Мексикийн булан
Мексикийн булан (Англи: Gulf of Mexico, Испани: Golfo de México) нь Хойд Америкийн зүүн өмнөд хэсэг ба Мексикийн зүүн хойд хэсгийн хооронд орших булан юм. Атлантын далай, Карибын тэнгисийн нэг хэсэгт тооцогддог.
Газарзүй
засварлахТус булан нь зүүн, хойд, баруун хойд хэсгээрээ АНУ (Флорида, Алабама, Миссиссиппи, Луизиана, Техас муж улсууд)-тай, баруун өмнөд, өмнөд хэсгээрээ Мексик (Тамаулипас муж, Веракруз муж, Табаско муж, Кампече муж, Юкатан муж, Кинтана-Роо мужууд)-тэй хиллэнэ. Мөн зүүн өмнөд хэсэгт нь Куба улс оршино.
Флоридагийн хоолойгоор Атлантын далайтай, Юкатаны хоолойгоор Карибын тэнгистэй холбогддог.
Хамгийн гүн хэсэг нь Сигсбигийн хонхор бөгөөд 4,384м гүн болно.
2010 оны газрын тосны бохирдол
засварлах2010 онд Мексикийн буланд Бритиш Петролиум компани 11 сая баррел газрын тос асгаж далайн буланг маш ихээр бохирдуулжээ. АНУ-ын засгийн газраас болон байгаль хамгааллын албадаас, нутгийн хохирсон иргэдээс нийт 43 тэрбум ам.дол-ын торгуулийг Бритиш Петролиумаар төлүүлжээ. 2014 оны 9 сард хамгийн ихээр бохирдож хэлмэгдсэн Шинэ Орлеан мужийн шүүхээс нэмж БП компанид 17 тэрбум ам.дол-ын торгуулийг тавьлаа. Мөн бусад хохирогсодын 9 тэрбум долларын 3 тусдаа заргийг шүүхээр хэлэцэж байна. [1]
Цахим холбоос
засварлахWiktionary: Мексикийн булан – Энэ үгийг тайлбар толиос харна уу |