4 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 109 дахь (өндөр жил бол 110 дэх) өдөр юм. Мөн он дуустал 256 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

засварлах
  • МЭ 65 - Эзэн хаан Неро-г алах ажиллагаанд оролцсон Милликус энэ хэргийг илчилж, аллагад оролцогсдыг баривчлав. Харин хэргийн талаар мэдээлэл өгсөн Миликус гэгчийг боолоос чөлөөлжээ.
  • 531 - Белисариусын удирдлага дор тулалдсан Византийн арми Ракка хотод Персийн цэргийн хүчинд ялагдав.
  • 797 - Византийн хаан VI Константин сохор болсон учир түүний хатан Ирен хаан ширээнд суужээ. Улмаар өөрийн хүүг засаг атгах чадваргүй гэж мэдэгдэн Константинийг нас барсаны дараа өөрийгөө хатан хаан хэмээн зарлажээ.
  • 1506 - Португалийн Католик шашинтнууд еврейчүүдийн эсрэг бөөнөөр хороох ажиллагааг эхлүүлсэн байна.
  • 1529 - Протестант шинэчлэл эхлэв.
  • 1677 - Францын арми Испанийн Камбрай тосгоныг эзлэн авчээ.
  • 1770 - Австралийн дорнод эрэгт хүрсэн Жеймс Күүкийн цолыг нэмж хөлгийн цол олгов.
    • Францын хаан XVI Луй Мария Антуаннеттэй гэрлэжээ.
  • 1775 - Америкийн хувьсгал: Конкордод өрнөсөн тулаан АНУ-ын ялалтаар өндөрлөжээ.
  • 1782 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс Голландад элчин сайдын яам байгуулах хүсэлт илгээж улмаар уг хүсэлтийг хүлээн авчээ. Ингэснээр Америкийн элчин сайдын яам байгуулсан дэлхийн анхны улс болсон юм.
  • 1810 - Кубын засгийн эрхэнд цэргийн дархтанууд гарч удирдагч Висенте Эмпаран эрх мэдлээ шилжүүлэв. Ингэснээр тус улс цэргийн дарангуйлалд шилжсэн байна.
  • 1861 - Америкийн иргэний дайн: АНУ-ын арми Балтимор хотод ялалтын парад хийж байхад гэмт бүлэглэлүүд халдав.
  • 1927 - "Секс" зохиолоос сэдэвлэсэн жүжигт тоглож, үзэгчдийн өмнө садар самуун сурталчилсан гэсэн үндэслэлээр Америкийн жүжигчин Мей Уест арав хоног шоронд хоригджээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Польшид еврей иргэдийн суурьших түр бүсийг байгуулав.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Польшийн Варшав хотын еврей иргэд бослого дэгдээжээ.
  • 1956 - Академийн наадам болон "Алтан Бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Грейс Келли Монакогын хунтайж Райнертэй гэрлэв.
  • 1960 - Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Сингман Рийгийн засаглалыг эсэргүүцэж, ардчиллыг дэмжсэн оюутнууд жагсаал цуглаан зохион байгуулжээ.
  • 1971 - Их Британийн дарангуйлалд байсан Баруун Африкын Сьерра Леон улс тусгаар тогтнож, Сиака Стивенс ерөнхийлөгч болов.
    • ЗХУ дэлхийн хамгийн анхны сансарын станц болох "Салют 1"-г хөөргөжээ.
    • Жүжигчин Шарон Тейт болон ЛаБианка нарыг хороосон хэрэгт буруутай гэж үзэн Чарльз Менсонд цаазаар авах ял оноожээ. Хожим нь түүний ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн билээ.
  • 1973 - Германы Бед Мюнстерайфел тосгонд Португалийн Социалист нам байгуулагдав.
  • 1975 - Оросын Капустины хойгоос Энэтхэгийн анхны хиймэл дагуул "Арьяабхатта" хөөрчээ.
  • 1984 - Австралийн төрийн дуулалаар "Австрали улс мандан бадраг" дууг батлав.
  • 1987 - Алдарт "Симпсонс" хүүхэлдэйн цуврал анх удаа дэлгэцнээ гарчээ.
  • 1993 - АНУ-ын Техас мужийн Вако хотод үйл ажиллагаа явуулж байсан "Давидын хөдөлгөөн" гэх шашны хөдөлгөөний төв байрыг АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон 51 өдөр бүсэлсний эцэст дуусав. Бүслэлтийн үеэр тус барилгад гал гарч тус хөдөлгөөний 76 хүн, 18 хүүхэд амиа алджээ.
  • 1995 - АНУ-ын Оклахома хотын "Альфред П.Муррагийн холбооны барилга"-д бөмбөг дэлбэрч 168 хүн амиа алдан, зургаа хүртэлх насны 19 хүүхэд амиа алдав.
  • 1999 - Германы парламент болох Бундестаг нийслэл Берлин хотод байрлахаар болжээ.
  • 2005 - Ромын кардинал Йозеф Ратцингер папаар сонгогдож сахилын нэрээ XVI Бенедикт болгов.
  • 2011 - 1961 оноос хойш Куба улсыг удирдсан Фидель Кастро Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн суудлаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
  • 2013 - Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн Тамерлан Царнаев цагдаагийнхантай буудалцах үеэрээ алагдав. Түүний дүү болох Жохар Царнаев буудалцааны үеэр зугтаж амсан бөгөөд удалгүй Уотертаун хотын захаас түүнийг завинд нуугдаж байхад нь баривчилсан билээ.
  • 2020 - Канадын Нова Скотиа хотод зэвсэглэсэн этгээд гал нээж 22 хүний аминд хүрэв. Гүйцэтгэх ажиллагааны үеэр зэвсэглэсэн этгээд амиа алджээ. Энэ халдлага тус улсын түүхэнд хамгийн хөнөөлтэй халдлага болсон юм.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • 1613 - Германы хөгжмийн зохиолч Кристоф Бах (1661 онд нас барсан)
  • 1793 - Австрийн Хаан I Фердинанд (1875 онд нас барсан)
  • 1832 - Нобелийн шагналт Испанийн яруу найрагч Хосе Эчегарай (1916 онд нас барсан)
  • 1877 - Моторт завьны хөдөлгүүрийг зохион бүтээгч Оле Эвинруд (1934 онд нас барсан)
  • 1879 - Олимпын аварга Британийн гүйгч Артур Робертсон (1957 онд нас барсан)
  • 1882 - Бразилийн 14 дэх Ерөнхийлөгч Гетулио Варгас (1954 онд нас барсан)
  • 1912 - Нобелийн шагналт Америкийн химич Гленн Т.Сийборг (1999 онд нас барсан)
  • 1913 - Олимпын аварга Америкийн зээрэнцэг шидэгч Кен Карпентер (1984 онд нас барсан)
  • 1936 - Бельгийн 60 дахь Ерөнхий сайд Вильфред Мартенс (2013 онд нас барсан)
  • 1937 - Филиппиний 13 дахь Ерөнхийлөгч Жозеф Эстрада
  • 1942 - Алдарт "The Animals" хамтлагийн төгөлдөр хуурч Алан Прайс
  • 1944 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жеймс Хекман
  • 1951 - Фараогийн арлууд улсын Ерөнхий сайд Йоаннес Элдесгаард
  • 1953 - Олимп, тивийн аварга Италийн өндрийн харайгч Сара Симеони
  • 1961 - Олимпын хүрэл медальт Британийн таван төрөлтийн тамирчин Ричард Фелпс
  • 1970 - Олимпын хошой аварга, нэг хүрэл медальт, Дэлхийн хошой мөнгөн медальт Британийн гүйгч Келли Холмес
  • 1972 - Бразилийн домогт хөлбөмбөгч Ривалдо
  • 1975 - Финландын хөлбөмбөгч, хаалгач Юсси Яаскелайнен
  • 1978 - "127 цаг", "Аугаа, хүчит Оз", "Энэ бол төгсгөл" киноны од, жүжигчин Жеймс Франко
  • 1979 - "Алтан Бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Кейт Хадсон
  • 1981 - "Оддын дайн" цувралын "Дарт Вейдр"-ийн дүрээр алдаршсан Канадын жүжигчин Хейдэн Кристенсен
  • 1982 - Олимпын хүрэл медальт Америкийн гимнастикч Жозеф Хагерти
  • 1987 - Английн хөлбөмбөгч, хаалгач Жое Харт
    • Талбайн теннисний их дуулгын таван удаагийн аварга Оросын талбайн теннисч Мария Шарапова
  • 1990 - Олимпын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн хошой аварга Японы бадминтонч Такахаши Аяака

Нас барсан алдартнууд

засварлах
  • 1054 - Ромын пап IX Лео (1002 онд төрсөн)
  • 1390 - Шотландын Хаан II Роберт (1316 онд төрсөн)
  • 1689 - Шведийн Хатан хаан Кристина (1626 онд төрсөн)
  • 1813 - АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Раш (1745 онд төрсөн)
  • 1824 - Шотландын нэрт яруу найрагч Лорд Байрон (1788 онд төрсөн)
  • 1881 - Их Британийн Ерөнхий сайд Бенжамин Дисраели (1804 онд төрсөн)
  • 1906 - Нобелийн шагналт Францын физикч Пьерр Кюри (1859 онд төрсөн)
  • 1949 - Олимпын аварга, Дэлхийн 10 удаагийн аварга Данийн уран гулгагч Ульрих Салчов (1877 онд төрсөн)
  • 1961 - Олимпын аварга Германы усанд сэлэгч Макс Хайнл (1882 онд төрсөн)
  • 1967 - Германы анхны Канцлер Конрад Аденауэр (1876 онд төрсөн)
  • 1998 - Нобелийн шагналт Мексикийн яруу найрагч Октавио Паз (1914 онд төрсөн)
  • 2004 - "Гиннесийн дэлхийн дээд амжилтын ном"-ыг хамтран зохиогч Норрис МакУиртер (1925 онд төрсөн)
  • 2013 - Нобелийн шагналт Францын биологич Франсуа Жекоб (1920 онд төрсөн)
    • Алдарт "USA Today" сонинг үндэслэгч Ал Нойхарт (1924 онд төрсөн)
  • 2017 - Америкийн мэргэжлийн хөлбөмбөгч Аарон Эрнандез (1989 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах

  Commons: 4 сарын 19 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан