Facebook (компанийн бичдэг хэлбэр: facebook, урьдны нэр: thefacebook) нь дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ бөгөөд Meta компани ( Facebook Inc. 2021.10.28 хүртэл ) хөтлөн явуулдаг байна. Facebooks (англ. үгчлэн орчуулбал: «нүүр ном», утгачилбал: «дурсамжийн дэвтэр») гэх нэр нь америкийн зарим коллежийн оюутнууд дунд тараадаг элдэв дүрстэй дурсамжийн дэвтрээс гаралтай юм.
Хууль эрх зүйн хэлбэр | олон нийтийн |
---|---|
Бирж дахь симбол | NASDAQ: FB |
Аж үйлдвэрийн салбар | Интернэт |
Үүсгэн байгуулагдсан | 2 сарын 4, 2004 |
Үүсгэн байгуулагч | |
Төв байр | Менло парк, Калифорни, US |
Үйл ажиллагааны бүс | Америк (2004–05) дэлхий даяар (2005 оноос хойш) |
Удирдах хүмүүс | Марк Цукерберг (УЗ-н дарга, гүйцэтгэх захирал) Шерил Сандберг (үйл ажиллагаа эрхэлсэн менежер) |
Орлого | ▲ $7.872 тэрбум (2013)[1] |
Үйл ажиллагааны орлого | ▲ $2.804 тэрбум (2013)[1] |
Цэвэр орлого | ▲ $1.5 тэрбум (2013)[1] |
Нийт хөрөнгө | ▲ $17.895 тэрбум (2013)[1] |
Нийт хувьцааны мөнгөн дүн | ▲ $15.47 тэрбум (2013)[1] |
Ажилчид | 6,337 (December 2013)[1] |
Салбар компани | Instagram, WhatsApp |
Facebook нь хувь хүмүүс өөрийгөө олон нийтэд танилцуулах, санал сэтгэгдлээ хуваалцах эсвэл албан байгууллагууд бизнесээ танилцуулах сурталчилах, мөн түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болоод хамтын сонирхолоо бусадтайгаа хуваалцах, хэлэлцэхэд ашигладаг.
Түүх
засварлах2004 оны 2 дугаар сарын 4-нд Марк Цукерберг Харвардын Их Сургуульд компьютерын чиглэлээр суралцдаг, дотуур байрны хажуу өрөөнийхөө Эдуардо Саверин (санхүүгийн захирал), Дастин Московиц (програмчин) болон Крис Хьюз найз нартайгаа хамт санаачлан Facebook-ийг хийж байв. Найзуудтайгаа байнга холбоотой байж болохуйц гүүр маягийн вэб сайтыг тэд анх бүтээхээр зорьж байв. Тийм ч учраас 2006 он хүртэл энэхүү сайт нь зөвхөн Харвард Коллежийн дотоод хүрээнд "Thefacebook" нэртэй ажиллаж байв. Ингээд 2006 оны 9 сараас хойш дэлхий дахинаа энэхүү том сүлжээ сайт нь нээгдэж, цахим хаягтай 13 нас хүрсэн хүн бүхэн бүртгүүлж орох боломжтой болсон түүхтэй.
2007 оны байдлаар Facebook-ийн гүйцэтгэх захирал Цукерберг дэлхийн тэрбумтнуудын нэг болсон. Тэрбээр компанийнхаа 30% гаруй хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь жилд $4 орчим тэрбумын цэвэр ашиг олдог байна. Forbes сэтгүүлээс түүнийг 23 настайдаа буюу хамгийн залуу тэрбумтан болсон хүнээр шалгаруулсан бөгөөд тэрбээр 20 гаруй насан дээрээ тэрбумтан болсон цөөн хэдэн хүний нэг юм.
Компанийнхаа удирдлагыг Цахиурын хөндий рүү нүүлгэсэн тэрбумтан Маркийг Харвардын Их Сургуулийг дундаас нь хаясан Билл Гейтс ба Стив Жобс нартай харьцуулах нь цөөнгүй. Цукерберг ч маш олон төрлийн гэрээ хэлцэлийн саналуудыг хүлээж авч байв.
Өмчлөгчид болон удирдлага
засварлахҮүсгэн байгуулагчид:
- Марк Цукерберг — 28,2% (2012 онд) (Марк Зукерберг хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан төлөөлөгчийн гэрээний дагуу санал өгөх эрхийн 57 орчим хувийг эзэмшдэг)
- Дастин Московиц (2012 онд) — 7,6%
Хөрөнгө оруулагч байгууллагууд 2017 оны байдлаар 71,8% А ангиллын хувьцаа эзэмшигч гол компаниуд:
- The Vanguard Group
- BlackRock
- FMR, LLC
- State Street Corporation
- T. Rowe Price
Удирдлага
- Марк Цукерберг — ерөнхий захирал (CEO)
- Шерил Сэндберг — гүйцэтгэх захирал (COO)
- Дэвид Эберсман — санхүүгийн захирал (CFO)
Санхүүгийн үзүүлэлтүүд
засварлахТус компанийн 2020 оны нийт орлого 85 тэрбум 965 сая доллар байжээ. Үүнээс цэвэр ашиг - 29 тэрбум 146 сая доллар. Тус компани орлогынхоо 97 хувийг реклам-сурталчилгааны үйлчилгээнээс олдог. 2021 оны эхний зургаан сарын байдлаар Facebook-ийн цэвэр ашиг 19.9 тэрбум доллар болсон байна.
Хориг тавьж хаасан байдал
засварлахУмард Солонгос, Мьянмар, Хятад, Иран, Куба, Туркменстан зэрэг, дэлхийн хэд хэдэн оронд тус нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг хаажээ. Ихэнх тохиолдолд хориг нь тус улсад болж буй улс төрийн үйл явц эсвэл шашны эсрэг үзэлтэй тэмцэх арга хэмжээ гэж тайлбарладаг байна.
Цахим холбоос
Wiktionary: Facebook – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 "10-K Annual Report". SEC Filings. Facebook. January 31, 2014. Эх хувилбараас архивласан: Хоёрдугаар сар 9, 2014. Татаж авсан: February 7, 2014.