3 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 79 дахь (өндөр жил бол 80 дэх) өдөр юм. Мөн он дуустал 286 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал засварлах

  • 235 - Ромын жанжин Максимус Тракс өөрийгөө хаан хэмээн зарлажээ.
  • 1602 - Голландын "Дорнод Энэтхэгийн пүүс" байгуулагдав.
  • 1616 - Английн аялагч Сир Уольтер Релей Лондон хотын цамхагт 13 жил хоригдсоны эцэст суллагджээ.
  • 1760 - АНУ-ын Бостон хотод гал гарч 349 барилга байгууламж сүйдэв.
  • 1815 - Элба арлаас зугтсан Наполеон Бонапарт 140,000 цэрэгтэй арми, 200,000 сайн дурын цэрэг бүхий салаатай болсноор богино хугацааны хаанчлалаа эхлүүлжээ.
  • 1848 - Германы улсуудад гарсан хувьсгал: Баварийн хаан I Людвиг эрх ямбаасаа татгалзав.
  • 1854 - АНУ-ын Висконсин мужийн Рипон хотод тус улсын бүгд найрамдах нам байгуулагджээ.
  • 1883 - Францын нийслэл Парис хотод болсон хуралдаанаар аж үйлдвэрлэгчдийг хамгаалахыг зөвшөөрөв.
  • 1913 - Хятадын үндэсний намыг байгуулагч Сун Чиао-Жен халдлагад өртөн хүнд шархдав. Шархадсанаасаа хойш хоёр хоногийн дараа амьсгал хураажээ.
  • 1915 - Суут физикч Альберт Эйнштейн харьцангуйн ерөнхий онолоо боловсруулав.
  • 1922 - АНУ-ын зэвсэглэлийн түүхэнд анх удаа нисэх онгоц тээвэрлэх "Лангли" хөлөг онгоцыг нэвтрүүлжээ.
  • 1923 - Чикаго мужийн уран зургийн клуб нээгдэв. Нээлтэд Пабло Пикассогийн уран зургуудыг дэлгэн үзүүлэв. Ингэснээр тус улсад орчин үеийн урлагийн шинэ давалгаа эхэлсэн түүхтэй.
  • 1933 - АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт рүү гал нээж, хүнд шархдуулсан Жузеппе Цангара гэгчийг Флорида мужийн шоронд цахилгаан сандал дээр цаазаар авав.
    • СС-ийн дарга Хайнрих Гиммлер Дачаугын бөөнөөр хорих лагерыг босгох шийдвэр гарч, улмаар Теодор Эйк гэгчийг хорих лагерын даргаар томилжээ.
  • 1951 - Японы томоохон арал болох Хоншү арал илэрч, улмаар тус арал орших Яманаши мужийн Фүжиёшида хот байгуулагдав.
  • 1952 - АНУ-ын Сенат Японтой энхийн гэрээ байгуулахыг дэмжжээ.
  • 1956 - Тунис улс Францаас тусгаар тогтнов.
  • 1964 - Европын сансар судлалын агентлаг байгуулагджээ.
  • 1972 - Ирландын бүгд найрамдах арми Умард Ирландын Белфаст хотод бөмбөг дэлбэлж долоон хүн амиа алдан, 148 хүн шархдав.
  • 1985 - Нохойтой чаргаар 1,135 милл зай туулсан анхны хүн Либби Риддлес тодорчээ.
    • Канадын паралимпын тамирчин Рик Хансен дэлхийг тэргэнцрээр тойрох аялалаа эхлүүлэв.
  • 1988 - Эритрийн тусгаар тогтнолын төлөөх дайн: Эритрийн ардын чөлөөлөх фронт Афабет тосгонд нэвтрэв. Улмаар энэ дайнд ардын чөлөөлөх фронт ялалт байгуулсан билээ.
  • 1990 - Алдарт дээрэмчин Фердинанд Маркосын эхнэр Имельда Маркосыг занданчлах, дээрэм хийх, зохион байгуулалттай гэмт хэргээр эрүү үүсгэн шүүх хурал эхэлжээ.
  • 1993 - Английн Уоррингтон хотод Ирландын бүгд найрамдах арми бөмбөг дэлбэлж, улмаар хоёр хүүхэд амиа алдав. Үүнийг эсэргүүцэн Британи, Ирланд улсуудад олон нийтийг хамарсан жагсаал болжээ.
  • 1995 - Японы нийслэл Токио хотын метронд Шинрикио Аүм гэгч сарин хийг цацсаны улмаар 12 хүн амиа алдаж, 1,300 хүн шархдав.
  • 2003 - Иракыг чөлөөлөх ажиллагаа: АНУ цэргийн ажиллагаа явуулахаас өмнө Их Британи, Австрали, Польш улсууд нэгдэн цэргийн ажиллагаа явуулахаар болов. Улмаар Ирак дахь олон улсын цэргийн ажиллагаа эхэлжээ.
  • 2006 - Чад улсын зүүн хэсэгт Канадын 150 цэрэг Ардчилсан өөрчлөлтийн төлөөх нэгдсэн фронтын босогчдод буудуулан амиа алджээ. Тус хөдөлгөөнийхөн Чадын ерөнхийлөгч Идрисс Дебиг засгийн эрхээс зайлуулахыг хүсч байсан юм.
  • 2012 - Иракын арван хотод террорист ажиллагаа болж үүний улмаас 52 хүн амиа алдаж 250 хүн бэртэж гэмтжээ.
  • 2014 - Афганистаны Кабул хотод байрлах тансаг зэрэглэлийн "Серена" зочид буудалд дөрвөн зэвсэглэсэн этгээд халдаж найман хүн амиа алдав.
  • 2015 - Дэлхий даяар сарны хиртэлт, хагас хиртэлт, том сар мандах үзэгдэл тохиожээ.
  • 2019 - Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох болсноо зарлав. Түүний орыг дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол Кассым-Жомарт Токаев залгахаар болсон юм. Ингэснээр Казахстан улсыг сүүлийн 29 жилийн турш толгойлсон Назарбаевын ноёрхол эцэс болсон билээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1725 - Оттоманы эзэнт гүрний султан I Абдул Хамид (1789 онд нас барсан)
  • 1800 - Коста Рика улсын Ерөнхийлөгч Браулио Каррило Колина (1845 онд нас барсан)
  • 1811 - Францын эзэн хаан II Наполеон (1832 онд нас барсан)
  • 1828 - Норвегийн нэрт яруу найрагч Хенрик Ибсен (1906 онд нас барсан)
  • 1882 - Францын 17 дахь Ерөнхийлөгч Рене Коти (1962 онд нас барсан)
  • 1910 - Олимпын наадмын мөнгөн медальт Германы дүүгүүрч Эрвин Бласк (1999 онд нас барсан)
  • 1911 - Нобелийн шагналт Мексикийн дипломатч Альфонсо Гарсиа Роблес (1991 онд нас барсан)
  • 1915 - Австрийн найм дахь Ерөнхийлөгч Рудольф Киршлагер (2000 онд нас барсан)
  • 1916 - Францын Ерөнхий сайд Пьерре Мессмер (2007 онд нас барсан)
  • 1928 - Олимпын аварга уртын харайгч Жером Биффль (2002 онд нас барсан)
  • 1939 - Канадын 18 дахь Ерөнхий сайд брайн Малрони
  • 1941 - Олимпын мөнгөн медалт, Азийн хошой аварга Японы марафонч Кимихара Кэнжи
  • 1950 - Олимпын хүрэл медальт жүдоч, үндэсний бөхийн улсын начин Равдангийн Даваадалай
  • 1957 - Америкийн жүжигчин, найруулагч Спайк Лий
    • "Мөстлөгийн үе", "Роботууд" хүүхэлдэйн киноны зураглаач Крис Уедж
  • 1970 - "Орголт", "Гүн хөх тэнгис" киноны од жүжигчин Майкл Рапапорт
  • 1972 - Олимпын аварга, хошой хүрэл медальт, Дэлхийн аварга Британийн завьчин Грег Сийрл
  • 1982 - Чехийн хөлбөмбөгч Томаш Кушак
  • 1984 - Испанийн хөлбөмбөгч Фернандо Торрес
  • 1985 - Францын хөлбөмбөгч Морган Амалфитано
  • 1990 - Аргентины хөлбөмбөгч Маркос Рохо

Нас барсан алдартнууд засварлах

  • 1191 - Ромын пап III Клемент (1130 онд төрсөн)
  • 1440 - Литвын хаан I Сигисмунд (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1977 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 38 дахь их аварга Манзо Терүкүни (1919 онд төрсөн)
  • 1990 - Оросын хөлбөмбөгийн домогт хаалгач Лев Яшин (1929 онд төрсөн)
  • 1993 - Нобелийн шагналт Америкийн физикч Поликарп Куш (1911 онд төрсөн)
  • 2010 - Непалын Ерөнхий сайд Гирижа Прасад Койрала (1924 онд төрсөн)
  • 2013 - Бангладешын 15 дахь Ерөнхийлөгч Зиллур Рахман (1929 онд төрсөн)
  • 2015 - Австралийн Ерөнхий сайд Малколм Фрейзер (1930 онд төрсөн)
  • 2016 - Данийн Ерөнхий сайд Анкер Йоргенсен (1922 онд төрсөн)
  • 2017 - Рокефеллерийн удмын тэрбумтан Девид Рокефеллер (1915 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах

  • Тунис  Тунис Тусгаар тогтнолын өдөр
  • Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Уугуул Америкчуудыг ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх өдөр
  • Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр
  • Олон улсын аз жаргалын өдөр (2013 онд НҮБ Олон улсын аз жаргалын өдрийг зарласнаас хойш)

  Commons: 3 сарын 20 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан