4 сарын 22
4 сарын 22 нь Григорийн тооллын жилийн 112 дахь (өндөр жил бол 113 дэх) өдөр юм. Мөн он дуустал 253 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- 238 - Зургаан хааны үе: Ромын сенат Максимус Тракс хааныг хууль бус гэж үзэн устган хороов. Улмаар Пипьенус, Балбинус нар хаан ширээнд суужээ.
- 1500 - Португалийн нэрт аялагч Пепро Альварес Кабрал Бразилийн нутагт анх удаа хөл тавив.
- 1519 - Испанийн эзлэн түрэмгийлэгч Эрнан Кортес Мексикийн Веракруз хотод колонийн захиргаа байгуулжээ.
- 1529 - Испани болон Португалийн хооронд Зарагозагийн тунхаг батлагдаж Молуккас хотыг хойд зүгээс нь 17 градусаар хуваав.
- 1809 - Регенсбург хотод болсон тулаанд Наполеоны удирдлаганд тулалдсан Францын арми Австрийн армийг буулган авчээ.
- 1836 - Техасын хувьсгал: Техасын генерал Сем Хьюстон, Мексикийн генерал Антонио Лопез де Санта Аннатай уулзан Техасыг улс хэмээн хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хөндөв.
- 1864 - АНУ-ын Конгресс мөнгөн тэмдэгтийн тухай хууль баталж, гүйлгээнд ашиглагдаж байгаа мөнгөн тэмдэгт дээр "Бид бурханд итгэдэг" гэх үгийг бичиж байхаар болжээ.
- 1898 - Испани-Америкийн дайн: АНУ-ын Тэнгисийн цэргийн "Нешвиль" хөлөг Испанийн худалдааны хөлөг онгоцыг барьцаалав.
- 1915 - Ипресийн хоёр дахь тулаанд байлдагч талууд анх удаагаа хорт хий ашиглажээ.
- 1930 - Их Британи, Япон, АНУ Лондонгийн тунхаг ёсоор дайны хөлөг онгоц, хөлөг онгоц угсрах үйлдвэрийг хянаж, тодорхой тоонд барьж байхаар болов.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотны цэргийн хүч одоогийн Шинэ Гвинейн нутаг буюу тухайн үеийн Холландиад газарджээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ясеновакын бөөнөөр хорих лагерьт хоригдлууд бослого дэгдээж 520 хоригдол амиа алдан, дөнгөж 80 хоригдол оргож чаджээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Нуувчинд хоргодож байсан Адольф Гитлерийг амиа хорлон нас барсан болохыг ЗХУ-ын арми тогтоов.
- 1948 - Араб-Израйлийн дайн: Израйлийн хамгийн чухал боомт болох Хайфа боомтыг Арабын цэргийн хүч эзлэн авчээ.
- 1951 - Солонгосын дайн: Капёнгын тулаанд Хятадын Ардын сайн дурын арми Австралийн армийг довтлон хүчтэй хохирол учруулав.
- 1969 - Британийн усан онгоц үйлдвэрлэгч Сир Робин Нокс-Жонстон ганцаараа зогсолтгүй дэлхийг тойрч эх нутагтаа эргэн иржээ.
- 1970 - НҮБ-ын тогтоолоор "Эх дэлхийн өдөр"-ийг анх удаа тэмдэглэв.
- 1972 - Вьетнамын дайн: Америкийн нисэх хүчин Вьетнамыг бөмбөгдөж буйг эсэргүүцэн Лос Анжелес, Нью-Йорк, Сан Франциско хотуудад дайны эсрэг үзэлтнүүд жагсаал зохион байгуулжээ.
- 1977 - Телефон утасны шугамыг анх удаа шилэн кабелд холбов.
- 1983 - Германы алдарт "Штерн" сэтгүүлд "Гитлерийн өдрийн тэмдэглэл" материал нийтлэгдэв. Зүүн Германы нэгэн балгасаас олдсон Гитлерийн өдрийн тэмдэглэл нийтлэгдсэнийхээ дараа маргаан дагуулан юм.
- 1992 - Мексикийн Гуадалахара хотод газрын тосны агуулах дэлбэрсний улмаас 206 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархаджээ. Түүнсэн 15,000 хүн орох оронгүй болсон байна.
- 2004 - Хойд Солонгосын Рёнчон хотод газрын тос тээвэрлэж явсан хоёр галт тэрэг мөргөлдөж, 150 хүн амиа алдав.
- 2005 - Япон улсын Ерөнхий сайд Койзүми Жуничиро дайны үеэр Японы цэргүүд зүй бус авир гаргаж байсныхаа төлөө уучлалт гуйжээ.
- 2008 - АНУ-ын Нисэх хүчин "F-117 Шөнийн харцага" бөмбөгдөгч онгоцыг зэвсэглэлээс хасчээ.
- 2013 - Канадын Торонто хотын метронд терроризмыг сурталчилсан зурагт хуудас байршуулсан гэсэн үндэслэлээр хоёр этгээдийг баривчилжээ. Тэднийг Аль-Кайдагийн гишүүд болохыг цагдаагийн газраас тогтоосон юм.
- 2014 - Бүгд найрамдах ардчилсан Конго улсын Катанга мужид галт тэрэг осолдож 60 хүн амиа алдан, 80 хүн хүнд шархаджээ.
- 2016 - Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх "Парисын тунхаг" албан ёсоор хэрэгжиж эхлэв.
- 2019 - Филиппин улсын Лузон хотод 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 18 хүн амь насаа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1610 - Ромын пап VIII Александер (1691 онд нас барсан)
- 1724 - Германы суут философич Иммануэл Кант (1804 онд нас барсан)
- 1854 - Нобелийн энхтайвны шагналт Бельгийн улстөрч Анри Ла Фонтейн (1943 онд нас барсан)
- 1870 - ЗХУ-ыг үндэслэгч Владимир Ленин
- 1876 - Нобелийн шагналт Шведын физикч Роберт Барани (1936 онд нас барсан)
- 1899 - Оросын алдарт зохиолч Владимир Набоков (1977 онд нас барсан)
- 1904 - Америкийн нэрт физикч Роберт Оппенхаймер (1967 онд нас барсан)
- 1909 - Нобелийн шагналт Италийн неврологич Рита Леви-Монталчини (2012 онд нас барсан)
- Грекын ерөнхий сайд Спирос Маркецинис (2000 онд нас барсан)
- 1919 - Нобелийн шагналт Америкийн химич Дональд Ж.Крам (2001 онд нас барсан)
- 1923 - Америкийн загвар өмсөгч, жүжигчин Бетти Пейж (2008 онд нас барсан)
- 1924 - Өмнөд Солонгосын 12 дахь Ерөнхий сайд Нам Дук-Воо (2013 онд нас барсан)
- 1937 - Академийн наадмын гурван удаагийн шагналт нэрт жүжигчин Жек Никольсон
- 1950 — Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 1957 - Польшийн 14 дэх Ерөнхий сайд, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск
- 1977 - Голландын хөлбөмбөгч Марк ван Боммел
- 1979 - Унгарын хөлбөмбөгч Золтан Гера
- 1982 - Бразилийн хөлбөмбөгч Кака
- 1987 - Бразилийн хөлбөмбөгч Давид Луйз
- 1989 - Голландын хөлбөмбөгч, хаалгач Яспер Силлессен
- Америкийн сагсанбөмбөгч ДеХуан Блейр
Нас барсан алдартнууд
засварлах- 296 - Ромын пап Кайус
- 536 - Ромын пап I Агапетус
- 846 - Хятадын эзэн хаан Вүзон (814 онд төрсөн)
- 1616 - Испанийн алдарт зохиолч Мигель де Сервантес (1547 онд төрсөн)
- 1854 - Мексикийн 11 дэх Ерөнхийлөгч Николас Браво (1786 онд төрсөн)
- 1908 - Их Британийн Ерөнхий сайд Хенри Кембэлл-Баннерман (1836 онд төрсөн)
- 1933 - Автомашины алдарт "Роллс Ройс" компанийг үндэслэгч Хенри Ройс (1863 онд төрсөн)
- 1989 - Нобелийн шагналт Америкийн физикч Эмилио Г.Сегре (1905 онд төрсөн)
- 1994 — АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон (1913 онд төрсөн)
- 2003 - Олимпын хоёр алтан медальт Америкийн гүйгч Майк Ларрабий (1933 онд төрсөн)
- 2014 - Олимпын хүрэл медальт Бельгийн замын дугуйч Вернер Потцернхайм (1927 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
засварлах Commons: 4 сарын 22 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан