6 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 160 дахь (өндөр жил бол 161 дэх) өдөр юм. Мөн он дуустал 205 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

засварлах
  • МЭӨ 411 - Афинд төрийн эргэлт болж, олигархууд засгийн эрхийг авав. Олигархуудын засаглал удаан оршин тогтноогүй юм.
  • 68 - Ромын эзэн хаан Неро амиа хорлов. Ингэснээр Юлиан-Клавдын засаглал нуран унаж иргэний дайн дэгдлээ. Энэ цагаас хойш Гальба, Ото, Вителиус, Веспасян гэсэн дөрвөн эзэн хааны үе эхэлсэн билээ.
  • 1311 - Италийн сэргэн мандлын эрин үеийн эхий төлөөлөгч болох Дуччиогийн "Маеста" уран зураг Сьена хотын сүмд байршив.
  • 1534 - Францын нэрт аялагч Жак Картье одоогийн Квебек мужийн нутагт орших Гэгээн Лоуренс голд хүрсэн европын анхны хүн болжээ.
  • 1667 - Англи-Голландын хоёрдугаар дайн: Мэдвейн тулаанны үеэр Британийн эзэн хааны усан флот түүхэнд байгаагүй ялагдал хүлээжээ.
  • 1732 - Английн парламентын гишүүн одоогийн Жиоржиа мужийн нутаг дэвсгэрийг захирахаар боллоо.
  • 1815 - Венийн зөвлөл тарав. Ингэснээр Европ тивд шинэ улс төрийн систем нэвтрэх нөхцөл бүрдсэн юм.
  • 1856 - Айова мужийн Айова хотыг мормон шүтлэгт 500 хүн орхин гарчээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Эх газрын армийн генерал Стоунуолл Жексон Шенандоа хөндийн тулаанд ялалт байгуулав. Түүний тактик, арга барилыг одоо ч дэлхийн цэргийн зүтгэлтнүүд судалсаар байна.
  • 1885 - Хятад-Францын дайн Тьенцинийн гэрээ байгуулснаар төгсөв. Хятадууд Тонкин, Аннам зэрэг одоогийн Вьетнамын ихэнх газар нутгийг Францын талд өгчээ.
  • 1900 - Энэтхэгийн үндэсний эрх чөлөөний тэмцэгч Бирса Мунда холерын халдвараар Британийн шоронд насан эцэслэжээ.
  • 1915 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Женнингс Брайн өөрийн хүсэлтээр ажлаа өгөв. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр дайсагнагч талын галд өртөн сүйрсэн Луситаниа хөлгийн талаар тодорхой бодлого баримтлаагүй улмаас ийнхүү ажлаа өгчээ.
  • 1922 - Финландын захиргаанд орших Оландын арал өөртөө засах эрхтэй болов. Энэ өдрийг Оланд аралд өөртөө засах эрхээ тунхагласан өдөр болгон тэмдэглэдэг юм.
  • 1923 - Болгарын цэргийнхэн төрийн эргэлтээр засгийн эрхийг авчээ.
  • 1928 - Австралийн нисгэгч Чарльз Кингсфорд Смит "Фоккерын гурван хөдөлгүүрт" нисэх онгоцоор номхон далайг гаталсан анхны хүн болов.
  • 1930 - АНУ-ын зартай дээрэмчин Аль Капонийн харьяа уушин газарт мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө алдсан сэтгүүлч Жейк Линжи Иллиной мужийн галт тэрэгний зогсоолд бусдын гарт амь үрэгдэв. Тухайн үед тэрээр Аль Капонд 100 мянган ам.долларын өртэй байсан гэдэг.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн арми Дорно Карелийн арлыг булаан эзлэв. Финланд улс 1941 оноос уг газрыг хяналтдаа байлгаж байсан юм.
  • 1948 - Олон улсын Архивын зөвлөл байгуулагдсан нь одоогийн ЮНЕСКО-гийн үүтгэл болов.
  • 1959 - АНУ-ын зэвсэглэлд Жорж Вашингтон шумбагч онгоц нэвтрэв. Энэ нь дэлхийн цэрэг, армийн түүхэнд анх удаагаа цөмийн цэнэгт хошуу тээвэрлэгч шумбагч онгоц болсон юм.
  • 1965 - Вьетнамын дайн: Тус дайны түүхэнд тохиосон хамгийн том тулаан болох Донг Шоайн тулаан эхлэв. Вьет Конгийн арми, Бүгд найрамдах Вьетнам улсын армитай тулалдсан билээ.
  • 1967 - Зургаан өдрийн дайн: Израилийн арми Сирийн мэдэлд орших Голанын өдөрлөгийг булаан эзлэв.
  • 1968 - АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон сенатор Роберт Ф.Кеннедигийн амиа алдсан өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлав.
  • 1972 - АНУ-ын Өмнөд Дакота мужид олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас Хар Толгодын далан сүйдсэний улмаас 238 хүн амиа алджээ. Гамшгийн улмаас 160 сая ам.долларын эдийн засгийн хохирол амссан байна.
  • 1999 - Косовогийн дайн: Холбооны бүгд найрамдах Югослав улс НАТО-той энхийн гэрээ байгуулав.
  • 2008 - Алжирын нийслэлд орших галт тэрэгний буудлын ойролцоо хоёр ч удаа бөмбөг дэлбэрч 13 хүн амиа алджээ.
  • 2009 - Пакистан улсын Пешавар хотын нэгэн зочид буудалд бөмбөг дэлбэрч 17 хүн амиа алдан, 46 орчим хүн шархдав.
  • 2010 - Афганистан улсын Кандангар хотын Аргандаб ддүрэгт болж байсан хуримын үеэр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 40 хүн амиа алдан, 70 гаруй хүн шархдав.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • 1595 - Польшийн хаан IV Владислав Васа (1648 онд нас барсан)
  • 1661 - Оросын эзэн хаан III Фёдор (1682 онд нас барсан)
  • 1672 - Оросын түүхийн сод төлөөлөл , эзэн хаан Их Петр (1725 онд нас барсан)
  • 1768 - Америкийн аж үйлдвэрийн хувьсгалын эцэг гэгдэх, нэхмэлийн машин зохион бүтээгч, инженер Самуэль Слатер (1836 онд нас барсан)
  • 1781 - Английн Ливерпуль болон Манчестер хотын галт тэрэгний сүлжээг зохион бүтээсэн инженер Жорж Стивенсон (1848 онд нас барсан)
  • 1843 - Нобелийн шагналт Австрийн зохиолч, сэтгүүлч Берта фон Суттнер (1914 онд нас барсан)
  • 1865 - Данийн алдарт хөгжмийн зохиолч Карл Ньелсен (1931 онд нас барсан)
  • 1875 - Нобелийн шагналт Английн физиологич Хенри Халлет Дейл (1968 онд нас барсан)
  • 1882 - Олимпын аварга, хүрэл медальт Канадын гүйгч Роберт Керр (1963 онд нас барсан)
  • 1885 - Польшийн 27 дахь Ерөнхий сайд Феличан Савой Складовски (1962 онд нас барсан)
  • 1890 - Английн тайз, дэлгэцийн жүжигчин, найруулагч Лесли Бенкс (1952 онд нас барсан)
  • 1916 - АНУ-ын Батлан хамгаалахын найм дахь сайд Роберт Макнамара (2009 онд нас барсан)
  • 1922 - Америкийн нэрт кино найруулагч Жорж Акселрод (2003 онд нас барсан)
  • 1925 - Америкийн үндэсний хөлбөмбөгийн "Сиатл Сийхокс" багийг үндэслэгч Херман Сарковски (2014 онд нас барсан)
  • 1930 - Каталонийн төрийн тэргүүн Хорди Пуйол
  • 1933 - Америкийн нэрт дуучин, Роллинг Стоун сэтгүүлээс зарласан бүх цаг үеийн шилдэг 100 дуучны нэг Жейки Уилсон (1984 онд нас барсан)
  • 1941 - Алдарт "Дийп Пөрпл" хамтлагийн гишүүн, төгөлдөр хуурч Жон Лорд (2012 онд нас барсан)
  • 1951 - "Хөөрхөн хүүхэн", "Кинг Конг", "Зургаа дахь мэдрэхүй" зэрэг 100 гаруй киноны хөгжмийг зохиосон Америкийн хөгжмийн зохиолч Жеймс Ньютон Ховард
  • 1956 - Олимпын алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга Норвегийн цаначин Берит Аунли
  • 1961 - "Ирээдүй рүү буцсан нь" киногоор алдаршсан Америкийн жүжигчин Майкл Ж.Фокс
  • 1963 - Америкийн жүжигчин, дуучин, найруулагч Жонни Депп
  • 1968 - Олимпын мөнгөн медальт Грекийн өндрийн харайгч Ники Бакояни
  • 1971 - Олимпын аварга Францын тулгууртай харайгч Жеан Галфион
  • 1977 - "Даллас Маврикс" багийн хамт NBA-д түрүүлсэн Сербийн сагсан бөмбөгч Пежа Стоякович
  • 1978 - Германы хөлбөмбөгч Мирослав Клоуз
  • 1980 - NBA-н гурван удаагийн аварга Майами Хит багийн сагсаг бөмбөгч Удонис Хаслем
  • 1981 — Америк, Израйлийн жүжигчин Натали Портман
  • 1984 - Голландын хөлбөмбөгч Уесли Шнайдер
  • 1988 - Олимпын мөнгөн медальт, Европын аварга Словенийн усанд сэлэгч Сара Исакович
  • 1990 - Олимпын гурван удаагийн аварга Австрийн цаначин Маттиас Майер
  • 1992 - Олимпын хоёр, дэлхий, европын гурван удаагийн аварга Францын усанд сэлэгч Янник Агнел

Нас барсан алдартнууд

засварлах
  • 1870 - Английн алдарт зохиолч Чарльз Дикенс (1812 онд төрсөн)
  • 1923 - Их Британийн гүнд Элена (1846 онд төрсөн)
  • 1959 - Нобелийн шагналт Германы химич Адольф Отто Райнхольд Виндаус (1876 онд төрсөн)
  • 1974 - Нобелийн шагналт Гуатемалын зохиолч, яруу найрагч Мигел Анхель Астуриас (1899 онд төрсөн)
  • 1989 - Нобелийн шагналт Америкийн генетикч Жорж Уеллс Бийдл (1903 онд төрсөн)
  • 1994 - Нобелийн шагналт Нидерландын эдийн засагч Йан Тинберген (1903 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах
  • Йордан  Йордан II Абдулла хаан ширээнд суусан өдөр
  • Уганда  Уганда Үндэсний баатруудын өдөр

  Commons: 6 сарын 9 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан