Олон Улсын Сансрын Станц
Олон Улсын Сансрын Станц (Англи: International Space Station, ISS)-ыг сансарт байнгын судалгаа шинжилгээ явуулах зорилгоор 1998 оны 11 сараас эхлэн тойрог замд угсран байгуулж олон улсын сансарын байгууллагууд хамтран ашиглаж шинжлэх ухааны хөгжилд чухал хувь нэмрийг оруулж байна. Энэ байгууламжийг дэлхийн олон орнуудын сансарын төвүүд хамтран ашигладгаас НАСА, ЕСА, JAXA, CSA, Роскосмос гэсэн байгууллагууд гол үүргийг хүлээн ажилладаг. Станц дэлхийгээс 420 км өндөрт 27700 км/ц хурдтайгаар хоногт дэлхийг 15,8 удаа тойрдог, 450 тонн жинтэй, 108м х 73м х 20м хэмжээтэй. 2000 оны 11-р сарын 2-оос Олон Улсын Сансрын Станц (ОУСС)-д анхны баг байнга оршин сууж эхэлсэн байна. ОУСС-ын байнгын оршин суугч хүмүүсийн амьдралын нөхцлийг хангахын тулд хэдэн сар тутамд дэлхийгээс сэлбэг, хоол, ус, нисгэгчидийн нөөц хувцас зэргийг зөөврийн хөлгөөр хангадаг үүнд Орсын Союз, Прогресс; Европын Автомат Тээврийн хөлөг, Н-ll; АНУ-ын Луу, Сигнус хөлгүүдийг ашигладаг. 2011 оноос Шаттл хөлгүүд бүгд ашиглалтаас гарсантай холбогдуулан зөвхөн Союз хөлгөөр сансарын нисгэгчидийг ОУСС руу зөөвөрлөж байна.
Шинжлэх ухааны хэрэглээ
засварлахОУСС нь дэлхий дээр хийх боломжгүй олон мянган төрлийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээг жингүйдлийн орчинд хийх боломж олгодгоороо шинжлэх ухааны маш чухал орчин ба туршилтын төв болдог. Гол хийгддэг судалгаанд нь астрабиологи, одон орон, хүн судлал буюу сансарын анагаах судалгаа, физикийн судалгааны салбарууд, материалын судалгаа, сансарын цаг агаар, дэлхийн цаг агаарын судалгааны ажилууд ордог. Дэлхий дээрх эрдэмтэд станц дээрх оршин суугчидын бүх эрүүл мэндийн мэдээллийг минут бүрт ажиглаж хянаж тэдний эрүүл мэндийг хамгаалахын хажуугаар шинжлэх ухааны судалгааг хийдэг.
Станцын үндсэн тасалгаанууд
засварлахОУСС нь хүн ажиллаж амьдрах олон өрөө тасалгаанууд болон тоног төхөөрөмжүүд байрладаг хэсгүүдээс бүрддэг.
Бичлэг
засварлах- ОУСС-ын бүрэн дотоод байдлыг харуулсан видео аялал
- Сансар дахь дуу хөгжим
- ОУСС-ын видео аялал 2
- ОУСС-аас сансрын нисгэгч зөөвөрлөх байдал
- Видео танилцуулга
- Станц дээрх сансрын нисгэгчдийн ажил амьдрал
Гадаад холбоос
засварлах- Америкийн Нэгдсэн Улс (Олон Улсын Сансрын Станц - НАСА)
- Орос (Олон Улсын Сансрын Станц — Роскосмос)
- Канад (Олон Улсын Сансрын Станц — Канадын сансрын агентлаг)
- Европ (Олон Улсын Сансрын Станц — Европын сансрын агентлаг)
- Япон (Олон Улсын Сансрын Станц — Японы сансрын судалгааны агентлаг)
- Бразил (Олон Улсын Сансрын Станц — Бразилийн сансрын агентлаг)
- Итали (Олон Улсын Сансрын Станц — Италийн сансрын агентлаг)