3 сарын 28
3 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 87 дахь (өндөр жил бол 88 дэх) өдөр юм. Мөн он дуустал 278 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 2 сар · 3 сар · 4 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- МЭ 37 - Ромын эзэн хаан Калигула өөрийгөө "Аугаа хунтайж" хэмээн өргөмжилжээ.
- 193 - Ромын хаан Пертинакс хамгаалагчдынхаа гарт амиа алдав. Түүнийг орыг Дидиус Юлианус залгасан юм. Тэрээр хаан ширээнд суухдаа их хэмжээний мөнгө төлж суусан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг билээ.
- 364 - Ромын хаан I Валентиниан ах Флавий Валенсыг хамтран захирагч болгов.
- 1566 - Мальтын цэргийн жанжин Жеан Парисо де Валлетт нийслэл хот Валетта хотын суурийг тавьжээ. Хотыг түүний нэрээр нэрлэсэн юм.
- 1776 - Сан Франциско хотын ерөнхийлөн захирагчаар Хуан Батиста де Анца тодорчээ.
- 1795 - Польш-Литвын эвсэл Хаант Оростой гал зогсоох гэрээ байгуулж, Оросын газар нутгийн нэг хэсэг болов.
- 1802 - Одон оронч Хайнрих Вилгельм Маттайс Олдерс солирыг илрүүлжээ.
- 1809 - Хойгийн дайн: Меделиний тулаанд Францчууд Испанийг буулган авав.
- 1814 - Америкийн тэнгисийн хөлөг онгоц Их Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн хоёр онгоцыг эзлэн, барьцаалжээ.
- 1842 - Шинэхэн байгуулагдсан Вьенна хотын филармони анхны тоглолтоо зохион байгуулав.
- 1854 - Крымын дайн: Франц болон Британи улс Оросод дайн зарлажээ.
- 1862 - Америкийн иргэний дайн: Глориета Пассын тулаанд Холбоотны арми Эх газрын армийн эзлэн түрэмгийллийг зогсоожээ. Улмаар Нью Мексикогын газар нутаг Холбоотны армийн талд шилжсэн юм.
- 1871 - Парисын хамтрал байгуулагдаж эхэлжээ.
- 1910 - Зохион бүтээгч Анри Фабре далавчаар холбосон тэнгисийн хөлөг зохион бүтээж түүгээрээ Мартижес голд хурдалжээ.
- 1939 - Испанийн иргэний дайн: Генералиссмус Франциско Франко Мадридыг бүрэн мэдэлдээ авав.
- 1941 - Дэлхийн II дайн: Британийн газар дундын тэнгисийн усан цэргийн анги Италийн Режиа Маринагийн хоёр хөлөг онгоцыг сөнөөжээ.
- 1942 - Дэлхийн II дайн: Бриатнийн тэнгисийн цэрэг Францын боомт хотуудыг сөнөөхөөр тэнгисийн яг голд цэргийн ажиллагааг эхлүүлэв.
- 1946 - Хүйтэн дайн: АНУ-ын төрийн департамент олон улсыг цөмийн зэвсгийн аюулаас хамгаалах цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа эсэхийг хянах ёстойг уриалжээ.
- 1951 - Францын цэргийн хүч Генералын цэргийн хүчийг Мао Хегийн тулаанд буулган авав.
- 1959 - БНХАУ-ын Төрийн зөвлөл Төвдийн засгийн газрыг тараажээ.
- 1969 - Нобелийн шагналт Грекын яруу найрагч Гиоргос Сеферис Английн мэдээллийн BBC агентлагч Грекыг цэргийн дархтанууд захирч байгааг эсэргүүцсэн мэдэгдэл хийв.
- 1970 - Туркийн баруун хэсэгт орон нутгийн цагаар 23:05 цагт газар хөдөлж 1,086 хүн амиа алдан, 1,260 хүн амиа алджээ.
- 1990 - АНУ-ын ерөнхийлөг Жорж Х.В.Буш олимпын аварга Америкийн гүйгч Жесси Овенсийг Конгрессын алтан медалиар нэхэн шагнав.
- 1994 - Өмнөд Африкын Инкатагын эрх чөлөөний намын зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн газар хамгаалалтад авав. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаагийн хэд, хэдэн ажилтан амиа алджээ.
- 1999 - Косовогийн дайн: Сербийн талын цэргүүд Избика хотод Косовогийн 146 хүний амийг хороов.
- 2005 - Индонезийн Суматра арлын хойд хэсэгт байж болох хэмжээнээс зургаа дахин хүчтэй газар хөдөлж 915-1,314 хүн амиа алдаж, 340-1,146 хүн бэртэж, гэмтжээ.
- 2006 - Францын засгийн газар хөдөлмөрийн гэрээний тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болов.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 931 - Хожуу Хан гүрний хаан Лиу Ченгюү (951 онд нас барсан)
- 1483 - Италийн сэргэн мандалтын үеийн суут зураач, барималч Рафаел (1520 онд нас барсан)
- 1750 - Венесуэлийн Ерөнхийлөгч Франциско де Миранда (1816 онд нас барсан)
- 1851 - Португалийн гурав дахь Ерөнхийлөгч Бернардино Машадо (1944 онд нас барсан)
- 1862 - Нобелийн энхтайвны шагналт, Францын Ерөнхий сайд Аристид Бриан (1932 онд нас барсан)
- 1868 - Оросын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Максик Горький (1936 онд нас барсан)
- 1881 - Олимпын гурван удаагийн алтан медальт Америкийн зээрэнцэг түлхэлт, уртын харайлтын тамирчин Мартин Шеридан (1918 онд нас барсан)
- 1892 - Нобелийн шагналт Бельгийн физиологич Корнейл Хейманс (1968 онд нас барсан)
- 1895 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кристиан Хертер (1966 онд нас барсан)
- 1930 - Нобелийн шагналт Америкийн физикч Жером Айсек Фрийдман
- 1935 - Олимп дэлхийн хошой аварга Польшийн гурвын харайгч Жозеф Шмидт
- 1936 - Нобелийн шагналт Перу улсын зохиолч Марио Варгас Ллоса
- 1942 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь их аварга Кацүаки Китанофүжи
- 1945 - Филиппин улсын 16 дахь Ерөнхийлөгч Родриго Дутерте
- 1946 - Перу улсын 48 дахь Ерөнхийлөгч Алехандро Толедо
- 1953 - Бурунди улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Мелчойр Ндадае (1993 онд нас барсан)
- 1957 - Олимп дэлхийн аварга Америкийн гүйгч Харви Глейнс
- 1958 - Олимпын хоёр, дэлхийн нэг удаагийн алтан медальт Америкийн гимнастикч Барт Коннер
- 1959 - Коста-Рика улсын Ерөнхийлөгч Лора Шиншилла
- 1962 - Олимпын мөнгөн медальт Югославын уулын цаначин Журе Франко
- 1970 - "Дилемма", "Дадлагажигч", "Ерийн галавын цэцэрлэг: Орхигдсон ертөнц", "Хурим бусниулагчид" киноны од Америкийн жүжигчин Винс Вон
- 1980 - Америкийн сагсанбөмбөгч Люк Уолтон
- 1983 - Тив, дэлхийн хошой аварга Францын гүйгч Ладжи Дукуре
- 1985 - Их дуулгийн тэмцээнд гурван удаа түрүүлсэн Швейцарийн теннисч Станислас Вавринка
- 1986 - Греммийн наадмын зургаан удаагийн шагналт Америкийн алдарт дуучин Леди Гага
- 1992 - Испанийн хөлбөмбөгч Серхи Гомез
Нас барсан алдартнууд
засварлах- 193 - Ромын эзэн хаан Пертинакс (126 онд төрсөн)
- 1239 - Японы эзэн хаан Го-Тоба (1180 онд төрсөн)
- 1241 - Данийн эзэн хаан II Вальдемар (1170 онд төрсөн)
- 1285 - Ромын пап IV Мартин (1220 онд төрсөн)
- 1584 - Оросын эзэн хаан "Догшин" Иван (1530 онд төрсөн)
- 1794 - Францын математикч, философич Марк де Кондорсе (1743 онд төрсөн)
- 1941 - Английн богино өгүүллэгийн мастер, зохиолч Виржиниа Вуульф (1882 онд төрсөн)
- 1943 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Сергей Рахманинов (1873 онд төрсөн)
- 1969 - АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхайуер (1890 онд төрсөн)
- 1982 - Нобелийн шагналт Канадын химич Уиллиам Жиак (1895 онд төрсөн)
- 2004 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт нэрт жүжигчин, найруулагч, дуучин Петер Устинов (1921 онд төрсөн)
- 2013 - "Харри Поттер" киноны Вернон Дарслигийн дүрээр алдаршсан Английн жүжигчин Ричард Гриффитс (1947 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
засварлах Commons: 3 сарын 28 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан