Тоокёо (ᠲᠣᠣᠺᠶᠣ᠋; Япон: 東京 Тоокёо, "зүүн нийслэл"), албан ёсоор Токио нийслэл хот (東京都 Тоокёо-то) нь Японы 47 мужийн нэг юм. Токио бол Япон улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд орно. 2020 оны 10-р сарын 1-ний байдлаар 14 сая 064 мянган 696 хүн амтай байв.

Токио
東京都
Токио Их Хот
Official logo of Токио
Дуулал: "Токио Хотын Дуу"
(東京都歌 Тоокёо-то Ка?)
Map
Япон дахь байршил
Япон дахь байршил
Солбицол: 35°41′23″N 139°41′32″E / 35.68972°N 139.69222°E / 35.68972; 139.69222Солбицол: 35°41′23″N 139°41′32″E / 35.68972°N 139.69222°E / 35.68972; 139.69222
Улс Япон
БүсКанто
АралХоншүү
НийслэлТокио[1]
Хуваалт23 онцгой дүүрэг, 26 хот, 1 дүүрэг, ба 4 тойрог
Засаг захиргаа
  БиетТокио Хотын Захиргаа
  ЗахирагчЮрико Коикэ (Бие д.)
  Төлөөлөгчид42
  Цэц11
Газар нутаг
  Нийт2,194.07 км2 (847.14 бээр2)
  Бөөгнөрөл
13,452 км2 (5,194 бээр2)
  БайрЯпонд 45-р байр
Хамгийн өндөр цэг2,017 м (6,617 фут)
Хүн ам
 (2023)[4]
  Нийт14,094,034
  БайрЯпонд 1-р байр
  Нягтрал6,363/км2 (16,480/бээр2)
  Хотын нутаг
39,105,000
  Бөөгнөрөл40,800,000
  Нягтрал3,000/км2 (7,900/бээр2)
  Аялгууд
Иргэдийн нэршилТокиочууд
Бүс Нутгийн Нийт Бүтээгдэхүүн
 (2020)[6]
  Нийт, нэрлэсэн¥109.602 их наяд
($1.027 их наяд)
  Нэг хүнд ноогдох¥7.8 сая
($73,085)
Цагийн бүсUTC+09:00 (Японы Стандарт Цаг)
ISO 3166-2
JP-13
Вэб сайтtokyotokyo.jp
www.metro.tokyo.lg.jp

Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын 9 бага хот тосгодоос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь бүтэц тавигдсан.

Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшигтгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно.

Энэ хот нь 1457 онд Эдо цайз нэртэйгээр байгуулагдсан юм. 1869 онд Мэйжийн сэргээн босголтын үеэр Эзэн хаан Муцухито улсын нийслэлийг Эдо руу нүүлгэж, хотыг Tōkyō (東京) гэж өөрчилсөн бөгөөд энэ нь японоор "зүүн нийслэл", ханз 東 (on'yomi: tō) "зүүн" болон 京(on'yomi: kyo :) "нийслэл"гэсэн утгатай. Японы өмнөх нийслэл Киото хотыг (тухайн үед албан ёсоор Хэян-кё гэж нэрлэдэг байсан) "Баруун нийслэл" гэсэн утгатай байв.

Токио хотод 19-р зууны хоёрдугаар хагаст аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, дараа нь хөлөг онгоцны үйлдвэрлэл эхэлсэн. 1872 онд Токио-Ёкохама, 1877 онд Кобэ-Осака-Токио чиглэлийн төмөр зам баригдсан.

Дэлхийн 2-р дайны үеэр агаарын довтолгоонд өртсөн (102 удаа бөмбөгдсөн ) хот хүчтэй сүйрсэн. Токио нь 1945 оны 3-р сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр "Operation Meetinghouse" код нэртэй дайралтын үеэр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их сүйрлийн, үхлийн аюултай цөмийн бус бөмбөгдөлтөд өртсөн хот гэдгээрээ алдартай.

20-р зууны дунд үеэс тус улсын эдийн засаг хурдацтай сэргэж эхэлсэн бөгөөд үүнийг "Японы эдийн засгийн гайхамшиг" хэмээн тодорхойлж, 1966 онд дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон юм. Дайны зовлонгоос ангижрах нь 1964 оны зуны Олимпийн наадмыг Токио хотод зохион байгуулсан нь олон улсын тавцанд нэр хүндтэй болсон гэдгээ харуулсан юм. Өнөө үед Токио хот хиймэл арлууд бий болгох төслүүдийг тууштай хэрэгжүүлж хөгжсөөр байна. Хамгийн анхаарал татахуйц төсөл бол одоо томоохон худалдаа, зугаа цэнгэлийн төв болсон Одайба юм.

Хотын тусгай дүүргүүд

засварлах

Токиогийн тусгай дүүрэг нь Японы нийслэл Токио хотын гол цөм, хамгийн олон хүн амтай хэсгийг бүрдүүлдэг 23 захиргаа бөгөөд 1943 он хүртэл Токио хот байсан газар нутгийг эзэлдэг ажээ. Улс даяараа зөвхөн Токиод л ийм захиргааны хуваагдал бий. Япон хэлээр тэднийг албан ёсоор "тусгай тойрог" (япон: 特別区 tokubetsu ku) эсвэл "23 тойрог" (япон: 23区 niju-san ku) гэж нэрлэдэг байна.

Нэр Канжи Хүн ам 2007 онд Газар нутаг, км²
Хүн амын тоо Нягтаршил, хүн/км²
Аракава 荒川区 194 777 18 262,25 10,20
Адати 足立区 629 392 11 830,68 53,20
Бункё 文京区 194 933 16 009,28 11,31
Итабаши 板橋区 529 059 16 445,72 32,17
Кацусика 葛飾区 428 066 12 286,62 34,84
Кита 北区 330 646 15 885,67 20,59
Кото 江東区 436 337 10 963,24 39,8
Минато 港区 205 196 10 088,30 20,34
Мэгуро 目黒区 267 798 18 217,55 14,70
Накано 中野区 312 939 19 993,82 15,59
Нэрима 練馬区 702 202 14 580,61 48,16
Ота 大田区 674 590 11 345,27 59,46
Шибуя 渋谷区 205 512 13 337,13 15,11
Синагава 品川区 353 887 15 576,01 22,72
Шинжүкү 新宿区 309 463 16 975,48 18,23
Сугинами 杉並区 534 981 15 725,49 34,02
Сумида 墨田区 237 433 16 079,49 13,75
Сэтагая 世田谷区 855 416 14 728,23 58,08
Тайто 台東区 168 277 16 139,38 10,08
Тиёда 千代田区 43 802 3 763,06 11,64
Тосима 豊島区 256 009 19 428,44 13,01
Тюо 中央区 104 997 10 344,53 10,15
Эдогава 江戸川区 661 386 13 264,86 49,86
Нийт 8 637 098 13 890,25 621,81

Боловсрол

засварлах

Токио хотод Токиогийн Их Сургууль, Токио Метрополитан Их Сургууль, Хитоцубаши Их Сургууль, Токиогийн Технологийн Дээд Сургууль, Васэда Их Сургууль, Кейо Их Сургууль зэрэг хамгийн нэр хүндтэй коллеж, мэргэжлийн сургууль, их дээд сургуулиуд байдаг.

Соёл урлаг

засварлах

17-р зуунд Эдо хотод Токугава шогун улс байгуулагдсанаас хойш Токио нь тус улсын улс төр, соёлын төв байсаар ирсэн тул нутаг дэвсгэр нь олон соёлын дурсгалт газруудтай. Эдо цайз бол нийслэлийн гол чимэглэл, түүх, соёлын онцгой дурсгал юм. Цайзын нэг, хоёр, гуравдугаар газрыг Токиогийн эзэн хааны ордон болгон ашиглаж байгаа бөгөөд хойд талын хашааг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан байна. Цайзын дагуу эртний цамхаг, чулуун хана, гүн суваг байдаг. Түүхэн дурсгалт газруудын дунд Мацудайра овгийн эдлэн газар, хуучин Хама ордны цэцэрлэгт хүрээлэн - Шогун Токугава Иенобугийн хуучин эдлэн газар, Мито вант улсын Токугава овгийн хуучин эдлэн газар болох Койшикава Коракуэн цэцэрлэгт хүрээлэн байдаг юм.

Газар зүй

засварлах
Токио
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
52
 
10
3
 
 
56
 
10
3
 
 
118
 
13
6
 
 
125
 
19
11
 
 
138
 
23
15
 
 
168
 
26
19
 
 
154
 
29
23
 
 
168
 
31
25
 
 
210
 
27
21
 
 
198
 
22
15
 
 
93
 
17
10
 
 
51
 
12
5
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Japan Meteorological Agency[7]; wetterkontor.de[8]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Токио
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 9.9 10.4 13.3 18.8 22.8 25.5 29.4 31.1 27.2 21.8 16.9 12.4 Ø 20
Мин. Температур (°C) 2.5 2.9 5.6 10.7 15.4 19.1 23.0 24.5 21.1 15.4 9.9 5.1 Ø 13
Тунадас (мм) 52.3 56.1 117.5 124.5 137.8 167.7 153.5 168.2 209.9 197.8 92.5 51.0 Σ 1,528.8
Нартай цаг (h/d) 5.6 5.3 5.3 5.4 5.9 4.1 4.4 5.7 3.7 4.2 4.6 5.3 Ø 5
Бороотой өдөр (d) 4.5 5.5 9.9 9.9 10.3 11.4 10.3 7.7 11.0 9.8 6.8 4.2 Σ 101.3
Усны температур (°C) 14 14 14 16 18 21 23 24 24 21 18 14 Ø 18.4
Агаарын чийгшил (%) 50 52 56 63 66 73 76 73 73 67 61 54 Ø 63.7
Т
е
м
п
е
р
а
т
у
р
9.9
2.5
10.4
2.9
13.3
5.6
18.8
10.7
22.8
15.4
25.5
19.1
29.4
23.0
31.1
24.5
27.2
21.1
21.8
15.4
16.9
9.9
12.4
5.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
52.3
56.1
117.5
124.5
137.8
167.7
153.5
168.2
209.9
197.8
92.5
51.0
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Japan Meteorological Agency[7]; wetterkontor.de[8]

Урьд нь Эдо (江戸, "булангийн үүд") гэх нэртэй байснаа, 1868 оны Мэйжигийн шинэчлэлээр Киото хотоос зүүн зүгт оршдог, эзэн хааны ордон байрладаг тул "Зүүн нийслэл" гэх утгатай Тоокёо (тоо (зүүн) + кёо (нийслэл)) хэмээн нэрлэгджээ.

Засаг захиргааны нэгж

засварлах

Токио хот нь 23 дүүрэг (区, ku,"дүүрэг"),баруун талын Тама бүсийн 30 дагуул хот (市, shi,"хот"), Изү,Огасавара арлын 9 бага хот болон тосгодоос бүрдэнэ.

Цахим холбоос

засварлах
  1. 都庁は長野市. Tokyo Metropolitan Government. Эх хувилбараас архивласан: 19 April 2014. Татаж авсан: 12 April 2014. Shinjuku is the location of the Tokyo Metropolitan Government Office. But Tokyo is not a "municipality". Therefore, for the sake of convenience, the notation of prefectural is "Tokyo".
  2. "Reiwa 1 nationwide prefectures, cities and towns area statistics (October 1)" (япон хэлээр). Geospatial Information Authority of Japan. 26 December 2019. Эх хувилбараас архивласан: 15 April 2020. Татаж авсан: 28 April 2020.
  3. "Mountains of Tokyo Metropolis" (япон хэлээр). Geospatial Information Authority of Japan. Татаж авсан: 28 April 2020.
  4. "東京都の人口(推計)とは" [Population of Tokyo(estimate)]. www.toukei.metro.tokyo.lg.jp (япон хэлээр). 30 May 2023. Архивласан огноо 9 June 2023. Татаж авсан: 5 August 2023.
  5. "Major Agglomerations of the World". Population Statistics and Maps. 28 February 2023.
  6. "県民経済計算(平成23年度 - 令和2年度)(2008SNA、平成27年基準計数)<47都道府県、4政令指定都市分>".
  7. Japan Meteorological Agency: Klimainformationen Tokio, 1981–2010. World Meteorological Organization, хандсан 1. Долоодугаар сар 2013.
  8. wetterkontor.de: Klimainformationen Sonnenschein/Wassertemperatur Tokio. хандсан 1. Долоодугаар сар 2013.