5 сарын 8
5 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 128 дахь (өндөр жил бол 129 дэх) өдөр юм. Мөн он дуустал 237 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- МЭӨ 453 - Хавар-Намрын үе: Жао угсааныхан Жи угсааныханыг буулган авснаар Жинянгын тулаан өндөрлөв. Жин гүрний хаан угсааны гэр бүл хооронд өрнөсөн дайн ийнхүү өндөрлөсөн юм.
- 413 - Баруун Ромын эзэнт гүрний хаан Хонориус Италийн Тускиа, Кампаниа, Пиченум, Самниум, Апулиа, Лусаниа, Калабриа хотуудад өндөр татвар оногдуулахаар болов.
- 1429 - Суут Жанна Д'Арк Орлианы бүслэлтээс зугтжээ.
- 1450 - Английн иргэн Жек Кейд эзэн хаан VI Хенригийн эсрэг хувьсгал дэгдээв. Хоёр сарын дараа тэрээр эзэн хааны цэргүүдэд амиа алдсан юм.
- 1541 - Испанийн нэрт аялагч Эрнандо де Сото Миссиссипи мөрөнд хүрсэн анхны хүн болжээ. Тэрээр тухайн үедээ "Рио де Эспириту Санто" гэж нэр хайрлажээ.
- 1788 - Францын парламент ээлжит хуралдаанаараа засаг захиргааны нэгжүүдэд 48 шинэ шүүх танхим барихаар болов.
- 1821 - Грекын тусгаар тогтнолын дайн: Грекын арми Гравиагийн тулаанд Туркийн армийг бут ниргэв.
- 1842 - Францын нийслэл Парис хотод галт тэрэг хоорондоо мөргөлдөж 200 хүн амиа алджээ.
- 1846 - Мексик-Америкийн дайн: Америкийн генерал Закари Тейлорын арми Рио Грандегийн хойд хэсэгт Мексикийн армийг буулган авав. Ингэснээр Америкийн тал энэ дайны хамгийн том ялалтыг байгуулсан юм.
- 1886 - Америкийн эм зүйч Жон Пембертон зохион бүтээсэн хийжүүлсэн ундаагаа "Кока-Кола" гэх нэрээр худалдаалж эхлэв.
- 1898 - Италийн хөлбөмбөг лигийн системд шилжиж, анхны тэмцээнээ зохиож эхлэв.
- 1899 - Ирландын Даблин хотод драмын театр байгуулагдав.
- 1902 - Мартиникийн арлын Пелее галт уул дэлбэрч Сан-Пьерре тосгон бүрэн сүйрчээ. Гамшгийн улмаас 30 мянган хүн амиа алдсан байна.
- 1912 - Америкийн кино урлагийн алдарт "Парамаунт Пикчерс" албан ёсоор байгуулагджээ.
- 1921 - Румын улсын Коммунист нам байгуулагджээ.
- 1927 - Францын армид Дэлхийн нэгдүгээр дайн-д оролцсон Шарль Нюнгессе, Франсуа Коль нар АНУ-ын Нью-Йорк хот руу анх удаагаа Атлантын далай дамнан нисэх оролдлого хийхээр хөөрчээ. Гэтэл замд шувуун сүрэг тааралдаж улмаар хоёр хөдөлгүүрт онгоц нь осолдсон байна.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Английн Дерби болон Ноттингхем хотуудад Нацистийн Германы арми бөмбөг хаяжээ.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Керчийн хойгийн тулаан: Германы 11 дүгээр арми ЗХУ-ын 44, 47, 51 дүгээр армитай тулаан хийж эхлэв.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Сувдан тэнгисийн тулаан: Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хөлөг онгоц тээвэрлэгч халдлага үйлдэж Лексингтон хөлгийг живүүлэв.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Европ дахь тулаанууд өндөрлөв. Францын Реймс хотод Германы цэргүүд бууж өгөхөөр болжээ.
- Прага хотод болсон бослого дарагдав. Энэ өдрийг Бүгд найрамдах Чех улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
- Алжирийн Сетиф хотод Францын армийн явуулсан цэргийн ажиллагааны улмаас 100-аас илүү энгийн иргэн амиа алджээ.
- 1946 - Эстонийн Талинн хотод ЗХУ-ын эзэрхэг бодлогыг эсэргүүцэж Айли Йоги, Агеда Паавель нар "Талинн хотын цэргүүдийн хүрэл хөшөө"-г сүйтгэжээ.
- 1963 - Вьетнамын католик шашинт Ерөнхийлөгч Нго Дин Диемийн санаачилгаар Өмнөд Вьетнамын Весак хот дахь буддист далбаа мандуулахыг хоригложээ. Улмаар буддын шашны есөн санваартныг хороосон байна.
- 1967 - Филиппинийн Засгийн газар Давао мужийг Давао дель Норте, Давао дель Сур, Давао Ориентал гэж гурван хэсэг болгож хуваав.
- 1972 - Вьетнамын дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Умард Вьетнамын цэргийн агуулах, чухал боомтуудад бөмбөг хаях тушаал буулгав.
- 1973 - АНУ-ын Умард Дакота мужид цэргийн ажиллагаа явуулж, тусгаар тогтнох хөдөлгөөн өрнүүлсэн Америкийн Индианчуудын хөдөлгөөн Пайн Риджэд АНУ-ын армид бууж өгчээ.
- 1976 - Америкийн "Сикс Флагс Межик" соёл амралтын хүрээлэн дэлхийд анх удаагаа мушгиралдсан төмөр арматур бүхий галзуу хулганыг ашиглалтад оруулжээ.
- 1978 - Италийн уулчин Райнхолд Месснер, Австрийн уулчин Петер Хабелер нар Эверестийн оргилд анх удаагаа хүчил төрөгчийн аппаратгүй авирав.
- 1980 - ДЭМБ арьсны биржрүүт тууралт өвчнийг үндсээр нь устгасан тухайгаа дэлхий нийтэд зарлав.
- 1984 - Канадын армийн техникч Денис Лорти Квебекийн үндэсний ассемблейд зэвсэгтэй халдаж гурван хүн амиа алдан, 13 хүн шархдав. Уг халдлагыг Квебекийн армийн гишүүн Рене Жальбер тэргүүтэй армийнхан буулган авчээ.
- Тамзе мөрний хашлага ашиглалтад оржээ.
- 1987 - Умард Ирландын Лаухолл хотод Ирландын бүгд найрамдах армийн найман цэргийг Агаарын тусгай хүчин устган сөнөөв.
- Цахим улс гэгдэх "Аерикийн эзэнт гүрэн" байгуулагджээ.
- 1988 - АНУ-ын Иллиной мужид байрлах Беллийн корпорацид гал гарч 1AESS сүлжээ тасалдав. Энэ нь АНУ-ын телефон зах зээлийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй осол байсан юм.
- 1997 - Баоаны нисэх буудлаас хөөрөөд удаагүй байсан Өмнөд Хятадын 3456 нислэгийн онгоц осолдож 35 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1639 - Италийн нэрт зураач Жиованни Баттиста Гаулли (1709 онд нас барсан)
- 1720 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Кавендиш (1764 онд нас барсан)
- 1821 - Америкийн төмөр замын магнат Корнелиус Вандербильтийн хөвүүн Уиллиам Хенри Вандербильт (1885 онд нас барсан)
- 1828 - Улаан загалмайн нийгэмлэгийг байгуулсан, Нобелийн энхтайвны шагналт Анри Дюнан (1910 онд нас барсан)
- 1879 - Олимпын мөнгөн медальт Америкийн тамирчин Весли Кое (1926 онд нас барсан)
- 1884 - АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Харри С.Труман (1972 онд нас барсан)
- 1899 - Нобелийн шагналт АНУ-ын эдийн засагч Фридрик Хаек (1992 онд нас барсан)
- 1902 - Нобелийн шагналт Францын микробиологич Андре Мишель Лофф (1994 онд нас барсан)
- 1913 - Алдарт "Лүүни Тюнес" хүүхэлдэйн цувралыг зохиогч Боб Клампетт (1984 онд нас барсан)
- 1916 - Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-н Ерөнхийлөгч Хоау Хавеланж (2016 онд нас барсан)
- 1920 - Америкийн дизайнер, лого зохион бүтээгч Саул Басс (1996 онд нас барсан)
- 1925 - Танзанийн хоёр дахь Ерөнхийлөгч Али Хассан Мвини
- 1939 - Олимпын наадмын алт, мөнгөн медальт Америкийн гүйгч Пол Дрейтон (2010 онд нас барсан)
- 1947 - Нобелийн шагналт Америкийн биологич Х.Роберт Хорвитц
- 1951 - Америкийн сагсанбөмбөгч, дасгалжуулагч Майк Д'Антони
- 1953 - Алдарт Ван Хейлн хамтлагийн бөмбөрчин Алекс Ван Хейлн
- 1960 - Италийн нэрт хөлбөмбөгч Франко Барези
- 1961 - Нью-Йорк хотын 109 дэх амбан захирагч Билл де Бласио
- 1963 - Олимпын наадмын хүрэл медальт, Европын аварга Зөвлөлийн гурвын харайгч Александр Коваленко
- 1966 - Бразилийн хөлбөмбөгч Клаудиу Таффарель
- 1969 - Олимпын аварга, хүрэл медальт, Дэлхийн аварга Британийн завьчин Жонатан Сийрл
- Японы мэргэжлийн сүмо бөхийн 64 дэх ёкозүна Акебоно Таро
- 1970 - Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Луйз Энрике
- 1975 - Испани-Америкийн нэрт дуучин жүжигчин Энрике Иглесиас
- 1981 - Италийн хөлбөмбөгч Андреа Барзиали
- 1985 - Олимп, Дэлхий, Европын аварга Румын улсын гимнастикч Силвиа Строеску
- 1986 - Олимпын алт, мөнгөн медальт Америкийн гүйгч Гейлн Рапп
- 1990 - Америкийн сагсанбөмбөгч Кемба Уолкер
- 1991 - Олимпын хүрэл медальт, Европын аварга Румын улсын гимнастикч Анамариа Тамарян
Нас барсан алдартнууд
засварлах- 535 - Ромын пап II Йоан (төрсөн огноо тодорхойгүй)
- 685 - Ромын пап II Бенедикт (төрсөн огноо тодорхойгүй)
- 1278 - Хятадын эзэн хаан Дуан Зонг (1269 онд төрсөн)
- 1319 - Норвегийн хаан V Хаакон (1270 онд төрсөн)
- 1782 - Португалийн Ерөнхий сайд Себастайу Хосе де Карвальо е Мело (1699 онд төрсөн)
- 1785 - Францын Ерөнхий сайд Этьенне Франсуа (1719 онд төрсөн)
- 1873 - Английн эдийн засагч Жон Стюарт Милл (1806 онд төрсөн)
- 1882 - Олимпын хүрэл медальт Грекийн өндрийн харайгч Демистоклис Диакидис (1944 онд нас барсан)
- 1948 - Бирмийн Ерөнхий сайд У Сау (1900 онд төрсөн)
- 1952 - Америкийн Фокс кино театрын сүлжээг үндэслэгч Уиллиам Фокс (1879 онд төрсөн)
- 1984 - "Readers Digest"-г үндэслэгч Лила Белл Уоллос (1890 онд төрсөн)
- 2014 - Байрлал тогтоох GPS сүлжээг үндэслэгч Рожер Л.Ийстон (1921 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
засварлах- Норвеги Ахмад дайчдын өдөр
- Өмнөд Солонгос Эцэг, эхчүүдийн өдөр
- Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр
Commons: 5 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан