Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны жагсаалт

(Үндэсний их баяр наадм-с чиглүүлэгдэв)

Улсын баяр наадам

засварлах

Монгол үндэсний их баяр наадам нь эртний уламжлалтай Монгол түмний их түүхийг агуулсан арвин их түүх билээ. Монгол түмэн хотол олноороо цэнгэн баярладаг, өргөн дэлгэр утгаараа улсын цол олгож байсан Долоон хошуу даншиг наадам, Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам болон Цэргийн наадам бүгд улсын хэмжээний том наадам билээ. VIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869-1924 )-ийг нас барсны дараагаар Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадмыг отголж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан тусгаар тогтсоны дараа Улсын II бага хурлаас Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам, Цэргийн наадам хоёрыг хамтруулан Ардын наадам болгон Нийслэл хүрээг чөлөөлсөн гэх өдөр буюу 1921 оны билгийн тооллын зургаан сарын шинийн зургаан нь аргын тооллын долоон сарын арван нэгэн байсан тул баяр наадмыг жил бүрийн энэ өдөр бөх барилдуулан, морь уралдуулан, сур харвуулж эрийн гурван наадам зохион байгуулах шийдвэрийг 1925 оны таван сарын арван тавны өдрийн Засгийн газрын тогтоолоор баталжээ.

Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн буюу 1946 оноос Ардын наадмыг өөрчлөн " Ардын хувьсгал ялсны ой " гэж тэмдэглэх болсон бөгөөд 1990 оны Ардчилсан хувьсгал ялан улмаар Монгол улс нэг нийгэмээс нөгөө нийгэмд шилжин хоёр намын тогтолцоо үйлчилж бүх орон даяар сонгуульт ажил зохион байгуулагдсан бөгөөд 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадмыг Монголын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн.

Улмаар 2006 онд " Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болгон " өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд одоогоор улсын баяр наадмыг Ардын хувьсгалын ой, Тулгар төрийн ой, Их Монгол улсын байгуулагдсаны ой зэрэг тодотголтой хамтруулан тэмдэглэж байна.

Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

засварлах
1925-1999 оны наадам
засварлах
Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1925 У.ар Ганжууржавын Самдан Хэнтий Баянхутаг з.б Нацагийн Жамъян Архангай Цахир
1926 У.ар Нацагийн Жамъян Архангай Цахир з.б Шагжийн Төмөрбаатар Архангай Тариат
1927 У.з Ономжавын Аюур Өвөрхангай Сант з.б Санжмятавын Шагж Завхан Тосонцэнгэл
1928 У.ав Нацагийн Жамъян Архангай Цахир У.ар Ономжавын Аюур Өвөрхангай Сант
1929 У.з Баясахын Банзар Архангай Өлзийт з.б Санжмятавын Шагж Завхан Тосонцэнгэл
1930 з.б Санжмятавын Шагж Завхан Тосонцэнгэл У.з Баясахын Банзар Архангай Өлзийт
1931 з.б Мангалын Бэх-Очир Булган Сэлэнгэ У.з Маамын Лхагва Завхан Идэр
1932 У.н Пэлжидийн Бат-Очир Төв Дэлгэрхаан У.з Долгорын Содном Архангай Хашаат
1933 У.з Маамын Лхагва Завхан Идэр У.з Дамдинсүрэнгийн Данзан Сэлэнгэ Цагааннуур
1934 У.з Хүрэлийн Дэлэг Архангай Өлзийт У.ар Лувсанмөрийн Чимэд Төв Мөнгөнморьт
1935 У.ар Лувсанмөрийн Чимэд Төв Мөнгөнморьт з.б Шаравын Гомбосүрэн Архангай Цэнхэр
1936 У.з Лхамжавын Балсан Дорнод Чойбалсан У.ар Лувсанмөрийн Чимэд Төв Мөнгөнморьт
1937 У.з Шагдарын Гэлэг Дорнод Гурванзагал з.б Довчингийн Лувсанжамц Архангай Хайрхан
1938 У.з Баатарын Төрбат Архангай Жаргалант У.з Цэдэвийн Банди Өвөрхангай Тарагт
1939 з.б Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.ар Маамын Лхагва Завхан Идэр
1940 У.з Шаравын Ванчинхүү Ховд Буянт У.з Учралын Дамчаа Дорнод Чойбалсан
1941 У.ар Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.з Хасын Өлзийсайхан Дорнод Халхгол
1942 У.н Өлзийтийн Чүлтэмсүрэн Хөвсгөл Түнэл У.з Шагдарын Санжсүрэн Завхан Сантмаргац
1943 У.з Довчингийн Лувсанжамц Архангай Хайрхан У.н Цэнджавын Содов Архангай Хайрхан
1944 У.ав Бадамдоригийн Түвдэндорж Архангай Хайрхан У.н Цэдэндоржийн Чимэд-Очир Булган Хангал
1945 У.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.з Жамсрангийн Цэвээнравдан Хөвсгөл Цагаан-Үүр
1946 Дая.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.ар Цэдэндоржийн Чимэд-Очир Архангай Хайрхан
1947 з.б Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан У.з Гялдангийн Цоодол Өвөрхангай Гучин-Ус
1948 У.ар Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан У.з Гялдангийн Цоодол Өвөрхангай Гучин-Ус
1949 У.з Пагамын Аюуш Баянхонгор Богд У.ав Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан
1950 У.ав Цэдэндоржийн Чимэд-Очир Архангай Хайрхан У.ар Өлзийтийн Чүлтэмсүрэн Хөвсгөл Түнэл
1951 У.ар Жамсрангийн Цэвээнравдан Хөвсгөл Цагаан-Үүр Дар.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал
1952 Дар.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал Дая.ав Цэдэндоржийн Чимэд-Очир Архангай Хайрхан
1953 Дар.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.ав Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан
1954 Дар.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.з Цэрэннадмидын Бадамсэрээжид Хөвсгөл Цагаан-Үүр
1955 з.б Самдангийн Оргодол Төв Баян-Өнжүүл з.б Балжингийн Бадам Булган Тэшиг
1956 У.н Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр У.ар Сүнрэвийн Самданжигмэд Өвөрхангай Баянгол
1957 У.ар Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр У.ав Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан
1958 У.ар Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр з.б Жалбуугийн Чойжилсүрэн Архангай Өлзийт
1959 У.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр У.ар Цэрэннадмидын Бадамсэрээжид Хөвсгөл Цагаан-Үүр
1960 Дая.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр У.н Цэндийн Гомбодорж Архангай Хашаат
1961 У.н Сэрээтэрийн Цэрэн Булган Сайхан Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1962 У.н Далайн Жамц Архангай Хотонт У.ар Жалбуугийн Чойжилсүрэн Архангай Өлзийт
1963 У.з Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.з Уламбаярын Мижиддорж Архангай Хашаат
1964 У.ар Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.ар Чойжилын Бээжин Хөвсгөл Цагаан-Үүр
1965 У.ар Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.з Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1966 У.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1967 Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.ар Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1968 У.ар Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1969 У.з Гомбо-Аюушийн Дэмүүл Өмнөговь Манлай Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1970 У.ар Чойжилын Бээжин Хөвсгөл Цагаан-Үүр Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1971 У.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ав Сэрээтэрийн Цэрэн Булган Сайхан
1972 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1973 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ар Пүрэвийн Дагвасүрэн Төв Батсүмбэр
1974 Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1975 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1976 У.з Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам У.ар Пүрэвийн Дагвасүрэн Төв Батсүмбэр
1977 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ар Пүрэвийн Дагвасүрэн Төв Батсүмбэр
1978 У.з Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1979 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ар Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам
1980 У.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1981 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дая.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1982 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ар Мядагийн Мөнгөн Увс Давст
1983 Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл У.ар Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам
1984 Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл У.ар Мядагийн Мөнгөн Увс Давст
1985 У.н Бандийн Ганбаатар Өвөрхангай Баян-Өндөр У.ар Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам
1986 У.ар Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1987 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1988 У.з Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1989 У.ар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.н Одвогийн Балжинням Увс Наранбулаг
1990 У.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1991 У.з Одвогийн Балжинням Увс Наранбулаг У.з Пунцагийн Сүхбат Баянхонгор Баян-Овоо
1992 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.н Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1993 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1994 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ар Одвогийн Балжинням Увс Наранбулаг
1995 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1996 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ар Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1997 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ар Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1998 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
1999 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
2000- 2024 оны наадам
засварлах
Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
2000 У.з Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн У.з Баянмөнхийн Гантогтох Увс Хяргас
2001 У.ар Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр
2002 У.з Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.з Баянмөнхийн Гантогтох Увс Хяргас
2003 У.ар Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.з Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
2004 У.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн У.з Баянмөнхийн Гантогтох Увс Хяргас
2005 У.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.г Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
2006 У.г Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт У.н Дагвадоржийн Азжаргал Говь-Сүмбэр Сүмбэр
2007 У.з Хадбаатарын Мөнхбаатар Хөвсгөл Шинэ-Идэр У.з Ишдоржийн Доржсамбуу Булган Гурванбулаг
2008 У.н Доржпаламын Ганхуяг Өвөрхангай Зүүнбаян-Улаан У.х Нямдоржийн Ганбаатар Говь-Алтай Чандмань
2009 Дал.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.ар Доржпаламын Ганхуяг Өвөрхангай Зүүнбаян-Улаан
2010 У.з Батжаргалын Ганбат Увс Баруунтуруун Дая.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл
2011 У.х Сүхбаатарын Мөнхбат Увс Баруунтуруун У.н Гунаажавын Эрхэмбаяр Сэлэнгэ Мандал
2012 А.а Пүрэвийн Бүрэнтөгс Увс Давст У.з Дамбийн Рагчаа Архангай Булган
2013 У.ар Гунаажавын Эрхэмбаяр Сэлэнгэ Мандал У.н Батнасангийн Гончигдамба Завхан Их-Уул
2014 У.х Намсрайжавын Батсуурь Увс Ховд У.н Ширбазарын Жаргалсайхан Завхан Идэр
2015 У.х Энхтөгсийн Оюунболд Хэнтий Өмнөдэлгэр У.ар Пүрэвийн Бүрэнтөгс Увс Давст
2016 У.з Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат У.н Рэнцэнбямбын Пүрэвдагва Архангай Булган
2017 У.х Цэдэвийн Содномдорж Хөвсгөл Тосонцэнгэл У.х Өлзийтогтохын Бат-Орших Увс Улаангом
2018 У.ар Намсрайжавын Батсуурь Увс Ховд У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат
2019 У.ар Энхтөгсийн Оюунболд Хэнтий Өмнөдэлгэр У.ав Намсрайжавын Батсуурь Увс Ховд
2020 У.ар Пүрэвийн Бүрэнтөгс Увс Давст У.ав Намсрайжавын Батсуурь Увс Ховд
2022 У.х Оргихын Хангай Ховд Буянт У.х Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ Цагааннуур
2023 У.г Мягмарын Бадарч Архангай Цэнхэр У.х Цэдэнсодномын Бямба-Отгон Өвөрхангай Төгрөг
2024 Дая.ав Намсрайжавын Батсуурь Увс Ховд У.ар Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ Цагааннуур

Түрүү, үзүүр хүртсэн аймгуудын эрэмбэ

засварлах

Улсын баяр наадмаас түрүү, үзүүр хүртсэн тоогоор аймгуудыг эрэмбэлвэл хорин нэгэн аймгаа Увсын цэнхэр хязгаарын хүчтэнүүд магнайлж, Арын сайхан Архангай хүчитнүүд удаалж Хэнтий, Төв, Хөвсгөл аймгууд айргийн тавд багтаж байна. Хорин нэгэн аймгаас одоогоор Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сүхбаатар аймгуудын хүчтэнүүд улсын баяр наадмаас түрүү, үзүүр хүртээгүй байна.

Д\д Аймгуудын нэр Түрүү Үзүүр Түрүүлсэн он Үзүүрлэсэн он
1. Увс 18 15 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987, 1991, 2010, 2011, 2012, 2014, 2018, 2020, 2024 1965, 1967, 1974, 1982, 1984, 1989, 19901, 1994, 2000, 2002, 2004, 2015, 2017,

2019, 2020

2. Архангай 17 23 1922, 1923, 1926, 1928, 1929, 1934, 1938, 1943, 1944, 1950, 1962, 2002, 2003, 2005, 2009, 2016, 2023 1922, 1925, 1926, 1930, 1932, 1935, 1937, 1943, 1946, 1952, 1958, 1960, 1962, 1963

1992, 1993, 1995, 1996, 1997, 2010, 2012, 2016, 2018

3. Төв 14 13 1932, 1935, 1955, 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974, 1976, 1986, 2000, 2001, 2004 1921, 1934, 1936, 1972, 1973, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1983, 1985
4. Хэнтий 15 3 1925, 1988, 1989, 1990, 19901, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2015,

2019

1923, 1924, 2001
5. Хөвсгөл 10 10 1942, 1951, 1956, 1957, 1958, 1959, 1960, 1970, 2007, 2017 1945, 1950, 1954, 1959, 1961, 1964, 1966, 1968, 1969, 1970
6. Булган 9 5 1931, 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954, 1961 1944, 1951, 1955, 1971, 2007
7. Өвөрхангай 8 16 1927, 1978, 1980, 1983, 1984, 1985, 2006, 2008 1928, 1938, 1947, 1948, 1956, 1981, 1986, 1987, 1988, 1990, 1998, 1999, 2003, 2005, 2009, 2023
8. Завхан 3 7 1924, 1930, 1933 1927, 1929, 1931, 1939, 1942, 2013, 2014
9. Говь-Алтай 2 4 1947, 1948 1949, 1953, 1957, 2008
10. Сэлэнгэ 2 4 1921, 2013 1933, 2011, 2022, 2024
11. Дорнод 2 2 1936, 1937 1940, 1941
12. Ховд 2 - 1940,2022
13. Баянхонгор 1 1 1949 1991
14. Өмнөговь 1 - 1969
15. Говь-Сүмбэр - 1 2006
16. Баян-Өлгий - -
17. Дархан-Уул - -
18. Дорноговь - -
19. Дундговь - -
20. Орхон - -
21. Сүхбаатар - -

Түрүү, үзүүрт нэг аймгийн бөхчүүд

засварлах

Улсын баяр наадамд нэг аймгийн харъяат бөхчүүд үлдсэн тохиолдол:

  • 1922 онд Архангай аймгийн харьяат улсын аварга Г.Вандан, улсын арслан Д.Далантай нар
  • 1926 онд Архангай аймгийн харьяат даян аварга Н.Жамъян, улсын арслан Ш.Төмөрбаатар нар
  • 1943 онд Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Лувсанжамц, улсын арслан Ц.Содов нар
  • 1959 онд Хөвсгөл аймгийн харьяат дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ц.Бадамсэрээжид нар
  • 1962 онд Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Жамц, улсын арслан Ж.Чойжилсүрэн нар
  • 1970 онд Хөвсгөл аймгийн харьяат дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин нар
  • 1976 онд Төв аймгийн харьяат улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Дагвасүрэн нар
  • 1982 онд Увс аймгийн харьяат дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан М.Мөнгөн нар
  • 2016 онд Архангай аймгийн харьяат улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва
  • 2020 онд Увс аймгийн харьяат улсын аварга П.Бүрэнтөгс, Даян аварга Н.Батсуурь нар тус тус үлдэж байжээ.

Түрүү, үзүүрт нэг сумын бөхчүүд

засварлах

Улсын баяр наадамд нэг аймгийн нэг сумын бөхчүүд үлдсэн тохиолдол:

  • 1943 онд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын арслан Д.Лувсанжамц, улсын арслан Ц.Содов нар
  • 1959 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ц.Бадамсэрээжид нар
  • 1970 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин нар тус тус үлдэж байжээ.

Хамгийн залуу начингууд

засварлах
Он Цол Бөхийн нэр Харьяалал Нас
1994 Залуу бөх Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт 20
1995 Залуу бөх Цогт-Очирын Баянмөнх Увс Хяргас 21
1996 Цэргийн начин Нинжээгийн Алтансүх Архангай Батцэнгэл 22
1997 Залуу бөх Гунгаагийн Элбэг Хөвсгөл Улаан-Уул 23
1998 Аймгийн арслан Батжаргалын Ганбат Увс Баруунтуруун 22
1999 Залуу бөх Долгорсүрэнгийн Сэржбүдээ Өвөрхангай Хужирт 23
2000 Аймгийн арслан Батжаргалын Одхүү Хэнтий Баянхутаг 23
2001 Аймгийн арслан Хадбаатарын Мөнхбаатар Хөвсгөл Шинэ-Идэр 20
2002 Аймгийн арслан Дагвадоржийн Азжаргал Говьсүмбэр Сүмбэр 24
2003 Аймгийн заан Жүгдэрийн Гансүх Дорнод Халхгол 22
2004 Аймгийн начин Түвшинтөрийн Энхтуяа Өмнөговь Баян-Овоо 22
2005 Аймгийн арслан Даш-Очирын Батболд Баянхонгор Баянбулаг 26
2006 Аймгийн арслан Мөнхсайханы Өсөхбаяр Булган Бүрэгхангай 22
2007 Аймгийн арслан Жанцангийн Бат-Эрдэнэ Говь-Алтай Цээл 21
2008 Аймгийн арслан Шоовдойхүүгийн Тогтохбаяр Говь-Алтай Жаргалан 27
2009 Аймгийн хурц арслан Цэдэвийн Содномдорж Хөвсгөл Тосонцэнгэл 23
2010 Аймгийн арслан Бямбадоржийн Заяамандах Ховд Чандмань 23
2011 Аймгийн арслан Амарын Батмөнх Хөвсгөл Цагаан-Үүр 22
2012 Аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал Өвөрхангай Хархорин 23
2013 Аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү Увс Тэс 24
2014 Цэргийн арслан Базаргүрийн Бадамсүрэн Завхан Алдархаан 24
2015 Аймгийн арслан Эрдэнэбатын Даш Дундговь Эрдэнэдалай 23
2016 Аймгийн арслан Доржийн Анар Дорнод Дашбалбар 24
2017 Аймгийн арслан Бередмуратын Серик Баян-Өлгий Улаанхус 23
2018 Аймгийн арслан Батбаярын Даваа-Очир Хөвсгөл Их-Уул 25
2019 Аймгийн хурц арслан Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ Цагааннуур 21
2020 Аймгийн арслан Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ Архангай Хайрхан 25
2022 Аймгийн заан Энхтүвшингийн Батмагнай Баянхонгор Жинст 21

Монголын оюутан залуучуудын анхдугаар наадам

засварлах

1959 онд “Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадам" улс орон даяар өргөн хүрээнд явагдаж, төв орон нутгаас шалгарсан олон багууд шигшээ тэмцээнд хүрэлцэн ирж оролцжээ. Энэхүү " Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадам "-ын үеэр Спортын төв ордоны нээлт болж энэхүү ордондоо анхны тэмцээнүүдээ зохиов. Монгол Улсын Их сургуулийн биеийн тамирын тэнхимийн дэргэд 1959 онд анхны их дээд сургуулийн “Спорт клуб" үүд хаалгаа нээв.

" Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадам " -ын хүрээнд үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж аймаг, бүсээс шалгарсан гучин долоон бөхийн барилдааныг тойргийн журмаар барилдуулан зарим амжилттай барилдсан бөхчүүдэд улсын цол олгосон билээ.

Монголын бүх ард түмний спартакиад

засварлах

Улсын аварга шалгаруулах барилдаан

засварлах

Тэмдэглэл

засварлах