харцага Ковидоос болж тэмцээн цуцлагдсан.
2020 Улс 512 Улсын Харцага 2 Өсөх Идэр 2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон тул давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.
2019 Улс 512 Улсын Харцага 4
2018 Улс 512 Улсын Харцага 3
2017 Улс 512 Аймгийн Арслан 6 Улсын Харцага
2016 Улс 1024 Аймгийн Арслан 1
2015 Улс 512 Аймгийн Арслан 4
2014 Улс 512 Аймгийн Арслан 3
2013 Аймаг 256 Аймгийн Заан 8 Аймгийн Арслан
2012 Аймаг 256 Залуу Бөх 7 Аймгийн Заан


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан


  1. "Оргихын Хангайн амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.