4 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 118 дахь (өндөр жил бол 119 дэх) өдөр юм. Мөн он дуустал 247 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

засварлах
  • 357 - Ромын эзэн хаан II Константинус Партын эзэнт гүрний хаан V Артабанусыг хөнөөж, дайнд ялалт байгуулжээ.
  • 1253 - Японы буддын шашны томоохон зүтгэлтэн болох Ничирен буддын шинэ сургуулийг байгуулж, Ничирен буддимз үүсэн бий болжээ.
  • 1503 - Черинолагийн дайнд анх удаа дарьт буу ашиглав.
  • 1611 - Филиппиний Санто Томас хотод католик шашны их сургууль байгуулагдав. Энэ сургууль нь дэлхийн католик шашны хамгийн том сургууль юм.
  • 1788 - АНУ-ын Үндсэн хуулийг Мерилэнд муж дэмжжээ. Ингэснээр үндсэн хуулийг дэмжсэн долоо дахь муж болсон байна.
  • 1792 - Францын цэргүүд одоогийн Люксембург, Бельгийн нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж, Францын хувьсгалын дайн дэгдсэн юм.
  • 1796 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт, Сардинийн хаан III Амедео нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Сардинийн нутаг Францын харьяанд шилжжээ.
  • 1869 - Хятад болон Ирландын ажилчид Номхон далайн галт тэрэгний төв сүлжээний ажлыг эхлүүлжээ.
  • 1887 - Улс орондоо дайн дэгдээх гэж байсан гэх үндэслэлээр баривчлагдсан Пруссийн цагдаагийн нууц газрын ажилтан Гуйллайме Шанабелийг суллав.
  • 1920 - Азербайжан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд элсэв.
  • 1923 - Английн хамгийн нэр хүндтэй цэнгэлдэх хүрээлэнгийн нэг "Уембли" цэнгэлдэх албан ёсоор үүдээ нээжээ. Тухайн үедээ "Эмпайр" нэртэйгээр үүдээ нээж байсан гэдэг.
  • 1941 - Сербүүд Хорватын захиргаанаас гарах тухай ярилцаж эхлэхэд Хорватын засаг захиргаа Гудовац тосгонд цуст яргалал үйлджээ. Уг яргалалын улмаас 200 гаруй сербчүүд амиа алдсан юм.
  • 1945 - Италийн удирдагч асан Бенито Муссолини болон түүний гэргий Клара Петаччи нарыг цаазаар авав.
  • 1948 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Игорь Стравинский АНУ-ын Нью-Йорк хотын Орфеус теарт бүжгэн жүжиг удирджээ.
  • 1949 - Филиппиний коммунистууд тэргүүн хатагтай асан Аурора Куецоны амь насанд халдав. Хэдийгээр эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авалгүй өөд болсон юм. Тэрээр амиа алдахаасаа таван жилийн өмнө нөхөр, охиноо халдлагын улмаас алдаад байсан билээ.
  • 1952 - Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын Дээд зөвлөлийн командлагч Дуайт Д.Айзенхауэр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
    • Холбоотон гүрний дээд командлал Японы улсад нэвтрээд байсан Америкийн цэргүүдийг ажиллагаагаа дуусган нутаг буцахыг даалгажээ. Учир нь Япон улсыг чөлөөлж, сэргээн босгож дууссан гэж үзсэн юм.
    • Япон-Хятадын энхийн хэлэлцээ батлагдав. Ингэснээр Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дууссан байна.
  • 1965 - Бүгд найрамдах Доминикан улсад Америкийн цэргүүд нэвтэрснээр Доминиканыг чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэлжээ. АНУ-ын арми коммунист дарангуйллаас чөлөөлөх үүднээс энэ ажиллагааг эхлүүлсэн юм.
  • 1967 - Вьетнамын дайн: Алдарт боксчин Мухаммад Али цэргийн зарлангаас татгалзаж, дайныг эсэргүүцэх үзэлтэйгээ олон нийтэд илэрхийлэв.
  • 1969 - Францын Ерөнхийлөгч Шарль де Голь албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
  • 1970 - АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Камбожийн коммунист дэглэмтэй тулалдахад бэлэн гэдгээ зарлав.
  • 1973 - Дэлхийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн байр суурь үлдээж, хамгийн шилдэг цомог болсон "Dark Side of the Moon" цомог АНУ-ын хөгжмийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Пинк Флойд хамтлагийн энэ цомог 741 долоо хоног шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
  • 1975 - Өмнөд Вьетнамын генерал Цао Ван Вень Америкийн дэмжлэгтэй Хойд Вьетнамын армийг буулган авсан гэдгээ олон нийтэд зарлажээ.
  • 1977 - Баруун Германы социалист үзэлт "Улаан арми" хөдөлгөөний Андриас Баадер, Гудрун Энсслин, Ян-Карл Расп нарыг дөрвөн удаагийн хүн амьны хэрэг, хүн алах гэсэн 30 удаагийн оролдлогод буруутай гэж үзлээ.
  • 1978 - Афганистаны Ерөнхийлөгч Мохаммед Дауд Ханыг коммунист босогчид хороосноор тус улсад төрийн эргэлт дэгдэв.
  • 1986 - Чернобылын атомын цахилгаан станцын улмаас цацраг идэвхит бодис дэгдсэн гэдгийг ЗХУ-ын удирдлагууд олон нийтэд зарлав. Цацраг идэвхит бодисыг улам дэгдэхээс сэргийлэх ажилд Шведтэй хамтран ажиллахаар болжээ.
  • 1994 - АНУ-ын Тагнуулын төв газрын Сөрөг тагнуулын газрын ажилтан Алдрих Амесыг ЗХУ болон ОХУ-д улсын нууц задруулж байсныг тогтоов.
  • 1996 - Тасманийн арлын Порт Артур хотод Мартин Брайнт гэх этгээд гал нээсний улмаас 35 хүн амиа алдаж, 23 хүн шархаджээ.
  • 2011 - НҮБ-ын аюулгүйн зөвлөл 1980 онд Зааны ясан эрэгт бослог тэмцэл болж, хямрал дэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • МЭ 32 - Ромын эзэн хаан Ото (69 онд нас барсан)
  • 1442 - Английн хаан IV Эдуард (1483 онд нас барсан)
  • 1758 - АНУ-ын тав дахь Ерөнхийлөгч Жеймс Монро (1831 онд нас барсан)
  • 1838 - Нобелийн энхтайвны шагналт Голландын хуульч Тобиас Ассер (1913 онд нас барсан)
  • 1878 - Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Лионель Берримор (1954 онд нас барсан)
  • 1886 - Олимпын хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Артур Шо (1955 онд нас барсан)
  • 1889 - Португалийн ерөнхий сайд Антониу де Оливьера Сальазар (1970 онд нас барсан)
  • 1897 - БНХАУ-ын дарга, генерал Йе Жианинг (1986 онд нас барсан)
  • 1908 - Олимпын аварга Канадын өндрийн харайгч Итель Катервүүд (1987 онд нас барсан)
  • 1916 - Автомашины алдарт Ламборгини компанийг үндэслэгч Ферруччио Ламборгини (1993 онд нас барсан)
  • 1924 - Замби улсын анхны Ерөнхийлөгч Кеннет Каунда
  • 1930 - АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкр
  • 1937 - Иракын тав дахь Ерөнхийлөгч, удирдагч Саддам Хуссейн (2006 онд нас барсан)
  • 1941 - Нобелийн шагналт Америкийн химич Карл Берри Шарплесс
  • 1952 - "Чонотой бүжиглэгч", "Донни Дарко", "Тусгаар тогтнолын өдөр" киноны од, жүжигчин Мери МакДоннелл
  • 1970 - Аргентин улсын нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Диего Симеоне
  • 1973 - "Орхидогсод", "Хавай 5-0" киноны од, жүжигчин Хорхе Гарсиа
  • 1974 - Академийн шагналт Испанийн жүжигчин Пенелоп Круз
  • 1975 - Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Австрийн уулын цаначин Михайль Валшхофер
  • 1981 - "Гайхамшигт дөрөв", "Нүгэлт хот", "Амжилт хүсье, Чак" киноны од жүжигчин Жессика Альба
  • 1988 - Испанийн хөлбөмбөгч Хуан Мануэль Мата

Нас барсан алдартнууд

засварлах
  • 1370 - Монголын их хаан Тогоонтөмөр (1320 онд төрсөн)
  • 1813 - Хаант Оросын фильд маршал Михайль Кутузов (1745 онд төрсөн)
  • 1918 - Нарны зайн үүсгүүрийг зохион бүтээгч Френк Шуман (1862 онд төрсөн)
  • 1936 - Египеийн хаан I Фуад (1868 онд төрсөн)
  • 1945 - Италийн ерөнхий сайд, Фашист дарангуйлагч Бенито Муссолини (1883 онд төрсөн)
  • 1954 - Нобелийн энхтайвны шагналт Францын улстөрч Леон Жуха (1879 онд төрсөн)
  • 1963 - Олимпын мөнгө, хүрэл медальт Германы гимнастикч Вилгельм Вебер (1880 онд төрсөн)
  • 1973 - Олимп, дэлхийн тав, европын дөрвөн удаагийн аварга Финландын гүйлтийн тэшүүрч Клас Тунберг (1893 онд төрсөн)
  • 1999 - Нобелийн шагналт Америкийн физикч Артур Леонард Шавлоу (1921 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах
  •   Афганистан Мужахийдийн ялалтын өдөр
  •   Барбадос Үндэсний баатруудын өдөр
  •   Япон Тусгаар тогтнолоо сэргэн мандуулсан өдөр
  • Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр

  Commons: 4 сарын 28 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан