Норвеги

(Норвег-с чиглүүлэгдэв)

Норвеги (норв. Norge (Бүкмол) ба Noreg (Нюнорск)) буюу албан ёсоор Норвегийн Хант Улс нь Умард Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн орших, Үндсэн хуульт хаант засагт улс юм. Хуурай газар дахь хилийн ихэнх нь Шведтэй байх бөгөөд, зүүн хязгаар нь өмнө талаараа Финланд, зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг. Хойд тэнгис дэх усан хилээр баруун талаараа Нэгдсэн Вант Улс, Фарерын арлууд, Скагерракын хоолойгоор өмнө талаараа Дани улстай хиллэдэг. Тус улсын Атлантын далай болон Баренцын тэнгисийн эрэг нь фьордуудаараа алдартай.

Норвегийн Хаант Улс
Бусад албан ёсны нэр
Төрийн дуулал: Ja, vi elsker dette landet
(Монгол: "Тийм ээ, бид энэ нутагтаа хайртай")
Хааны дуулал: Kongesangen
(Монгол: "Хааны Дуу")
 Норвеги улсын байршил (ногоон)

Европ (ногоон болон хар саарал)

Нийслэл
ба томоохон хот
Осло
59°56′N 10°41′E / 59.933°N 10.683°E / 59.933; 10.683
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл
Угсаатны бүлгүүд
Шашин
(2021)[9][10]
  • 74.9% Христ
  • 21.2% Шашингүй
  • 3.1% Ислам
  • 0.8% бусад
Ард түмний нэршилНорвегичууд
Төр засагНэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг
• Хаан
Харальд V
Жонас Гар Сторе
Масуд Гараххани
Торил Мари Эйе
Хууль тогтоох байгууллагаСтортинг
Түүх
872
1263
1397
1524
2 сарын 25, 1814
5 сарын 17, 1814
11 сарын 4, 1814
6 сарын 7, 1905
Газар нутаг
• Нийт
385,207 км2[12] (61b)
• Усны эзлэх талбай (%)
5.32 (2015)[13]
Хүн ам
• 2024 тооцоо
Neutral increase 5,550,203[14] (118)
• Нягтаршил
14.4/км2 (213)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$425 тэрбум [15] (52)
• Нэг хүнд ноогдох
$78,128 [15] (6)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$504 тэрбум[15] (30)
• Нэг хүнд ноогдох
$92,646 [15] (3)
ОТББИ (2020)  25.3[16]
бага
ХХИ (2022) 0.966[17]
маш өндөр · 2
Мөнгөний нэгжНорвеги крон (NOK)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+47
Домэйн нэр.nod
  1. Тус улс албан ёсны уриагүй боловч 1814 оны Норвегийн үүсгэн байгуулагч ассамблейгаас өгсөн тангараг нь хамгийн ойрын албан бус адилтгах зүйл гэж үзэж болно:
    Enige og tro inntil Dovre faller (Бүкмол)
    Einige og tru inntil Dovre fell (Нюнорск)
    "Довре унах хүртэл нэгдмэл, үнэнч"
  2. Эх газар, Свальбард ба Ян Майеныг багтаасан.[12] (Бүрэлдэхүүн газар нутгийг тооцохгүй бол Норвеги нь дэлхийд газар нутгаараа 67-д орно.)
  3. Энэ хувьд эх газар, Свальбард болон Ян Майеныг тооцсон болно. Мөсөн голыг "хуурай газраар" тооцсон.
  4. Дахин хоёр домэйнийг өгсөн боловч ашиглагддаггүй: .sj (Свальбард ба Ян Майен); .bv (Бувье арал).

1920-иод онд Норвеги нь Ян Майеныг нэгтгэж, Умард мөсөн далай дахь Свальбардын ольтриг буюу Шпицбергенийг Шпицбергений гэрээ ёсоор эзэмших болсон юм. Мөн туйл орчмын Бувье арал, Петр I арал, Күйн Модын газар нь Норвегийн хамааралтай нутаг дэвсгэр боловч албан ёсоор тус улсад харьяалагддаггүй. Антарктид дахь Күйн Модын газар нь бусад улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Норвеги нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр дүнд дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болжээ. Норвеги нь дэлхийд газрын тосны экспортоороо 4-т орох[18] бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг.[19]

Мөн Норвеги нь байгалийн хий, усны эрчим хүч, загас, ой, эрдэс бодисын арвин баялагтай улс болно. 2006 оны байдлаар далайн хүнсний экспортоор дэлхийд Хятадын дараа 2-т бичигдэж байна.[20] Түүнчлэн хүнсний, усан онгоцны, химийн, олборлох, меттал боловсруулах, загас агнуур, цаасны аж үйлдвэр өндөр хөгжсөн.

Тус улс нь 2001-2006 онуудад хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд 2007, 2008 онуудад Исландтай тэргүүн байрыг хуваан эзэлж байна. 2007 оны Олон улсын энхтайвны индексээр ч дэлхийн хамгийн тайван орноор шалгарсан аж.[21] Норвеги нь НАТО-г үүсгэн байгуулсан анхны 12 орнуудын нэг юм.

Норвегийн хаан — Харальд V (1991 оноос), Ерөнхий сайд — Йонас Гар Стёре (2021 оноос).

Норвеги улс 11 фюльке (аймаг) -т хуваагддаг бөгөөд фюльке буюу аймаг нь 356 муниципалитет (сум) хуваагдаж задардаг байна.

Норвегийн нийслэл- Осло хот.

Норвеги НАТО гишүүн, Скандинавын паспорын холбоо болон Шенгений бүсэд ордог байна.

5,265,158 хүн амтай (2016 оны 7-р сарын тооцоогоор) Норвеги улс нь Европын хамгийн бага хүн амтай орнуудын нэг юм. Хүн амын нягтрал 16 хүн/км². Гэсэн хэдий ч хүн амын тархалт жигд бус байдаг байна.

Нийт хүн амын 80 % гаруй нь Норвегийн Өмнөд, Баруун болон Зүүн хэсэгт оршин суудаг.

Нийслэл Осло-гоос бусад хүн ам ихтэй хотууд: -Берген, Тронхейм, Ставангер, Кристиансанн, Фредрикстад, Тромсё болон Драммен юм.

Норвегийн нийгэм угсаатны хувьд түүхэндээ нэгэн төрлийн байсан. 1980-аад он гэхэд хүн амын хүн ам зүйн хөгшрөлтийн эдийн засгийн сөрөг үр дагаврыг сааруулахын тулд Норвегид цагаачлалын либерал нээлттэй бодлого баримталсан. 20-р зууны сүүлч, 21-р зууны эхэн үед хоцрогдсон Африк, Ази, Европ, Латин Америкийн орнуудаас дүрвэгсэд, цагаачид Норвеги руу идэвхтэй нүүж эхэлсэн. Ийнхүү 2021 оны байдлаар Норвеги нь угсаатны соёл, шашин шүтлэг, арьс өнгө, үндэсний олон янз байдал бүхий үндэстэн дамнасан улс болсон юм. 2020 оны байдлаар Норвегийн хүн амын 75.2% нь норвеги угсаатнууд, 1,333,620 хүн (24.8%) нь цагаачид болон тэдний үр удам (эхний үеийн цагаачид, эсвэл нэг эсвэл хоёр эцэг эх нь гадаад гаралтай) байжээ.

Тэмдэглэл

засварлах
  1. Бичгийн хувилбар: Бүкмол болон Нюнорск
  2. Хойд, Луле, болон Өмнөд хувилбарууд
  3. Нутгийн уугуул Саамчууд, болон Еврей, Аялагчид, Ойн Финчүүд, Цыган, болон Квен зэрэг цөөнхийн бүлгүүдийг багтаасан.
  4. 2012 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эвангелийн-Лютеран шашин нь төрийн нийтийн шашин байсан.[8]
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named LanguageCouncilSami
  2. "Minoritetsspråk". Språkrådet.
  3. "Immigrants and their children as of 1 January 2020". Statistics Norway. 9 March 2020. Татаж авсан: 26 December 2020.
  4. "Immigrants and Norwegian-born to immigrant parents". Statistics Norway. 9 March 2021. Татаж авсан: 30 March 2021.
  5. kirkedepartementet, Fornyings-, administrasjons- og (16 June 2006). "Samer". Regjeringen.no.
  6. inkluderingsdepartementet, Arbeids- og (16 June 2006). "Nasjonale minoriteter". Regjeringen.no.
  7. "05183: Immigrants and Norwegian-born to immigrant parents, by sex and country background 1970 – 2021-PX-Web SSB". SSB.[permanent dead link]
  8. "The Constitution of Norway, Article 16 (English translation, published by the Norwegian Parliament)" (PDF). Archived from the original (PDF) on 8 September 2015.
  9. Church of Norway Statistics Norway 15 June 2021
  10. Members of religious and life stance communities outside the Church of Norway, by religion/life stance. Statistics Norway 27 September 2021
  11. "The Re-establishing of a Norwegian State". regjeringen.no. 5 July 2020.
  12. 12.0 12.1 "Arealstatistics for Norway 2019". Kartverket, mapping directory for Norway. 20 December 2019. Archived from the original on 8 June 2019. Татаж авсан: 1 March 2020.
  13. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
  14. "Population, 2024-01-01" (англи хэлээр). Statistics Norway. 1 January 2024. Татаж авсан: 2024-02-26.
  15. 15.0 15.1 15.2 15.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: 1 December 2022.
  16. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 22 June 2022.
  17. "2022 Human Development Index Ranking" (англи хэлээр). United Nations Development Programme. 2023-03-13. Татаж авсан: 2024-03-16.
  18. "CIA — The World Factbook — Rank Order — Oil — exports". Cia.gov. 2009-02-10. Archived from the original on 2013-03-09. Татаж авсан: 3 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  19. "UPDATE 1-Statistics Norway raises '07 GDP outlook, cuts '08". Uk.reuters.com. 2007-09-06. Archived from the original on 2020-09-22. Татаж авсан: 3 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  20. "FAO Globefish global trends 2006". Archived from the original on 2017-10-10. Татаж авсан: 3 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  21. "World Norway rated most peaceful nation". BBC News. 2007-05-30. Татаж авсан: 3 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)