4 сарын 15
4 сарын 15 нь Григорийн тооллын жилийн 105 дахь (өндөр жил бол 106 дэх) өдөр юм. Мөн он дуустал 260 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- Византийн эзэнт гүрний нутагт хамаарах сүүлийн вант улс Италийн жанжин Роберт Гуйскардын армид бууж өгчээ.
- 1395 - Монгол Ил хаант улсын хаан Төмрийн цэрэг Алтан ордны улсын хаан Тохтамишийг Терекийн тулаанд буулган авав. Төмөр хаан эзлэн авсан нутагтаа өөрийн захиргаанд байх захирагчийг томилон нутаг буцжээ.
- 1450 - 100 жилийн дайн: Англи Францын хооронд үргэлжилсэн зуун жилийн дайны Форминигийн тулаанд Францын цэргийн хүч Английн цэргийн хүчийг буулган авав. Ингэснээр Англи улс Умард Францын хяналтаа бүрэн алдсан билээ.
- 1632 - Густафус Адольфусаар удирдуулсан Шведийн арми Ариун Ромын эзэнт гүрнийг буулган авчээ.
- 1642 - Ирландын эх газрын арми Их Британийн дарангуйллын эсрэг тулаан дэгдээхийг оролдов.
- 1736 - Корсизын хаант улс байгуулагджээ.
- 1755 - Англи хэлний алдартай толь бичиг гэгдэх "Англи хэлний толь бичиг" Лондон хотод худалдаанд гарав. Уг толь бичгийг хэл шинжээч Самуэль Жонсон туурвисан байна.
- 1817 - Америкийн сэхээтэн Томас Хопкинс Галлодет, Лорен Клерк нар Америкийн сонсголгүй иргэдийн сургуулийг үндэслэн байгуулжээ. АНУ-ын Коннектикут мужийн Хартфордод байгуулсан тус сургууль Америк тив дэх сонсголгүй иргэдэд зориулсан анхны сургууль болсон түүхтэй.
- 1861 - АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн 70,000 сайн дурынханыг хамруулж АНУ-ын иргэний дайны хөлд нэрвэгдсэн мужуудыг сэргээн босгох ажилд дайчлав.
- 1865 - АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн халдлагад өртсөнөөсөө хойш нэг өдрийн дараа амьсгал хураав. Түүний орыг дэд ерөнхийлөгч Эндрью Жонсон залгасан юм.
- 1892 - АНУ-ын цахилгаан эрчим хүчний General Electric компани байгуулагджээ.
- 1896 - Грекын нийслэл Афин хотноо зохиогдсон орчин үеийн хамгийн анхны олимпын наадам амжилттай зохион байгуулагдаж хаалтаа хийв.
- 1900 - Америк-Филиппиний дайн: Филиппиний босогчдын хүч АНУ-ын явган цэргийн анги руу гэнэтийн дайралт хийж, дөрөв хоног бүслэжээ.
- 1912 - Тухайн цаг үеийнхээ хамгийн том, хэзээ ч сөнөшгүй гэгдэж байсан Британийн зорчигч тээврийн Титаник хөлөг онгоц Умард Атлантын тэнгист мөсөн уул мөргөснөөсөө хойш хоёр цаг дөчин минутын дараа буюу 2:20 цагт бүрэн живэв. Аврах завь, хантааз хангалтгүй байснаас шалтгаалан зорчиж явсан 2,227 хүнээс ердөө 710 нь л аврагдаж чадсан юм.
- 1923 - Чихрийн шижин өвчтэй хүмүүст инсулиныг анх удаа ашиглаж эхэлжээ.
- 1924 - Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны автозамын сүлжээний газрын зургийг Ренд МакНелли зохиожээ.
- 1936 - Палестины тусгай бүс нутагт Арабын хувьсгал дэгдэв.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы Люфтвафф буюу нисэх хүчний анги нэгтгэлүүд Умард Ирландын Бельфаст хотыг бөмбөгдөв. Бөмбөгдөлтийн улмаас 1,000 гаруй хүн амиа алджээ.
- 1942 - Их Британийн хаан VI Жорж Мальта улсад "ариун гэгээн арлыг ард иргэд нь цогтой хамгаалсны учир" Жоржийн загалмайг олгохоор болжээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы Доод Саксонид байрлах "Берген-Бельсений хорих лагерь"-ыг чөлөөлжээ.
- 1947 - Спорт дахь арьс өнгөний үзлийг сөрөн зогсож түүх бүтээсэн бейсболын нэрт тамирчин Жейки Робинсон "Брүүклин Доджерс" багт анхны тоглолтдоо оролцжээ.
- 1955 - АНУ-ын Иллиной мужийн Дес Плейнэс хотд Рей Крокын санжүүжилтээр МакДональдс түргэн хоолны сүлжээ рестораны анхны ресторан нээгдэв.
- 1969 - Япон тэнгис орчимд зорчиж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх онгоцыг Умард Солонгосын тал пуужин харваж устгав. Үүний улмаас хөлгийн багийн 31 хүн бүгд амиа алджээ.
- 1970 - Кампожийн иргэний дайны улмаас Вьетнам гаралтай үндэстний цөөнхүүд рүү босогчид халдаж, улмаар 800 гаруй иргэний цогцос Меконг голыг даган Өмнөд Вьетнамын нутгаас олдов.
- 1989 - Хиллсборогын осол: Английн хөлбөмбөгийн холбооны цомын хагас шигшээд учраа таарсан Шеффильд Венесдэй-Ливерпүүл багийн тоглолтыг үзэж байхад цэнгэлдэхэд цугларсан үзэгчдийн ачааллыг дийлээгүйн улмаас Шеффильд багийн Хилссборо цэнгэлдэхийн хана нурав. Үүний улмаас Ливерпүүлийн 96 хөгжөөн дэмжигч амиа алджээ.
- Хятадын ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж байсан Ху Яаобанг алагдсаны дараа Тианьанмень талбайн бослого Бээжин хотноо эхлэв.
- 2013 - АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо зохиогдож байсан Бостоны олон улсын марафоны үеэр барианы шугамны орчим хоёр ч удаа бөмбөг дэлбэрч гурван хүн амиа алдан, 264 гаруй хүн бэртэж гэмтжээ.
- 2014 - Өмнөд Суданы иргэний дайны үеэр хамгийн балмад халдлага болжээ. Өмнөд Суданы босогчид дайны хөлд нэрвэгдсэн дүрвэгсэд болон энгийн иргэн байрладаг гэр эмнэлэгт халдаж наад зах нь 200 хүн амиа алдсан байна.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1367 - Английн хаан IV Хенри (1413 онд нас барсан)
- 1452 - Сэргэн мандалтын суут уран бүтээлч, Италийн уран зураач, барималч, зохион бүтээгч Леонардо да Винчи (1519 онд нас барсан)
- 1646 - Данийн хаан V Кристиан (1699 онд нас барсан)
- 1684 - Оросын хатан хаан I Екатерина (1727 онд нас барсан)
- 1837 - Монголын бичгийн их хүмүүн Ванчинбалын Инжинаш (1892 онд нас барсан)
- 1874 - Нобелийн шагнат Германы физикч Йоханнес Старк (1957 онд нас барсан)
- 1875 - Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Америкийн боксчин Жеймс Ж.Жеффрис (1953 онд нас барсан)
- 1883 - Австралийн найм дахь Ерөнхий сайд Стенли Брюс (1967 онд нас барсан)
- 1886 - Оросын нэрт яруу найрагч Николай Гумилёв (1921 онд нас барсан)
- 1896 - Нобелийн шагналт Оросын физикч Николай Семёнов (1986 онд нас барсан)
- 1901 - Францын Ерөнхий сайд Ренэ Плевен (1993 онд нас барсан)
- 1907 - Нобелийн шагналт Английн энтологич Николаас Тинберген (1988 онд нас барсан)
- 1912 - Умард Солонгосын их удирдагч Ким Иль-Сунг (1994 онд нас барсан)
- 1920 - Германы зургаа дахь Ерөнхийлөгч Райхард фон Вайшакер (2015 онд нас барсан)
- 1930 - Исландын дөрөв дэх Ерөнхийлөгч Вигдис Финнбогадоттир
- 1931 - Нобелийн шагналт Шведын яруу найрагч Томас Транстрөмер (2015 онд нас барсан)
- 1940 - 1958 оны дэлхийн мисс, загвар өмсөгч Пенелоп Коелен
- 1943 - Нобелийн шагналт Америкийн физикч Роберт Лефковиц
- 1944 - Чечений бүгд найрамдах Ичкер улсын анхны Ерөнхийлөгч Жохар Дудаев (1996 онд нас барсан)
- 1947 - "Ногоон зурвас", "Амьд үхдэл" цувралын од Жеффри ДеМанн
- 1949 - Оросын нэрт дуучин Алла Пугачёва
- 1957 - Олимпын дөрвөн алт, нэг мөнгөн медальт Америкийн гүйгч Эвелин Эшфорд
- 1959 - Академийн наадам, "Алтан Бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт Английн нэрт жүжигчин Эмма Томпсон
- 1976 - Олимпын хошой, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Их Британийн завьчин Стифен Уиллиамс
- 1982 - "Стив Жобс", "Ярилцлага", "Ногоон дэнлүү", "Маш муу" киноны од Канадын жүжигчин Сет Рожен
- 1983 - Оросын нэрт хоккейчин Илья Ковальчук
- 1990 - "Харри Поттер" киноны "Хермони Грейнжер"-ын дүрээр алдаршсан Британийн жүжигчин Эмма Уотсон
- 1991 - Дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Испанийн уран гулгагч Хавьер Лопез
Нас барсан алдартан
засварлах- 628 - Японы эзэн хаан Сүйко (554 онд төрсөн)
- 943 - Өмнөд Хан гүрний хаан Лиу Бин (920 онд төрсөн)
- 1659 - Германы эзэнт гүрний төрийн дууллыг зохиосон яруу найрагч Симон Дах (1605 онд төрсөн)
- 1765 - Оросын суут эрдэмтэн, физикч Михайль Ломоносов (1711 онд төрсөн)
- 1865 - АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн (1809 онд төрсөн)
- 1980 - Нобелийн шагналт Францын зохиолч, гүн ухаантан Жеан-Поль Сартр (1905 онд төрсөн)
- 1990 - Америкийн алдарт жүжигчин Грета Гарбо (1905 онд төрсөн)
- 1998 - Улаан Кхмерийн бослогын удирдагч, Кампожийн 29 дэх ерөнхий сайд Пол Пот (1925 онд төрсөн)
- 2015 - Балбын 14 дэх Ерөнхий сайд Суръяа Бахадур Тапа (1928 онд төрсөн)
- 2017 - 19-р зуунд төрсөн дэлхийн хамгийн сүүлийн хүн, Италийн урт насалсан иргэн Эмма Морано (1899 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
засварлах- Умард Солонгос Нарны өдөр (Ким Ил Суны мэндэлсэн өдөр)
- Америкийн Нэгдсэн Улс Жейки Робинсоны өдөр
- Соёлын олон талт байдлыг дэмжих олон улсын өдөр
- Дэлхийн дүрслэх урлагийн өдөр
Commons: 4 сарын 15 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан