- 12 сарын 25 — Киотогийн их сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар хэрэв хүн 20 секунд нэг хөл дээрээ зогсч чадахгүй бол ямар нэгэн тархиний эмгэгтэй ба тархиний судасны гэмтэлтэй байх магадлал өндөр болохыг тогтоов. Тархи нь маш нарийн дотоод сүлжээгээрээ хараа, дотоод чих, байршлийн мэдрэхүйг зохицуулж хүний тэнцвэрийн системийг ажиллуулж байдаг. (хөлөндөө гэмтэлтэй хүнд дээрх дүгнэлт хамаагүй) >>
- 12 сарын 13 — iRobot компаний робот тоос сорогчыг саяхнаас хакерууд ба сонирхогчидод зориулж хүссэн хүн дураараа програмчилж олон янзын үйлдэл хийж болхоор гаргалаа. Хэрэглэгчидэд зориулж гэрийн тоос соруулах ажлыг хөнгөвчилөх ийм робот тоос сорогчууд зах зээлд нэвтрээд 10 гаруй жил болсны дараа анхны нээлттэй эхтэй робот хэрэгсэл зарагдаж эхэллээ. >>
- 12 сарын 12 — Өдөр бүр 4.5 тэрбум like дардаг нийт хэрэглэгчдэдээ Facebook таалагдаагүй сэтгэгдлээ илэрхийлэх сонголт нэмэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь хэрэглэгчдийн зүгээс хамгийн их хүсдэг сонголт бөгөөд компаний зүгээс тэдэнд сэтгэгдлээ илэрхийлэх боломжийг олгохдоо хэн нэгнийг доромжлолд өртүүлэхгүй байхаар ажиллаж байгаа гэнэ. >>
- 11 сарын 26 — НАСА-ын Шинэ Хязгаар сансрын хөлөг 90 хоногийн унтаа нислэгээс удахгүй 12 сарын 6-нд сэрж Дэлхийн ван одой гаригийг тандан судлах ажилдаа орно. Шинэ хязгаар хөлөг нь одоогоор дэлхийгээс 4,8 тэрбум км зайтай нисч байна. >>
- 11 сарын 20 — 12 улсын 100 эрдэмтэд хамтран жаран хөлт хорхойны нэгэн төрлийн бүрэн генийн кодыг тайлж дууслаа. Ийм хорхойны төрөл нь дэлхий дээр 500 сая жилийн турш амьдарсан хамгийн эртний амьтны нэг юм. 200 сая жилийн өмнөөс энэ хорхой нь нүдгүйгээр амьдрах болжээ. >>
- 11 сарын 14 — АНУ-ын эрдэмтэд хиймэл фотосинтезын аргаар эрчим хүч гарган авах талаар судалгаа хийж байна. Одоогоор ургамлын адил ус, нүүрсхүчлийн хий ашиглан энерги гарган авах технологи амжилттай байгаа ч нилээд үнэтэй байгаа аж. Энэхүү технологиор илүү хямд эрчим хүч гаргах аргыг олсноор хүлэмжийн эффект болон эрчим хүчний хомсдол гэсэн хоёр асуудлыг нэг замаар шийдэх боломжтой юм. >>
- 11 сарын 11 — Гүүгл шилийг ашиглан шинэхэн эмч анхны мэс ажилбараа хийжээ. Энэ нь Гүүгл компаний шинэ бүтээлийг анх удаа албан ажилд ашиглаж байгаа тохиолдол юм. Чингэхдээ хагалгааны өрөөний гадна буй эмч шилний бичиж буй мэс ажилбарын бичлэгийг шууд үзэн, шилэнд буй чихэвчээр дамжуулан хагалгаа хийж буй шинэ эмчид зааварчилгаа өгсөн байна. >>
- 11 сарын 5 — Цэрдийн галавыг тэсч үлдэхэд, шувуудын өвөгт өндөгнийх нь хэлбэр тусалсан байж болох юм гэдэг таамаглалыг Их Британийн эрдэмтэд дэвшүүлсэн байна. Нисдэг болон өдөт үлэг гүрвэлүүдийн өндөгний хэлбэрийг судалж үзэхэд устаж үгүй болснуудын өндөг шувуудынхаас харьцангуй гонзгой, тэгш хэмтэй байсан бол галавыг тэсч үлдэн шувуудын өвөг болснуудын өндөг өнөөгийн шувуудынхаас ялгахын аргагүй байсан байна. >>
- 11 сарын 3 — Нэгдсэн Вант улсын эрдэмтдийн судалснаар хүний ДНХ-ийн зөвхөн 1% нь л шаардлагатай биологийн процессийн мэдээллийг агуулдаг байна. Үүнээс гадна 7% орчим нь генүүдийг идэвхижүүлэх, унтраах зэрэг зохицуулах үйлчилгээтэй ба нийт 8.2% нь л ажиллагаатай байдаг байна. Үлдсэн 91.8% нь залхуу буюу ажиллагаагүй геном бөгөөд удамшлийн үлдэгдэл мэдээлэл зэргийг агуулдаг байна. >>
- 11 сарын 1 — Одоогоос 600-700 сая жилийн өмнөөс амьтад дэлхий дээр үүсч бий болхоос өмнө Протерозойн эринд хүчилтөрөгч дэлхий дээр одоогийнхоос дөнгөж 0,1% хэмжээтэй маш бага байжээ. Генетикийн хөгжил хичнээн явагдлаа ч хүчилтөрөгч хангалттай бус орчинд том амьтад үүсч хувьсах бололцоогүй дэлхий 1 тэрбум орчим жилд амьралгүй оршжээ. >>
- 10 сарын 18 — АНУ-ын Локхид Мартин компани наран дээрх цөмийн урвалыг дууриалгаж ажилладаг тусгай эрчим хүчний реакторын (fusion reactor) боловсронгуй технологид томоохон дэвшил гаргаж ойрын 5 жилд эхний реакторыг бүтээхээ зарллаа. Ийм цөмийн реактор нь огт хоргүй ажиллагаатай бөгөөд энгийн нүүрсний цахилгаан станцаас 10 сая дахин их эрчим хүчийг гаргах болно. >>
- 10 сарын 12 — Андройд 5.0 шинэ үйлдлийн системд ойрын хэдэн сарын дотор Сони, HTC, Моторолла, Nexus зэрэг ухаалаг утаснууд хамгийн түрүүнд шилжинэ. >>
- 10 сарын 6 — 2014 оны Нобелийн шагналыг анагаахын салбарт Норвегийн эрдэмтэд Эдвард Мозер, Мая-брит Мозер ба АНУ-ын эрдэмтэн Жон О'Киф нар тархины эсийн судалгаагаараа хүртлээ. >> Video
- 10 сарын 5 — Гадаадад байдаг Монголчууд өдөр тутмын дотоодын мэдээллийг www.eagle.mn, news.gogo.mn, www.news.mn гэсэн хамгийн их уншигчтай мэдээллийн сайтнуудаас авах боломжтой. Мөн үндэсний төв тв радиогийн шууд онлайн нэвтрүүлгийг www.mnb.mn сайтнаас үзэх боломжтой.
- 10 сарын 1 — Швед нь бүх хогоо 99% боловсруулж зөвхөн 1%-ийг нь газарт булж экологи хамгааллаар энэ салбарт дэлхийд тэргүүлж эхэллээ. Шведийн зарим хотууд шатаасан хогоороо 40%-ийн цахилгаан дулаанаа хангадаг. Мөн хогны дутагдалд орж сүүлийн жилүүдэд Их Британи, Итали, Норвегаас төлбөр авч тэдний хогийг авч дахин боловсруулж цахилгаан, дулаанаа үйлдвэрлэж хортой үнсийг нь эргүүлээд илгээдэг. >>
- 9 сарын 24 — Зарим цөөн бүлэг эмэгтэйчүүд төрөлхийн генийн онцлогоор нүдэндээ 4 төрлийн өнгө мэдрэгчтэй бөгөөд 100 сая өнгийг харж чаддаг харин бусад 99% гаруй хүмүүсийн нүд 3 төрлийн мэдрэгчтэй 1 сая өнгийг ялгадаг байна. Энэ генийн онцлогийг Тетрохромат гэдэг. >>
- 9 сарын 22 — Монголын хэрэглэгчидэд чиглэсэн гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд хуурамч мэдээ тараах явдал цөөнгүй байдаг. 7 сарын 25-нд энд мэдээлсэн АНУ нь агаарын бохирдлоороо дэлхийд 2-т орж нийт бохирдлын 19%-ийг эзэлдгийг Монгол дахь Блүүмберг ТВ хуурамчаар мэдээлж БНХАУ-ын дараа Европ 2-т ордог гэж 9 сарын 22-ны мэдээгээрээ хэд давтаж мэдээллээ.
- 9 сарын 19 — Хэрэгцээгүй нээлтүүдэд олгодог Иг Нобелийн шагналын 2014 оны физикийн салбарын шагналыг Японы эрдэмтэд гадилын хальсан дээр гишгэхэд яагаад гулсамтгай байдаг талаарх судалгаагаараа хүртжээ. >>
- 9 сарын 18 — Олон улсын шинжлэх ухааны "Байгаль" сэтгүүлд бичигдснээр өнөөгийн Европчууд эртний гурван аймгаас үүсжээ. Цаг хугацааны өөр өөр үед Европод суурьшсан цэнхэр нүдтэй анчид, бор нүдтэй цагаан арьстан тариачид, Сибириэс нүүдэллэн ирсэн хүмүүс холилдож өнөөгийн Европын үндэстнүүд үүсжээ. >>
- 9 сарын 18 — Их Британийн судлаачид Хойд Америкт ургадаг нэгэн зүйлийн жимсгэнэ хорт хавдрын эсрэг үйлчлэлтэйг илрүүлсэн байна. Лабораторийн нөхцөлд жимсний ханд болон эмийн холимог нь дан эмээр үйлчилснээс илүү их хорт хавдрын эсийг устгажээ. >>
- 9 сарын 16 — НАСА хамгийн аврага пуужин бүтээх аврага гагнуурыг бэлэн болголоо, 55м өндөр 26м диаметртэй энэхүү гагнуураар аврага пуужингийн түлшний сав ба бусад их биеийг бүтээж бусад гариг руу нисэх сансрын хөлгийг бүтээнэ. >>
- 9 сарын 12 — Мемори карт үйлдвэрлэгч "СанДиск" компани 512 Гб хэмжээтэй SD карт бүтээжээ. Энэ нь одоогоор бүтээгдсэн хамгийн их багтаамжтай карт юм. Мэргэжилтнүүд яваандаа 2 Тб буюу 2000 Гб багтаамжтай карт бүтээх боломжтой гэж үзэж байна. >>
- 9 сарын 5 — 2010 онд Мексикийн буланг газрын тосоор бохирдуулсан Бритиш Петролиум компани АНУ-ын янз бүрийн албадад одоогоор 43 тэрбум ам.дол-ын экологи сүйтгэсний торгууль төлжээ. Саяхнаас Шинэ Орлеаний шүүхээс нэмж 17 тэрбум долларын торгуулийг мөн компанид тавилаа. Үүнээс гадна 9 тэрбум долларын 3 заргууд нэхэгдэж байна. >>
- 8 сарын 27 — Барселон хотод сүүлийн жилүүдэд оршин суугчидаас нь 5 дахин олон жуулчид ирэх болсноор иргэдийн амгалан байдлыг барууны жуулчид алдагдуулж хог тарих, архидах, танхайрах байдал газар авч олон зуун Барселончууд эсэргүүцэж жагслаа. >>
- 8 сарын 26 — 10 жилийн турш 67Р сүүлт од руу нисч хүрсэн Розетта сансрын хөлөг нь удахгүй энэ 11 сард сүүлт одон дээр буугч төхөөрөмжөө газардуулж нарийн судлахаар бэлтгэж газардах 5 байрлалыг тогтоогоод байна. >>
- 8 сарын 23 — Норвегийн Ставингерийн их сургуулийн судлаачид хүн киндл, айпад, таблетнаас и-ном уншихад цаасан ном уншихаас бага зүйл санаж хадгалдгийг тогтоов. >>
- 8 сарын 20 — Сүүлийн 300 жилд Дэлхийн хүн ам 10 дахин өсчээ. 1804 онд нийт хүн ам 1 тэрбум, 1922 онд 2 тэрбум, 1974 онд 4 тэрбум, 2010 онд 7 тэрбумд хүрсэн, 2018 онд 8 тэрбумд хүрнэ. Мөн байгальд олон зуун төрлийн амьтан, ургамлууд хүний хэт өсөлт ба болгоомжгүй байдлаас болж устаж хорогджээ. >>
- 8 сарын 19 — Монгол, Япон уран бичлэгийн үзэсгэлэн наймдугаар сарын 20-оос “Blue Moon” арт галерейд нээгдэнэ.
- 8 сарын 1 — Монгол улсад анх удаагаа Боинг онгоцны бүрэн задаргаа засварыг МИАТ-ын засварын алба хийж эхэллээ. Гадны улсуудад 1,5 сая ам.долларт хийдэг засварыг Монгол инжинерүүд 1,2 саяд гүйцэтгэж өрсөлдөж байна. >>
- 7 сарын 22 — Огторгуйн ихэнх галактикийн төвд сансрын хар нүх оршдог. Харин зарим галактикийн төвд нэг биш хэд хэдэн хар нүх оршдогийг эрдэмтэд тогтоов. >>
- 7 сарын 20 — Дэлхий даяар өдөр бүр 100 000 гаруй гэр ахуйн ухаалаг цахилгаан хэрэгслүүд (ухаалаг тв, ухаалаг хөргөгч...) интернэтэд холбогдсноос болж шинээр вирустэж хакеруудын мэдэлд ордог байна. >>
- 7 сарын 18 — Эх орноороо мориор аялах "Морьтон Монгол" төслийн 5 гишүүнтэй багийнхан 5 сараас аяллаа эхэлж одоо 3000км зам туулж Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд хүрлээ. Тэд нийт замынхаа 40%-ийг туулжээ. >>
- 7 сарын 16 — АНУ-ын Калифорнид усыг үргүй хэрэглэсэн болон хамаагүй гоожуулсан иргэн, байгууллагыг өдөрт 500 ам.дол-оор торгох хуулийг баталлаа. >>
- 7 сарын 15 — Google Map-ийн илүү дэлгэрэнгүй харуулдаг Street View үйлчилгээ нь энэ 8 сараас эхлэн Монголын хотууд ба зам гудамжыг дэлгэрэнгүйгээр нэтийн газрын зургаараа харуулж эхлэнэ. Ингэснээр хэрэглэгч дурын зам дээрх цэгээсээ эргэн тойрноо 360 градус ажиглах боломжтой.
- 7 сарын 13 — АНУ-ын Бэлл Лабс компанид энгийн холбооны зэс утсаар 10 гигабитийн хурдтай интернэт дамжуулж шилэн каблиас илүү технологийн боломжийг батлав. >>
- 7 сарын 11 — Калифорны их сургуулийн судлаачдын гаргаж авсан энгийн элсний хольцтой лити ион зай нь одооны гар утаснуудад хэрэглэдэг лити ион зайнаас 3 дахин их хүчин чадалтай байна. >>
- 7 сарын 2 — Хонконгд өчигдөр 80000 гаруй иргэдийн Бээжингийн бодлогын эсрэг ба илүү их ардчилалийг шаардсан жагсаал боллоо. >>
- 6 сарын 29 — 3 хэмжээст хэвлэлийн аргаар хүний бүх эрхтэнг эс бүрээр нь бүтээж хэвлэх цаг ойртсоор байна. Одоогийн био 3 хэмжээст хэвлэлийн аргаар хүний судас ба зарим жижиг эрхтний хэсгийг бүрэн хэвлээд байна. >>
- 6 сарын 20 — Монголд анх удаагаа зохиогдож байгаа андергроунд төрлийн киноны "Алтан хальс" олон улсын уралдаанд 33 бүтээл өрсөлдөж байна. >>
- 6 сарын 16 — Бразилд болж буй хөлбөмбөгийн ДАШТ-д баг нь хожигдсон Японы хөгжөөн дэмжигчид тэмцээний дараа нутгийн заншлаараа бүгдээрээ хогийн уут барин суусан суудал доорх хогоо цэвэрлэж цэнгэлдэхийн хэсэг газрыг цэвэрлэсэн нь бусад орныхныг гайхшруулж өөрөөсөө ичэхэд хүргэжээ. >>
- 6 сарын 15 — Испаний Ибиза арлын иргэд арлынх нь орчимд газрын тосны хайгуул хийхийг эсэргүүцэж 60000 иргэд нь эсэргүүцэлд гарын үсэг зурж дэлхийн экологийн өвөөр бүртгэгдсэн арлаа хамгаалжээ. >>
- 6 сарын 10 — Одоогийн нарны цэнэг хураагч хавтангаас 40% илүү чадалтай ба илүү хямд хавтангийн технологийг Калифорны их сургуулийн профессор Али Жави гаргаж авав. >>
- 6 сарын 9 — Туул голыг хамгаалах судлах чиглэлээр “Туул форум”-ыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргаа, 2030 Усны нөөцийн бүлэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж Туул Голын Сав Газрын Зөвллийг үүсгэн байгуулав. >>
- 5 сарын 16 — Италийн зохион бүтээгч Жианлука Сада огт хигээсгүй дугуйтай бөгөөд эвхэгдээд дундаж спортын цүнхэнд багтдаг унадаг дугуйг зохион бүтээлээ. >>
- 5 сарын 15 — Макс Планкын институтын эрдэмтэд ба Сингапурын их сургуулын эрдэмтэд графинийг хязгааргүй дулаан дамжуулах чадвартай болхыг тогтоов. >>
- 5 сарын 8 — АНУ-ын Аляскад байгаа Пэблийн зэс ба алтны том уурхайг нээхийг орон нутгийн байгаль хамгаалагчид хүчтэй эсэргүүцэж тэмцснээс болж Рио Тинто компани уг уурхайд оролцохоо больж 19%-ийн хувьцаагаа Цагаан Ордны нөлөөлөл дор орон нутгийн байгууллагуудад хандивллаа. >>
- 5 сарын 2 — Химийн 117 дахь хэт хүнд элементийг Германы ГСИ лабраторид хиймлээр гарган авч чадлаа. Одоогоор 117-р элементэд нэр өгөөгүй байна. >>
- 4 сарын 22 — Хитачи компани дэлхий дээрх хамгийн хурдан цахилгаан шат барих гэж байгаагаа мэдэгдлээ. 2016 онд Хятадын Гуанжоу хотод ашиглалтанд орох Гуанжоугийн санхүүгийн төвийн барилгад суурилуулагдах энэхүү цахилгаан шат нь 20 м/с хурдтай байх бөгөөд тус барилгын 1-р давхраас 95-р давхар хүртэл гарахад 43 секунд зарцуулна. >>
- 4 сарын 19 — Төслийн шатандаа байсан Вант улсын цамхгийн (Англи: Kingdom Tower) барилгын ажил ирэх долоо хоногоос эхлэх гэж байна. Саудын Араб улсын Жидда хотод баригдах энэхүү барилгыг 200 давхар бүхий 1000 м өндөртэй барихаар төлөвлөж байгаа бөгөөд баригдаж дуусаад дэлхийн хамгийн өндөр барилга болох юм. >>
- 4 сарын 19 — Волксваген компани 1 литр дизелиэр 160км явдаг цахилгаан-дизель машин XL1-ийг танилцуулав. XL1 нь зөвхөн зайгаараа 35км явж чадна. >>
- 4 сарын 18 — Сансрын Кеплер одон орны дурнаар анхны дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, одныхоо амьдрал байж болохуйц бүсэд тойрон эргэж буй гараг илрүүлжээ. Кеплер-186ф хэмээн нэрлэгдсэн энэхүү гараг нь дэлхийгээс 500 гэрлийн жилийн зайд оршдог байна. >>
- 4 сарын 15 — Графин нь металаас 200 дахин бөх, тунгалаг, зэснээс илүү цахилгаан дамжуулдаг ойрийн 30 жилд бүх үйлдвэрлэл ба технологид хувьсгал авчирах шинэ материал юм. >>
- 4 сарын 9 — Өнөөдөр МСҮТ-ийн 1000 оюутнууд Туул голын эргийн дагуу 16км хэсгийг цэвэрллээ. >>
- 4 сарын 3 — Санчир гаргийн дагуул Энселадусын өмнөд туйлын 30-40 км зузаан мөсөн бүрхүүл доор 8-16 км гүнтэй томоохон хэмжээний шингэн усан далай байгааг Кассини сансрын хөлгөөс авсан мэдээллээр НАСА-н эрдэмтэд нотолсон байна. >>
- 4 сарын 2 — Чили улсад 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв тус улсын Икике хотоос баруун хойш 92 км зайд байжээ. Газар хөдлөлтийн улмаас 6 хүн амь үрэгдсэн ба 2.11 м өндөртэй цунами үүсчээ. >>
- 4 сарын 1 — Автомашин үйлдвэрлэгч Мазда компани цахилгаан хөдөлгүүртэй машинаас ч илүү байгальд хоргүй машиний хөдөлгүүрийн технологи SkyActiv-г нээснээ зарлав. >>
- 3 сарын 31 — Улсын 1-р төв эмнэлэгт Үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж анагаахын маш өндөр түвшиний эмчилгээг Монголд нэвтрүүллээ. >>
- 3 сарын 29 — "Монгол кино" ном гарлаа. Уг номонд кино урлагийн нэрт уран бүтээлчдийн бүрэн лавлахийг багтаажээ.
- 3 сарын 28 — АНУ-д 14 настай сургуулийн сурагч Garamond үсгийн хэлбэрээр бичиг баримтаа хэвлэхэд 30% бага принтерийн хор үрэгддэгийг олж үүнийг одоогийн Америкийн төрийн бичиг хэрэгт хэрэгжүүлвэл жилд 136 сая ам.доллар хэмнэхийг тооцоолжээ. >>
- 3 сарын 27 — Үндэсний түүхийн музейд ирэх 4 сарын 8-нд 160 орчим шинэ ховор үзмэртэй 1300 жилийн өмнөх эртний Монголын түүхийг танилцуулах үзэсгэлэн нээгдэнэ.
- 3 сарын 21 — Биткойний саяхан хаагдсан дижитал зах зээл Mt.Gox-ын албанаас "мартагдсан" хард дискэнд байгаа 116 сая долларын ханш бүхий 200000 биткойнийг олсноо зарлав. Нийт 850000 биткойнийг хакеруудад алдсан тус зах зээл өнгөрсөн сард дампуурлаа зарласан юм. >>
- 3 сарын 20 — Харвардын их сургуулийн одон орончид ертөнц их тэсрэлтээр үүссэний дараахан болсон таталцлалын долгионийг илрүүлж ертөнцийн үүслийн чухал эх үүсвэрийг бататгав. >>
- 3 сарын 19 — Европын Холбооны парламентаас тамхины хайрцган дээр гэмтсэн эрхтнүүдийн зургийг томоор хэвлүүлэхийг хуульчиллаа. Монгол улсын хувьд мөн адилаар архины шил ба хайрцган дээр архинд гэмтэх эрхтний зургийг тавьж нийтийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой. >>
- 3 сарын 17 — Германы 2600 оршин суугчтай Вилдполдсрайд суурин нар салхины эрчим хүчинд бүрэн холбогдож хэрэгцээнээсээ 500% илүү цахилгаан үйлдвэрлэж илүүдлээ улсынхаа төв шугманд зарж жилдээ 4 сая евро олдог. >>
- 3 сарын 14-15 — АНУ-ын Вашингтон хотноо АНУ-д сурч, ажиллаж буй Монгол улсын иргэдийн дунд "Надад хэлэх үг байна-4" хэмээх илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 18 залуу өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээн нь анх 2011 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд өмнөх тэмцээнүүд Лос-Анжелес, Сан-Франциско, Чикаго хотуудад болж байжээ.
- 3 сарын 2 — Фейсбүүкийн үүсгэн байгуулагч 29 настай Марк Зүкерберг (доорх зураг) өнгөрсөн онд 1 тэрбум долларыг хандивт өгч дэлхийн 2013 оны шилдэг хандивлагч боллоо. >>
|