Тавдугаар сарын хоёрон нь Григорийн тооллын жилийн 122 дахь (өндөр жил бол 123 дэх) өдөр юм. Мөн он дуустал 243 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

засварлах
  • 1194 - Английн хаан I Ричард Портсмут хотод Эзэн хааны дүрмийг тогтоожээ.
  • 1536 - Английн хатан хаан Анна Болейныг гэр бүлээс гадуур харилцаатай, эх орноосоо урван тэрсэлж, хар шид ашигласан гэх үндэслэлээр баривчлан хорив.
  • 1568 - Шотландын хатан хаан Мери Лох Левений шилтгээнээс оргожээ.
  • 1611 - Английн нийслэл Лондон хотод хаан Жеймсийн санаачилгаар Библи судрыг анх удаагаа англи хэлээр хэвлэв.
  • 1691 - Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй Халх дөрвөн аймгийн 550 лам ноёд, Өвөр Монголын дөчин есөн хошуудын ноёд Дол нуурын чуулган дээр Манж чин улсад Халхын хант улс дагаар оров.
  • 1808 - Хойгийн дайн: Мадридын партизанууд Францын эзлэн түрэмгийллийн эсрэг бослого дэгдээжээ. Алдарт зураач Франциско де Гойа "1808 оны Тавдугаар сарын 2" зургандаа энэ үйл явдлыг дүрсэлсэн байдаг.
  • 1812 - Мексикийн тусгаар тогтнолын дайн: Хосе Мариа Морлелос и Павоноор удирдуулсан Мексикийн босогчид Куаутла хотыг орхин зугтав. Уг хотыг Феликс Мариа Каллехагаар удирдуулсан Испанийн цэргүүд 72 өдрийн турш бүсэлсэн юм.
  • 1829 - Английн тэнгисийн цэргийн ахмад Чарльз Фремантл "Челленжер" хөлгийн зангууг Австралийн эрэгт хаясанаар "Хунт нуурын колонийг" байгуулжээ.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Эх газрын армийн хошууч генерал Стөүнуолл Жексон Канцелорсвиллийн тулаанд шархдав. Шархадсанаас хойш найман өдрийн дараа амиа алджээ.
  • 1866 - Перугийн дайчид Испанийн түрэмгийллийг зогсоохоор тулалдаж эхлэв.
  • 1876 - Болгарт дэгдсэн "Дөрөвдүгээр сарын бослого" дарагдав.
  • 1879 - Испанийн улстөрч Пабло Иглесиас "Испанийн социалист хөдөлмөрийн нам"-ыг Мадрид хотноо байгуулжээ.
  • 1885 - Кат Найфын тулаанд Крий болон Ассинибой омгийн дайчдыг Канадын цэргүүд буулган авав. Ингэснээр Баруун хойд нутгийн бослогод Канадын арми хамгийн том ялалтаа байгуулсан юм.
    • Бельгийн хаан II Леопольдын зарлигаар африкийн "Конгын чөлөөт улс"-ыг байгуулжээ.
  • 1889 - Этиопын эзэн хаан II Менелик Вучалын гэрээнд гарын үсэг зурснаар Италичууд Эритри улсыг захирах болов.
  • 1918 - Америкийн автомашины алдарт "Женерал Моторс" компани "Шевроле Моторс" компанийг эгнээндээ нэгтгэжээ.
  • 1933 - Нацистийн Германы удирдагч Адольф Хитлер үйлдвэрчний эвлэлийн бүх байгууллагыг хориглов.
  • 1941 - Энэ оны эхэнд Их Британийн өдөөн турхирсан Иракын төрийн эргэлтээс хойш анх удаагаа Иракын угсаа залгамжлах хунтайж Абд аль-ла эрх мэдлээ хүчирхэгжүүлж эхэлжээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Берлиний уналт: Зөвлөлтийн улаан арми Берлинд нэвтэрч Германы цэргүүдийг олзлов. Рейхстагын ордоны оройд ЗХУ-ын Төрийн далбааг мандуулжээ.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы генерал Хайнрих фон Виетинхоффын тушаалаар Италид байсан Вермахтын бүх анги нэгтгэл бууж өгөхөөр болов.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчний 82-р дивиз Вөббелиний бөөнөөр хорих лагерийг чөлөөлжээ. Энэ лагерьт гэм зэмгүй 1,000 гаруй хүн амиа алдсан юм.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Австрийн хэл дээр орших Дашаугийн бөөнөөр хорих лагерийг АНУ-ын 522-р явган цэргийн баталлион чөлөөлжээ. Тэд хэдэн зуун хоригдлыг сулласан байна.
  • 1952 - Дэлхийн хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүрт агаарын тээврийн "Де Хаввиланд Комет 1" хөлөг Их Британийн Лондонгоос Өмнөд Африкийн Йоханнесбургыг чиглэн нисчээ.
  • 1964 - Вьетнамын дайн: АНУ-ын нисэх онгоц тээвэрлэх хөлөг онгоц "Кард" хүчтэй дайралтын улмаас Сайгон орчимд живэв.
    • 8,000 метрээс дээш өндөртэй 14 хайрханы сүүлийнх нь болох Шишапангма хайрханд авирах анхны оролдлого хийгджээ.
  • 1982 - Фолклендын дайн: Британийн цөмийн зэвсэг тээвэрлэгч шумбагч оноц "Конкуайрор" Аргентиний талын дайралтын улмаас сүйрэв.
  • 1986 - Чернобилийн осол: Цөмийн цахилгаан станцын ослоос хойш зургаан хоногийн дараа Припят хотын бүх хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
  • 1989 - Унгар улс Зүүн Германтай хиллэсэн хилийн дагуух хашаануудыг буулгаж эхэлжээ.
  • 1995 - Хорватын тусгаар тогтнолын төлөөх дайн: Бүгд найрам Серб Крайнагийн армий Загреб хотод бөмбөг дэлбэлсний улмаас долоон хүн амиай алдаж, 175 хүн шархдав.
  • 1998 - Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр Европын төв банкыг байгуулжээ. Тус банк нь Европын холбооны гишүүн орнуудын мөнгөний бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий банк юм.
  • 1999 - Панамын сонгууль: Тус улсын Ерөнхийлөгчөөр Мирея Москосо сонгогдов. Тэрээр энэ суудалд суусан тус улсын анхны эмэгтэй улстөрч болжээ.
  • 2000 - АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон АНУ-ын Армийн хэрэгцээнд байршил тогтоох "GPS" төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрөв.
  • 2008 - Мьянмарт дэгдсэн Наргис хар салхины улмаас хөрсний нуралт болж 138 мянган хүн амиа алдаж, хэдэн сая хүн орох оронгүй болжээ.
  • 2011 - 2001 оны Есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан Аль Кайда бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай хүчин Пакистаны Абботтабад хотод устган хөнөөжээ.
    • Канад улсад 41 дэх удаагийн холбооны сонгуульд болов. Сонгуульд Консерватив нам ялалт байгуулж Стивен Харпер Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлджээ.
  • 2012 - Норвегийн суут зураач Эдвард Мюнкын зурсан "Хашхираан" уран зураг Нью-Йоркын дуудлага худалдаагаар 120 сая ам.доллараар зарагджээ. Ингэснээр дэлхийн хамгийн үнэтэй уран зураг болсон юм.
  • 2014 - Афганистаны Бадахшан хотод хөрсний нуралтын улмаас 2,500 гаруй хүн ор сураггүй болжээ.

Энэ өдөр төрөгсөд

засварлах
  • 1402 - Португалийн хатан хаан Эленор (1445 онд нас барсан)
  • 1729 - Оросын хатан хаан "Аугаа" Екатерина (1796 онд нас барсан)
  • 1737 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Петти (1805 онд нас барсан)
  • 1868 - Монгол Улсын Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж (1928 онд нас барсан)
  • 1879 - АНУ-ын 49 дэх Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Ф.Бирнес (1972 онд нас барсан)
  • 1881 - Оросын 10 дахь Ерөнхий сайд Александер Керенски (1970 онд нас барсан)
  • 1912 - Германы нэрт сэтгүүлч, "Аксель Шпрингер" компанийг үндэслэгч Аксель Шпрингер (1985 онд нас барсан)
  • 1920 - Олимпын аварга АНУ-ын тулгууртай харайгч Овен Смит (2004 онд нас барсан)
  • 1923 - Ирландын зургаа дахь Ерөнхий сайд Патрик Хиллери (2008 онд нас барсан)
  • 1929 - Францын Ерөнхий сайд асан Эдуар Балладу
    • Олимпын хүрэл медальт Америкийн зээрэнцэг шидэгч Жеймс Диллион (2010 онд нас барсан)
  • 1935 - Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, Испанийн хөлбөмбөгч Луйз Суарез Мирамонтес
    • Иракын сүүлчийн эзэн хаан II Файсал (1958 онд нас барсан)
  • 1938 - Лесото улсын хаан II Мошоешо (1996 онд нас барсан)
  • 1955 - Италийн загвар зохион бүтээгч Донателла Версачи
  • 1971 - Мэргэжлийн сүмо бөхийн 67 дахь их аварга Мусашимару Койо
    • Олимпын мөнгөн медальт Нигерийн гүйгч Фатима Юсуф
  • 1972 - Нийгмийн сүлжээний "Skype"-ийг хамтран хөгжүүлсэн Эстонийн программист Ахти Хейнла
    • Америкийн нэрт жүжигчин, мэргэжлийн бөх Дуейн Жонсон "Рок"
  • 1975 - Английн нэрт хөлбөмбөгч Девид Бекхэм
  • 1977 - Дэлхийн аварга Финландын цаначин Калле Паландер
  • 1981 - Португалийн хөлбөмбөгч Тиагу Мендеш
  • 1983 - Италийн хөлбөмбөгч Алессандро Диаманти
    • Гондурасын хөлбөмбөгч Мейнор Фигуэйро
    • Олимпын хошой, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Словенийн цаначин Тина Мейз
  • 1985 - Английн алдарт дуучин Лили Аллен
    • Олимпын аварга, Дэлхийн хүрэл медальт Америкийн уран гулгагч Сара Хьюс
    • Английн хөлбөмбөгч Девид Нюжент
  • 1992 - Өмнөд Солонгосын "Wonder Girls" хамтлагийн дуучин Сүнми
  • 2015 - Кембрижийн гүнж Шарлотт

Энэ өдөр нас барагсад

засварлах
  • 907 - Болгарын эзэн хаан I Борис (Төрсөн огноо тодорхойгүй)
  • 1219 - Арменийн хаан I Лео (1150 онд төрсөн)
  • 1519 - Италийн суут зураач, зохион бүтээгч, эрдэмтэн Леонардо Да Винчи (1452 онд төрсөн)
  • 1880 - Австралийн хөлбөмбөгийг зохиосон Том Уиллс (1835 онд төрсөн)
  • 1933 - Монгол Улсын Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав (1894 онд төрсөн)
  • 1953 - Олимпын хүрэл медальт Америкийн харваач Уоллос Брайнт (1863 онд төрсөн)
  • 1972 - Холбооны мөрдөх товчоог байгуулсан, анхны дарга Ж.Эдгар Хүүвер (1895 онд төрсөн)
  • 1979 - Нобелийн шагналт Италийн химич Жиулио Натта (1903 онд төрсөн)
  • 1997 - Нобелийн шагналт Австралийн неврологич Жон Экклес (1903 онд төрсөн)
  • 2005 - Сингапурын дөрөв дэх Ерөнхийлөгч Вий Ким Вий (1915 онд төрсөн)
  • 2011 - "Аль Кайда" бүлэглэлийг үндэслэгч Осама Бин Ладен (1957 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах
  •   Польш Төрийн далбааны өдөр
  •   Индонез Үндэсний боловсролын өдөр
  •   Иран Багш нарын өдөр

  Commons: 5 сарын 2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан