5 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 139 дэх (өндөр жил бол 140 дэх) өдөр юм. Мөн он дуустал 226 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

засварлах
  • 639 - Тан гүрний жанжин Ашина Жиешешуай болон түүний гурван дагалдагч эзэн хаан Тайзоныг Жиучен ордонд нь хэрцгийгээр хөнөөжээ.
  • 715 - Ромын папаар II Григорий сонгогдов.
  • 1051 - Францын хаан I Анри Киевын гүнж Аннатай гэрлэжээ.
  • 1499 - Арагоны гүнж Катерин, Уельсийн хунтайж Артур нар гэрлэжээ. Тухайн үед Катерин 13 настай, Артур 12-той байсан гэдэг.
  • 1535 - Францын нэрт аялагч Жак Картье Хойд Америк руу хийсэн хоёр дахь аялалаа гурван хөлөг, 110 хүнтэйгээр эхлүүлжээ. Уг аялалт ахлагч Доннаконагийн хоёр хүү багтаж явсан гэдэг. Картье эхний аялалынхаа үеээр Доннаконад барьцаалагдаж байсан түүхтэй.
  • 1536 - Английн хаан VIII Хенригийн хоёр дахь гэргий Анна Болейныг завхайрсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр толгойг нь авчээ.
  • 1568 - Английн хаан I Элизабет Шотландын хатан Мериг баривчлан хорих зарлиг буулгасан байна.
  • 1643 - Гучин жилийн дайн: Францын цэргийн хүч Рокройн тулаанд Испанийн цэргүүдэд ялагдал хүлээв. Энэ нь Испаничуудын хувьд газар нутгаа хамгаалан үлдсэн түүхэн ялалт байсан юм.
  • 1649 - Английн парламент шинэ хууль баталсан бөгөөд үүгээр тус улс дараагийн 11 жилийн турш бүгд найрамдах засаглалтай болсон гэдэг.
  • 1655 - Ямайкыг эзлэн захирахын төлөөх Англи-Испанийн дайн дэгджээ.
  • 1743 - Францын цаг уурч Жеан-Пьерре Кристин цаг уурыг хэмжих цельсийн шаталбарыг боловсруулж эхлэв.
  • 1776 - Америкийн хувьсгал: Седарсын тулаанд Эх газрын армийн анги нэгтгэл бууж өгчээ.
  • 1780 - Канадын Шинэ Англи мужид учир битүүлэг шалтгаанаар тэнгэр харанхуйлж, бүтэн өдрийн турш шөнө мэт байсан гэдэг.
  • 1802 - Францын хаан Наполеон Бонапарт Хүндэтгэлийн шагналыг бий болгов.
  • 1828 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Күйнси Адамс ноос, ноолуур эрхлэгч компаниудын татварыг хөнгөвчлөх хууль баталжээ.
  • 1848 - Мексик-Америкийн дайн: Мексикийн засгийн газар Гуадалуп Хидалгогийн тунхагаар АНУ-ын нутагт Юта мужийн Невада, Калифорни мужуудын газар нутгийг 15 сая доллараар худалдсанаар дайн өндөрлөв.
  • 1911 - Дэлхийн хамгийн анхны үндэсний дархан цаазат цэцэрлэг Канад улсад нээгджээ.
  • 1917 - Норвегийн хөлбөмбөгийн алдартай клуб Росенборг БК үүсгэн байгуулагдав.
  • 1919 - Хар тэнгисийн эрэг болох Анатолийх хотын Самсунд Туркийн эцэг гэгдэх Мустафа Кемал Ататюрк газардсан нь Туркийн тусгаар тогтнолын төлөөх дайны эхлэл болжээ.
  • 1922 - ЗХУ-д Пионерийн байгууллага байгуулагдав.
  • 1934 - Болгарын үндсэрхэг үзэлтнүүдийн Звено бүлэглэл болон Болгарын армийн удирдлагууд нэгдэн төрийн эргэлт хийж улмаар Кимон Георгиев ерөнхий сайд болжээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Сувдан эргийн бөмбөгдөлтийн дараа АНУ, Японы тэнгисийн цэргийн хооронд цуст тулаан эхлэв.
  • 1950 - Египет улс Суецийн сувгаар Израйлийн хөлөг онгоцнуудыг нэвтрүүлэхгүй байхаар болжээ.
  • 1961 - Венера сансрын хөтөлбөр: ЗХУ-ын санаачилсан сансрын Венера хөтөлбөрийн дагуу "Венера 1" хөлөг Сугар гараг руу нисэв. Энэ нь хүний гараар бүтсэн анхны сансрын төхөөрөмж болсон юм.
  • 1962 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн төрсөн өдөрт зориулж Нью-Йорк хотын Медисон скүэр гарденд ёслолын буудлага үйлджээ. Энэ өдөр алдарт жүжигчин Мерилин Монро "Төрсийн өдрийн мэнд хүргэе" дууг өөрийн хувилбараар дуулан бэлэг барьсан билээ.
  • 1963 - Америкийн өнгөт арьстнуудын эрх, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Др. Мартин Лютер Кинг Бирмингемийн шоронд хоригдож байхдаа "Нью Йорк пост сандей" сэтгүүлд илгээсэн захидлыг хэвлэсэн байна.
  • 1971 - ЗХУ-ын хөөргөсөн "Марс 2" хөлөг Ангараг гараг дээр газардав.
  • 1986 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган Галт зэвсэг эзэмшигчдийг хамгаалах тухай хуульд гарын үсэг зуржээ.
  • 1991 - Хорватад тусгаар тогтнох эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга болжээ.
  • 2007 - Румын улсын Ерөнхийлөгч Трайан Башескуг албан тушаалаас нь огцруулав.
  • 2010 - Дарангуйллын эсрэг ардчилсан хүчнүүдийн нэгдсэн хөдөлгөөн Тайландад жагсаал цуглаан зохион байгуулсан гэж үзэн Тайландын зэвсэгт хүчин тус хөдөлгөөний тэргүүнүүдийг баривчлах ёстой гэж үзжээ.
  • 2012 - Сирийн Дейр ез-Зор хотод орших цэргийн байгууламжийн ойролцоо машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч есөн хүн амиа алджээ.
  • 2015 - Калифорни мужийн баруун эрэгт орших газрын тос агуулах байран гал гарч 3,400 баррел газрын тос алдагдав. Үүний улмаас эрэг орчмын экосистемтд ноцтой хохирол учирсан байна.
  • 2016 - Парисаас Кайрыг чиглэн нисч явсан Египетийн агаарын тээврийн 804-р нислэг Газрын дундад тэнгист осолдож хөлгийн багийн бүх гишүүн, зорчигчдын хамт амиа алджээ.
  • 2018 - Их Британийн ханхүү, Сасексын гүн Харри болон Меган Маркл нарын хурим Жорж гэгээнтний сүмд болов. Гэрлэх ёслолыг дэлхий даяар 1.9 тэрбум хүн үзэж сонирхжээ.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • 1795 - Америкийн бизнесмэн Жонс Хопкинс (1873 онд нас барсан)
  • 1880 - Манчестерийн дуурийн театрын загварыг гаргасан уран барилгач Альберт Ричардсон (1964 онд нас барсан)
  • 1881 - Орчин үеийн Турк улсыг үндэслэгч, Туркийн анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататюрк (1938 онд нас барсан)
  • 1884 - Олимпын аварга Америкийн гүйгч Девид Мансон (1953 онд нас барсан)
  • 1889 - Олимпын хошой хүрэл медальт Америкийн нум сумчин Хенри Б.Ричардсон (1963 онд нас барсан)
  • 1890 - Вьетнамын анхны Ерөнхийлөгч Хо Ши Мин (1969 онд нас барсан)
  • 1908 - Амстердамын олимпоос хоёр алтан медаль хүртсэн Канадын гүйгч Перси Уиллиамс (1982 онд нас барсан)
  • 1913 - Энэтхэгийн зургаа дахь ерөнхийлөгч Нийлам Санжива Редди (1996 онд нас барсан)
  • 1914 - Нобелийн шагналт Английн биологич Макс Перутц (2002 онд нас барсан)
  • 1919 - Югославын 25 дахь Ерөнхий сайд Митжа Рибичич (2013 онд нас барсан)
  • 1925 - Улаан Кхмерын бослогыг өдөөгч, Кампожийн 29 дэх Ерөнхий сайд Пол Пот (1998 онд нас барсан)
    • Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч Малколм Экс (1965 онд нас барсан)
  • 1938 - Олимпын хошой хүрэл, Европын гурван удаагийн аварга ЗХУ-ын уртын харайгч Игор Тер Ованесян
  • 1939 - Олимпын аварга Италийн гүйгч Ливио Берутти
    • Олимпын алт, мөнгө, хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга ЗХУ-ын жад шидэгч Янис Лусис
  • 1950 - Олимпын алт, мөнгөн медальт, Европын танхимын наадмын хошой аварга Польшийн тулгууртай харайгч Тадеуш Слусарски (1998 онд нас барсан)
  • 1955 - Компьютерийн "Жава" системыг үндэслэгч Жеймс Гослинг
  • 1968 - Алдарт жүжигчин Клинт Ийствүүдийн хүү Кайл Ийствүүд
  • 1979 - Италийн нэрт хөлбөмбөгч Андреа Пирло
  • 1981 - Олимп, дэлхийн мөнгөн медальт, Европын аварга Нидерландын усанд сэлэгч Клаас-Эрик Зверинг
  • 1986 - Америкийн сагсанбөмбөгч Марио Чалмерс
  • 1992 - Греммийн дөрөв, Академийн наадмын "Шилдэг киноны дуу" төрлийн шагналт Английн дуучин Сем Смит

Нас барсан алдартнууд

засварлах
  • 1218 - Ариун Ромын эзэнт гүрний хаан IV Отто (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1296 - Ромын пап V Селестин (1215 онд төрсөн)
  • 1526 - Японы эзэн хаан Кашивабара-Го (1464 онд төрсөн)
  • 1865 - Монголын жанжин Сэнгэ Ринчен (1811 онд төрсөн)
  • 1898 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Эварт Гладстөүн (1809 онд төрсөн)
  • 1901 - Өмнөд Африкын бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгч Мартинус Вессел Преториус (1819 онд төрсөн)
  • 1904 - Энэтхэгийн автомашины "Тата" группийг үндэслэгч Жамсетжи Тата (1839 онд төрсөн)
  • 1950 - Молдавын Ерөнхий сайд Даниел Чиугурину (1884 онд төрсөн)
  • 1983 - Европын зөвлөлийн хоёр дахь Ерөнхийлөгч Жеан Рей (1902 онд төрсөн)
  • 1994 - АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннеди Онассис (1929 онд төрсөн)
  • 1998 - Японы 75 дахь Ерөнхий сайд Үно Сосүке (1922 онд төрсөн)
  • 2002 - Австралийн 19 дэх Ерөнхий сайд Жон Гортон (1911 онд төрсөн)
  • 2009 - Нобелийн шагналт Америкийн биохимич Роберт Ф.Фрухготт (1916 онд төрсөн)
  • 2012 - Олимпын мөнгө, хүрэл медальт Баруун Германы уанд сэлэгч Герхард Гетц (1942 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

засварлах

  Commons: 5 сарын 19 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан