Европ тив нь дэлхийн нийт газар нутгийн 2%-г эзэлдэг, хүн амын 11% нь амьдардаг тив юм. Зүүн талаараа Азитай холбогдож, Евразийг үүсгэнэ. Европ тив нь хойд хэсгээр Умард мөсөн далай, урд талаар Газар дундын тэнгис, зүүн урд хэсгээр Хар тэнгисээр хүрээлэгдэнэ.

Европ
Нутаг дэвсгэр 10.180.000 км²
Хүн ам ≈ 742 сая (2015 оны дундуур)[1]
Нягтшил 75 хүн/км²
Улс орон ≈ 50
Цагийн бүс UTC±0 (Исланд - UTC+5 (ОХУ)

Европ нь дэлхийд жижгээрээ 2-т орох тив юм. Талбайн хэмжээ 10,180,000 км2 болно. Европ тивд орших 50 улс орон дотроос Орос улс хүн ам болон газар нутгийн хэмжээгээр хамгийн томд орох ба Ватикан Хот улс хамгийн жижиг юм. Европ нь 731сая хүн амтай ба энэ нь Ази, Африкийн дараа 3-т байна. Дэлхийн хүн амын 11% болно. Гэсэн ч НҮБ-н тооцоогоор 2050 он гэхэд Европ тивийн хүн ам 7% болтлоо буурах магадлалтай аж.

Европ, ялангуяа Эртний Грек барууны соёл иргэншил дэлгэрсэн анхны газар гэж үздэг. Европ гэдэг нэр нь Грекийн домогт гардаг Europa хэмээх үзэсгэлэнт гүнжийн нэрнээс гаралтай гэгддэг байна. Одоогийн байдлаар Европын гол соёлын төвүүдэд Афин, Ром, Парис, Лондон, Копенгаген, Вена, Прага, Краков, Киев, Москва, Истанбул орно. Европын соёл нь маш олон янз байдаг - Казахстанаас Орос, Украйн, Польш болон бусад славян орнууд, Балтийн орнууд (Литва, Латви, Эстони), Скандинавын орнууд, Герман, Австри, Швейцарь, Их Британи, Селтик (Их Британи дахь Ирланд, Уэльс) болон Румын, Итали, Франц, Бельги, Испани, Португал. Эдгээр улсын хүн ам нь итали, румын, чех, польш, орос, швед, герман, франц, англи, испани, португал зэрэг олон хэлээр ярьдаг. Соёл нь улс орон, газарзүйн бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг, тухайлбал Швейцарийн уулын хот, тосгон, Польш, Дани дахь далайн өөр өөр хотууд (Щецин, Гдыниа, Гданьск, Копенгаген, Альборг).

Европын хотууд

засварлах

Улсуудын жагсаалт

засварлах
 АвстриБельгиБолгарКипрЧехГерманДаниДаниЭстониИспаниФинландФранцФранцИх БританиИх БританиГрекГрекУнгарИрландИталиИталиИталиЛитваЛюксембургЛатвиНидерландПольшПортугалРумынШведСловениСловакИсландМонтенегроУмард МакедонХорватТуркТуркМальтаСербиГренландФарерын арлуудНорвегиНорвегиМэн аралГернсиЖерсиАндорраМонакоШвейцарЛихтенштайнВатиканСан-МариноАлбаниКосовоБосни ба ХерцеговинаМолдавБеларусьОросын Холбооны УлсУкраинКрымКазахстанАбхазӨмнөд ОсетиГүржАзербайжанАзербайжанАрмениИранЛиванСириИзраилЙорданСаудын АрабИракОросын Холбооны УлсТунисАлжирМарокко
Европын улсууд
 
Европ, 1000.
Улсын нэр Нутаг дэвсгэр (км²) Хүн ам Нийслэл Албан ёсны хэл
  Австри 83,858 8,823,054 Вена
  Азербайжан 86,600 9,911,646 Баку
  Андорра 468 77,281 Андорра-ла-Велья
  Беларусь 207,560 9,504,700 Минск
  Бельги 30,528 11,358,357 Брюссель
  Болгар 110,910 7,101,859 Софи
  Босни ба Херцеговин 51,129 3,531,159 Сараево
  Ватикан 0.44 1,000 Ватикан хот
  Герман 357,168 82,800,000 Берлин
  Грек 131,957 10,768,477 Афин
  Гүрж 69,700 3,718,200 Тбилиси
  Дани 43,094 5,748,796 Копенхаген
  Ирланд 70,280 4,761,865 Дублин
  Исланд 103,000 350,710 Рейкьявик
  Испани 505,990 46,698,151 Мадрид
  Итали 301,338 60,589,445 Ром
  Нэгдсэн Хаант Улс 244,820 66,040,229 Лондон
Кипр 9,251 1,170,125 Никоси
Латви 64,589 1,925,800 Рига
Литва 65,300 2,800,667 Вильнюс
Лихтенштайн 160 38,111 Вадуц
Люксембург 2,586 602,005 Люксембург
Умард Македон 25,713 2,103,721 Скопье
Мальта 316 445,426 Валлетта
Молдав 33,846 4,434,547 Кишинёв
Монако 2.020 38,400 Монако
Монтенегро 13,812 642,550 Подгорика
Нидерланд 41,543 17,271,990 Амстердам
Норвеги 385,203 5,295,619 Осло
Казахстан 2,724,900 17,987,736 Астана
Орос 17,098,246 144,526,636 Москва
Польш 312,685 38,422,346 Варшав
Португал 92,212 10,379,537 Лиссабон
Румын 238,397 19,638,000 Бухарест
Сан Марино 61.2 33,285 Сан Марино
Серби 88,361 7,040,272 Белград
Словак 49,035 5,435,343 Братислав
Словени 20,273 2,066,880 Люблян
Украин 603,628 42,418,235 Киев
Унгар 93,030 9,797,561 Будапешт
Финланд 338,455 5,509,717 Хелсинк
Франц 547,030 67,348,000 Парис
Хорват 56,542 4,284,889 Загреб
Чех 78,866 10,610,947 Праг
Швед 450,295 10,151,588 Стокхолм
Швейцар 41,285 8,401,120 Берн
Эстони 45,226 1,319,133 Таллин

Европын бүсчлэл

засварлах
 
Европын улсууд
 
Европын бүсчлэл НҮБ-н тодорхойлсноор: хөх: Умард Европ, ягаан: Зүүн Европ, ногоон: Өмнөд Европ, бүдэг ягаан: Баруун Европ[2]
 
World Factbook номон дахь Европын бүсчлэл
 
Европын Холбоо ба ЕХ-д гишүүнээр элсэх гэж буй орнууд
 
ЕХ, НАТО-н гишүүн ба гишүүн бус орнууд
 
Европын бүсчлэл - соёл, түүхэн тодорхойлолтын дагуу[3][4]

Мөн үзэх

засварлах

Лавлах бичиг

засварлах
  1. Datenreport 2015 (Memento des Originals[permanent dead link] vom 2. Oktober 2015 im Internet Archive) i Info: Der Archivlink wurde automatisch eingesetzt und noch nicht geprüft. Bitte prüfe den Link gemäß Anleitung und entferne dann diesen Hinweis. der Deutschen Stiftung Weltbevölkerung (PDF; 1,8 MB)
  2. "Composition of macro geographical (continental) regions, geographical sub-regions, and selected economic and other groupings". United Nations Statistics Department. Татаж авсан: 3 May 2011.
  3. Jordan Europa Regional
  4. http://www.gla.ac.uk/0t4/crcees/files/summerschool/readings/school10/reading_list/Sinnhuber.pdf