3 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 77 дахь (өндөр жил бол 78 дэх) өдөр юм. Мөн он дуустал 288 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

засварлах
  • МЭ 37 - Ромын сенат эзэн хаан Тибериусыг хаан ширээнээс буулгаж, Калигулаг дараагийн хаанаар өргөмжлөв.
  • 633 - Арабын хойгийн жижиг ханлигууд Абу Бакрын удирдлага дор нэгдэж Халифат байгуулахаар болжээ.
  • 1229 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фредерик өөрийгөө Йерусалем хотын хаан хэмээн зарлаж Загалмайтны зургадугаар аян дайнд нэгдэхээ мэдэгдэв.
  • 1241 - Монголын эзэнт гүрний цэрэг Польшийн эзэн хааны цэргийг Краков орчимд бут ниргэж эзлэн авчээ.
  • 1438 - Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд Хабсбургын угсааны II Альберт суужээ.
  • 1644 - Англичууд Повхатан омгийнхонтой гурав дахь тулаанаа хийж эхлэв. Тулаанд Англичууд ялж, эзлэн авсан нутгаа Виржиниа гэж нэрлэжээ.
  • 1766 - Америкийн хувьсгал: Британийн парламент тамганы хуулийг хүчингүй болгов.
  • 1739 - Бүгд найрамдах Майнц улс байгуулагдаж, Андреас Жозеф Хофманн өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлав. Энэ нь Германы газар нутагт байгуулагдсан анхны орчин үеийн бүгд найрамдах улс байлаа.
  • 1834 - Өөрсдийн эрхийн төлөө тэмцсэн зургаан фермерийг Английн засаг захиргаа Австрали улс руу хөөв.
  • 1848 - Гуравдугаар сарын хувьсгал: Берлин хотод хувьсгал дэгдэж энгийн иргэд болон армийн хооронд тулаан болж 300 гаруй хүн амиа алджээ.
  • 1850 - Санхүүч, бизнесмен Хенри Уеллс, Уиллиам Фарго нар "Американ Экспресс"-ыг үүсгэн байгуулав.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын улсуудын конгресс сүүлчийн удаа хойшлов.
  • 1871 - Францын Ерөнхийлөгч Адольф Тьерс Парис даяарх бүх хамтралуудыг татан буулгажээ.
  • 1874 - Хавайн арал АНУ-тай худалдааны гэрээ байгуулав.
  • 1892 - Канадын Ерөнхийлөн захирагч асан Лорд Стенли хоккейн цомын тэмцээн зохион байгуулсан нь Стенлийн цомын эхлэл байлаа.
  • 1913 - Чөлөөлөгдөөд удаагүй байсан Тессалоники хотод Грекын хаан I Георг хаан халдлагад өртөн амиа алджээ.
  • 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданьелс орчимд Британи болон Францын армийн тэнгисийн цэргийн довтолгоон бүтэлгүйтэв.
  • 1921 - Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, үндэсний ардчилсан хувьсгалын анхны ялалтыг авчирчээ. Энэ өдрийг Монголчууд Зэвсэгт хүчний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
    • Польш-ЗХУ улсын хооронд хоёр дахь удаагаа энхийн гэрээ байгуулав.
  • 1922 - Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Мохандас Гандид зургаан жилийн хорих ял оноожээ.
  • 1925 - АНУ-ын Миссури, Иллиной, Индиана мужуудад хар салхи дэгдэж 695 хүн амиа алдав.
  • 1937 - АНУ-ын Техас мужийн Шинэ Лондон хотын дунд сургуульд халдлага болж 300 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь хүүхдүүд байсан юм.
    • Испанийн иргэний дайн: Гуадалахарагын тулаанд Испанийн бүгд найрамдах арми Италичуудын цэргийн хүчийг бут ниргэв.
  • 1938 - Мексикчүүд гадаадын болон дотоодын газрын тосны компаниудыг нэгтгэж "Пемекс" компанийг байгуулжээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Адольф Гитлер болон Бенито Муссолини нар хамтын ажиллагааны гэрээгээ зөрчин Альпын нурууг даван Франц, Их Британи руу цэрэг оруулахаар болов.
  • 1942 - Дайны нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын засгийн газар Япон гаралтай америкчуудыг өөр газар түр байршуулж эхэлжээ.
  • 1948 - Зөвлөлтийн тал Югославын нутаг дэвсгэрээс цэргээ гаргав.
  • 1953 - Туркын баруун хэсэгт газар хөдөлж 265 хүн амиа алджээ.
  • 1959 - Хавайг захирах гэрээнд гарын үсэг зурав.
  • 1962 - 1954 оноос эхлэн Алжирт дэгдсэн иргэний дайн өндөрлөжээ.
  • 1965 - "Восход 2" сансрын хөлгөөр сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 12 минут задгай сансарт ажиллав. Ингэснээр тэрээр задгай сансарт гарсан анхны хүн болсон юм.
  • 1968 - Алтан стандарт: АНУ-ын конгресс мөнгөний ханшийг тогтооход алтны хэмжээг ашиглахаар болжээ.
  • 1970 - Улаан Кхмерын хөдөлгөөний удирдагчдын нэг Лон Нол Кампожийн хунтайж Нородом Сиханукыг нутгаасаа хөөн гаргав.
  • 1980 - Плетескийн сансрын 43 дахь хэсэгт "Восток-2М" пуужин түлшний асуудлаас болон дэлбэрч 48 хүн амиа алджээ.
  • 1990 - Бүгд найрамдах ардчилсан Герман улс түүхэндээ анх удаа сонгууль зохион байгуулав.
    • АНУ-ын Бостон хотын Изабелла Стьюарт Гарднерын музейгээс 12 ураг зураг хулгайлагджээ. Нийтдээ 300 сая ам.доллараар хэмжигдэх энэ хулгай АНУ-ын түүхэн дэх хамгийн том уран зургийн хулгай болсон юм.
  • 1994 - АНУ-ын Вашингтон хотод Босни болон Хорватчууд энхийн гэрээ байгуулав. Ингэснээр Хорват болон Боснийн хооронд дэгдээд байсан дайн өндөрлөж, Босни Герцеговинын холбооны улс байгуулагдсан түүхтэй.
  • 1996 - Филиппин улсын Күецон хотод байрлах шөнийн цэнгээний газар гал гарч 162 хүн амиа алджээ.
  • 1997 - Туркийн нутаг дэвсгэрт ОХУ-ын "Антонов Ан-24" онгоц осолдож, хөлгийн багийн 50 гишүүн бүгд амиа алдав.
  • 2014 - ОХУ-ын Төрийн Дума Крымын хойгыг газар нутагтаа нэгтгэхийг хүлээн зөвшөөрчээ.
  • 2015 - Тунисийн нийслэлд байрлах Бардогийн үндэсний музейд зэвсэглэсэн этгээд халдаж 23 хүний аминд хүрэнв. Амиа алдагсдын дийлэнх нь гадны жуулчид байжээ. Түүнчлэн 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • 1496 - Францын хатан хаан Мери Тюдор (1533 онд нас барсан)
  • 1609 - Данийн хаан III Фредерик (1670 онд нас барсан)
  • 1782 - АНУ-ын долоо дахь Дэд Ерөнхийлөгч Жон К.Калхун (1850 онд нас барсан)
  • 1828 - Нобелийн шагналт Английн улстөрч Рендал Кремер (1908 онд нас барсан)
  • 1837 - АНУ-ын 22 болон 24 дэх Ерөнхийлөгч Гровер Кливленд (1908 онд нас барсан)
  • 1844 - Оросын суут хөгжмийн зохиолч Николай Римский Корсаков (1908 онд нас барсан)
  • 1858 - "Дизель" хөдөлгүүрийг зохион бүтээгч Рудольф Дизель (1913 онд нас барсан)
  • 1869 - Их Британийн Ерөнхий сайд Невиль Чемберлейн (1940 онд нас барсан)
  • 1928 - Филиппиний 12 дахь Ерөнхийлөгч Фидель В.Рамос
  • 1936 - Өмнөд Африкийн хоёр дахь Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналт Ф.В.де Клерк
  • 1942 - Алтан гадас одонт зохиолч, сэтгүүлч, богино өгүүллэгийн нэрт төлөөгч Жагдалын Лхагва
  • 1956 - Олимпын хоёр, дэлхийн гурван удаагийн алтан медальт, Шведийн цаначин Ингемар Штенмарк
  • 1959 - "Тав дахь махбодь", "Никита", "Алуурчин Леон", "Жанна ДАркийн түүх" киноны найруулагч, ЕвропаКорп-ын захирал Люк Бессон
  • 1964 - Олимпын тав, дэлхийн гурван удаагийн аварга Америкийн гүйлтийн тэшүүрч Бонни Блейр
  • 1970 - Америкийн реппер, дуучин, жүжигчин Күийн Латифа
  • 1978 - Олимпын алт, мөнгө, дэлхийн 10 удаагийн аварга, Австралийн усанд сэлэгч Брүүк Хенсон
  • 1979 - "Марүүн 5" хамтлагийн гоцлол дуучин Адам Левин
  • 1980 - Францын хөлбөмбөгч Себастиан Фрай
    • Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Оросын уран гулгагч Алексей Ягудин
  • 1981 - Олимпын хошой аварга, дэлхийн есөн удаагийн аварга Норвегийн биатлонч Тора Бергер
    • Тив, Дэлхийн аварга Францын гүйгч Лесли Жон
  • 1987 - Олимпын гурав, дэлхийн долоон удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Ребекка Сони

Нас барсан алдартнууд

засварлах
  • 1227 - Ромын пап III Онориус (1148 онд төрсөн)
  • 1745 - Их Британийн Ерөнхий сайд Роберт Уалпол (1676 онд төрсөн)
  • 1936 - Грекын Ерөнхий сайд Элефтериос Веницелос (1864 онд төрсөн)
  • 1947 - "Женерал Моторс", "Шевроле" компанийг үүсгэн байгуулалцсан Уиллиам К.Дюрант (1861 онд төрсөн)
  • 1964 - ОУОХ-ны зөвлөлийн Ерөнхийлөгч Сигфрид Эдстром (1870 онд төрсөн)
  • 1977 - Бүгд найрамдах Конго улсын Ерөнхийлөгч Мариен Нгуаби (1938 онд төрсөн)
  • 1983 - Италийн хаан II Умберто (1904 онд төрсөн)
  • 1996 - Нобелийн шагналт, Грекийн яруу найрагч Одиссейс Элитис (1911 онд төрсөн)
  • 2011 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уоррен Кристофер (1925 онд төрсөн)
  • 2017 - Рок н Ролл урсгалын анхдагчдын нэг, гитарчин, дуучин Чак Берри (1926 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах
  •   Монгол Зэвсэгт хүчний өдөр
  •   Аруба Төрийн далбааны өдөр
  •   Мексик Газрын тос хамтран олборлож эхэлсэн өдөр
  •   Турк Галлиполигийн дурсгалын өдөр
  •   Сири Багш нарын өдөр

  Commons: 3 сарын 18 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан