Варшав
Варшав (пол. Warszawa [varˈʂava] ) бол Польш улсын нийслэл бөгөөд Европын холбооны орнуудын хотуудаас 9-рт орох саятан хот юм.[2][3]
Варшав Warszawa | |||
---|---|---|---|
| |||
Ерөнхий | |||
Улс: | Польш | ||
Воеводство: | Мазови муж | ||
Повят: | Тойроггүй хот | ||
Талбай: | 517,24 км² | ||
Газар зүйн байршил: | 52° 13′ У, 21° 2′ Д | ||
Өндөр: | 113 м д.т.д.ө. | ||
Хүн ам: | 1.790.658 (2019-12-31) | ||
Шуудангийн дугаар: | 00-001-ээс 04-999 хүртэл | ||
Утасны код: | (+48) 022 | ||
ТХ-н улсын дугаар: | WA, WB, WD, WE, WF, WH, WI, WJ, WK, WN, WT, WU, WW, WX, WY | ||
Эдийн засаг ба зам тээвэр | |||
Нисэх онгоцны буудал: | Шопен нисэх буудал | ||
Гмина | |||
Гминагийн төрөл: | Хотын тойрог | ||
Талбай: | 517,241 км² | ||
Хүн ам: | 1.783.321 (30. 6-р сар 2019)[1] | ||
Хүн амын нягтрал: | 3448 хүн/км² | ||
Орон нутгийн дугаар (GUS): | 1465011 | ||
Захиргаа | |||
Хотын ерөнхийлөгч: | Рафал Тшасковский | ||
Хаяг: | pl. Bankowy 3/5 00-950 Warszawa | ||
Цахим хуудас: | www.um.warszawa.pl |
XIV зууны гар бичмэлүүдэд анх Warseuiensis (1321) , Varschewia (1342), дараа XV зуунд Warschouia (1482) гэж тэмдэглэн үлдээжээ.
Варшав хот Балтын тэнгисийн эргээс 260 км, Карпатын ар бэлээс 300 км зайд Висла мөрний эргийн хоёр талд, далайн түвшнээс дээш дунджаар 100 м өндөр 517.24 км² газар нутагтай оршдог юм. 2023 онд Польшийн Статистикийн ерөнхий газрын мэдээлж буйгаар хот 1.861 сая хүнтэй байсан. Гэхдээ орчим нутгийг нь оролцуулбал 3,000 км² нутагт 2.41 сая хүн оршин суугчтай гэж үздэг.[4][5]
Варшав хот дотор автобус, трамвай, метро, цахилгаан галт тэргээр нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг. 1995 онд ашиглалтад орсон Варшавын метро нь 23 километр урт, 1 шугам дээр 21 өртөөтэй юм. Мөн Варшавт Фредерик Шопены нэрэмжит олон улсын нисэх буудал болон Варшава, Модлин гэх хоёр нисэх онгоцны буудалтай.
Варшав хотын бэлгэ тэмдэг болон хотын сүлд бол "Варшавын Сирена" хэмээх лусын дагина юм. Хотын энэхүү бэлгэ тэмдгийг "хуучин хот"-ын хотын төвийн зах зээлийн талбай дээр босгосон барималд дүрсэлсэн байдаг.
Түүх
засварлахXV—XVI зуунд Варшав хот нь Мазовецкийн Вант улсын нийслэл байсан. Краков хотын Вавель толгод дахь цайз шатсаны дараа Польшийн III Сигизмунд Ваза ван (Zygmunt III Waza, 1566-1632) буюу Зигмунт нүүн ирж, үндсэндээ 1596-1795 онд Польшийн Вант улсын нийслэл байсан. Харин 1791 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн Хуульд зааж өгснөөр албан ёсоор Варшав нийслэл хот болсон. 1807—1813 онд Варшавын Вант улсын (үндсэндээ Францын эзэмшилд), 1815-1915 онд Польшийн хаант улс (Оросын хаант улсын мэдэлд)-ын нийслэл байсан. 1918-1939 онд Варшав хот Бүгд Найрамдах Польш Улсын нийслэл байгаад 1952-1989 онд Бүгд Найрамдах Польш Ард Улсын нийслэл байсан юм.
Хот захиргааны 18 дүүрэгтэй.
Дүүргийн нэр | монголоор | хүн ам -2017 | газар нутаг |
---|---|---|---|
Mokotów | Мокотув | 217 815 | 35,42 км² |
Praga Południe | Прага Повудне | 178 447 | 22,38 км² |
Wola | Вола | 138 508 | 19,26 км² |
Ursynów | Уршинув | 149 843 | 43,79 км² |
Bielany | Биеланы | 131 957 | 32,34 км² |
Śródmieście | Срудмиешче | 118 301 | 15,57 км² |
Targówek | Таргувек | 123 535 | 24,22 км² |
Bemowo | Бемово | 120 449 | 24,95 км² |
Ochota | Охота | 83 592 | 9,72 км² |
Praga Północ | Прага Пувноц | 65 904 | 11,42 км² |
Białołęka | Биавовенка | 116 127 | 73,04 км² |
Wawer | Вавер | 74 932 | 79,7 км² |
Żoliborz | Жолибож | 50 825 | 8,47 км² |
Ursus | Урсус | 58 233 | 9,36 км² |
Włochy | Вохи | 41 243 | 28,63 км² |
Rembertów | Рембертув | 24 105 | 19,30 км² |
Wesoła | Весола | 24 811 | 22,94 км² |
Wilanów | Виланув | 35 170 | 36,73 км² |
Нийт | 1 753 977 | 517,24 км² |
Барилга архитектур
засварлахӨнөө үед Варшав нь олон янзын архитектурын хэв маягтай бөгөөд энэ нь Польш улсын болон нийслэл хотын баялаг түүхтэй холбоотой юм. Хотын шашны барилгуудад католик болон хэд хэдэн протестант сүмүүд багтдаг.
Дэлхийн 2-р дайны улмаас хуучин хот бараг бүрэн сүйрч, дайны дараах жилүүдэд л сэргээгджээ. Жишээлбэл, Хааны ордон (Варшавын түүхэн зүрх) зөвхөн 1970, 1980-аад онд дахин мэргээгдэж баригдсан бөгөөд зарим сэргээн босголтын ажил одоог хүртэл үргэлжилж байна. Варшавын түүхэн төвийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулсан нь сүйрсэн түүхийн өвийг бүрэн сэргээж байгаагийн үлгэр жишээ юм.
Газар зүй
засварлахВаршав хотын дундуур Висла мөрөн урсаж хотыг хоёр хэсэгт хуваадаг.
Цаг уур
засварлахВаршав | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Варшав
Эх сурвалж: wetterkontor.de
|
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлахЗүүлтийн холбоос
засварлах- ↑ Population. Size and Structure by Territorial Division. As of June 30, 2019. Główny Urząd Statystyczny (GUS) (PDF-Dateien; 0,99 MiB), хандсан 24. Арванхоёрдугаар сар 2019.
- ↑ "European Metropolitan Transport Authorities". EMTA. Archived from the original on 5 Долдугаар сар 2018. Татаж авсан: 3 June 2011.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "CityProfiles". Urban Audit. Татаж авсан: 3 June 2011.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2018-07-05. Татаж авсан: 2012-08-17.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Warsa tech". Archived from the original on 2015-05-18. Татаж авсан: 2022-10-23.