Хойд Америк нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байрлах тив юм. Хойд талаараа Умард мөсөн далай, зүүн талаараа Хойд Атлантын далай, зүүн урд талаараа Карибын тэнгис, урд болон баруун талаараа хойд Номхон далайгаар хүрээлэгдэн оршино. Өмнөд Америк тив зүүн өмнө талд нь байрлах ба Панамын хоолойгоор тусгаарлагдана.

Хойд Америк
Location North America.svg
Нутаг дэвсгэр 24.930.000 км²
Хүн ам 528.750.000[1]
Нягтшил 21 хүн/км²
Улс орон 23
Цагийн бүс UTC-10 (АНУ - UTC±0 (Гренланд)

Хойд Америк тив нь 24,490,000 хавтгай дөрвөлжин км буюу дэлхийн нийт гадаргуугийн 4.8 хувь, дэлхийн хуурай газрын 16.4 хувьтай тэнцэх хэмжээний талбайтай. 2013 оны байдлаар ойр орчмын арлуудыг нь оруулж тооцвол нийт 23 улсад 565 сая орчим хүн оршин сууж байгаа нь дэлхийн хүн амын 7.5% гэсэн үг юм.

Хойд Америк тив нь газар нутгийн хэмжээгээр Ази, Африкийн дараа 3 дахь том тив бөгөөд нийт оршин суугчдын тоогоор Ази, Африк, Европын дараа 4-т орно. Хойд ба Өмнөд Америк тивийг нийлүүлээд Америк тив гэж нэрлэх нь бий.

Дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд голлох байр суурь эзлэгч бүс нутаг. Ялангуяа АНУ, Канад улс голлох байр суурийг эзэлнэ. Компьютер, анагаах ухаан, сансар судлал, зэвсэг, машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон кадми, тугалга, молебдин, мөнгө, цайрын нөөцөөр дэлхийд тэргүүлнэ.

Улс орнуудын жагсаалтЗасварлах

Улсын нэр Нийслэл Талбай (км2) Хүн ам

(2018)

Антигуа ба Барбуда Сент Жонс 442

96,286
Бахам Нассау 13,943 385,637
Барбадос Бриджтаун 430 286,641
Белиз Бельмопан 22,966 383,071
Канад Оттава 9,984,670 37,064,562
Коста Рико Сан Хосе 51,100 4,999,441
Куба Гавана 109,886

11,338,134
Доминика Розо 751 71,625
Бүгд Найрамдах Доминикан Улс Санто Доминго 48,671 10,627,141
Эл Сальвадор Сан Сальвадор 21,041

6,420,746
Гренада Сент Жоржес 344 111,454
Гуатемал Гуатемал хот 108,889 17,247,849
Хаити Порт-о-пренс 27,750 11,123,178
Гондурас Тегусигальпа 112,492 9,587,522
Ямайк Кингстон 10,991 2,934,847
Мексик Мехико 1,964,375 126,190,788
Никарагуа Манагуа 130,373 6,465,501
Панам Панам 75,417 4,176,869
Сент-Китс ба Невис Бастер 261 52,441
Сент-Люси Кастри 539 181,889
Сент-Винсент ба Гренадин Кингстаун 389 110,211
Тринидад ба Тобаго Порт-оф-Спейн 5,130 1,389,843
Америкийн Нэгдсэн Улс Вашингтон Д.С 9,629,091 327,096,265
Total 24,500,995 541,720,440

Цахим холбоосЗасварлах

Wiktionary: Хойд Америк – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Хойд Америк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах