Open main menu

5 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 148 дахь (өндөр жил бол 149 дэх) өдөр юм. Мөн он дуустал 217 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдалЗасварлах

  • МЭӨ 585 - Грекын аугаа гүн ухаантай Милетийн Фалесын урьдчилан тооцоолсноор сарны хиртэл тохиов. Энэ хүн төрөлхтний хувьд анхны үйл явдал юм.
  • 621 - Хулаогийн тулаан: Хятадын Суй гүрний их босогчид Ли Шиминий цэргүүдтэй тулалдаж ялагдал хүлээв. Ингэснээр Суй гүрэн мөхөж, Тан гүрэн бий болсон юм.
  • 1754 - Колонийн Америкийн Виржиниа мужийн цэргүүд 22 настай Жорж Вашингтоны удирдлага дор Францын цэргүүдтэй тулалдаж ялалт байгуулав.
  • 1830 - АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жексон уугуул америкчуудыг шилжин суурьшуулах хууль батлав.
  • 1871 - Парисын коммун нуран унав.
  • 1905 - Орос-Японы дайн: Хаант Оросын Балтын тэнгсийн цэрэг Японы Хаант улсын тэнгисийн цэргийг бут цохижээ. Ингэснээр Цүшимагийн тулаан эцэслэсэн юм.
  • 1918 - Бүгд найрамдах ардчилсан Азербайжан улс байгуулагдав.
  • 1926 - Португал улсад төрийн эргэлт болж дарангуйлал тогтжээ.
  • 1936 - Нэрт эрдэмтэн Алан Тюринг "Тоог тооцоолох нь" бүтээлээ хэвлүүлэв.
  • 1937 - Германы автомашины алдарт "Фольксваген" компани байгуулагджээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Бельгийн цэргүүд Нацистын Германд бууж өгөв.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Норвеги, Франц, Польш, Британийн цэргийн нэгдсэн хүч Норвегийн Нарвик хотод эргэн хяналтаа тогтоов. Уг дайнд холбоотон гүрнүүд явган цэргийн тулаанд ялсан анхны тохиолдол байсан юм.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Чехословакын босогчид Нацистын Германы дэд захирагч Райнханд Хайрихын амь насанд халдах оролдлого хийж, 1800 хүн амиа алдав.
  • 1948 - Өмнөд Африкын Ерөнхий сайдаар Даниел Франсуа Малан томилогдов. Ингэснээр арьс өнгөөр ялгаварлах үзэл болох Апартейд бий болсон билээ.
  • 1958 - Кубын хувьсгал: Фидель Кастрогийн удирдсан "Эль Уверо" хөдөлгөөнд босогчид нэгдэж эхлэв.
  • 1961 - Британийн хүний эрхийн төлөө тэмцэгч Петер Бененсон "Мартагдсан хоригдлууд" үгүүллэгээ сонинуудад хэвлүүлэв. Энэ нь "Эмнести Интернэшнл" байгууллагын үүсэх эхийг тавьсан юм.
  • 1974 - Умард Ирланд засаглалаа хуваах "Санниндейлын гэрээ"-нд гарын үсэг зурснаар тус улсын иргэд эсэргүүцлийн жагсаал зарлав.
  • 1975 - Баруун Африкын 15 улс Лагосын тунхагт гарын үсэг зурснаар Өрнө Африкын эдийн засгийн холбоо байгуулагджээ.
  • 1977 - АНУ-ын Кентаки мужийн Саутгейт хотод байрлах "Беверли Хиллс" шөнийн клубт гал гарч 165 хүн амиа алдав.
  • 1979 - Грекийн Ерөнхийлөгч Константинос Караманлис Европын эдийн засгийн зөвлөлд элсэх гэрээнд гарын үсэг зуржээ.
  • 1987 - Баруун Германы нисгэгч 18 настай Матиас Рус ЗХУ-ын агаарын хил зөрчиж Москва хотын "Улаан талбай"-д газардав. Түүнийг Зөвлөлтийн сөрөг тагнуулын алба баривчилж, дараа жил нь буюу 1988 оны наймдугаар сарын 03-нд сулласан байна.
  • 1991 - Этиопын ардчилсан бүгд найрамдах улсын хөдөлгөөн Аддис Абабад хяналт тогтоох ажиллагаа бүтэлгүйтэв. Ингэснээр Этиопын иргэний дайн өндөрлөжээ.
  • 1995 - ОХУ-ын Алс Дорнодын хэсэгт орших Сахалины арлын хойд хэсэгт байрлах Нефтегорс хотод 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1989 хүн амиа алдан, 750 хүн бэртжээ. Газар хөдлөлтийн эдийн засгийн хохирол нь 300 сая ам.доллароор хэмжигдэж байсан юм. Энэ газар хэзээ ч эргэн сэргээгдэх бүтээн байгуулалт явуулаагүй билээ.
  • 1996 - АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны гэр бүл бизнесийн хамтрагч МакДугалын гэр бүлийнхэнтэй "Уайтуотер"-ын газар худалдах гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэн мөнгө угаасан гэх хэрэг үүсгэжээ.
  • 1999 - Италийн Милан хотод суут зураач Леонардо да Винчигийн "Сүүлчийн оройн зоог" бүтээлийг 22 жилийн дараа сэргээн засварлав.
  • 2002 - 9/11-ний халдлагын дараа үлдсэн хамгийн сүүлийн төмөр бетон кракасыг ослын газраас авав. Ингэснээр барилгын хог хаягдалыг цэвэрлэх ажил албан ёсоор дуусжээ.
  • 2003 - Австралийн Ерөнхийлөн захирагч Петер Холинуорт хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
  • 2004 - Иракын засаглах зөвлөл Саддамм Хуссейны засаглалыг хүчтэй эсэргүүцэж, цөллөгт байсан Айад Аллавиг Иракын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сонгов.
  • 2008 - Балбын Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж Балбыг Бүгд найрамдах улс болгов. Ингэснээр 240 жил оршин тогтносон Шахын хаанчлал нуран эцэслэсэн юм.
  • 2010 - Энэтхэгийн Баруун Бенгал мужид Жнанесваригийн хурдан галт тэрэг мөргөлдөж 148 зорчигч амиа алджээ.
  • 2011 - Мальта улсыг засаглалын хувьд хоёр хуваах эсэхийг ард нийтээсээ асуув. Санал асуулгад оролцогчдын 53 хувь нь зөвшөөрөөгүй юм.

Мэндэлсэн алдартнуудЗасварлах

  • 1660 - Их Британийн хаан I Жорж (1727 онд нас барсан)
  • 1759 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Питт (1806 онд нас барсан)
  • 1764 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Эдуард Ливингстон (1836 онд нас барсан)
  • 1779 - Ирландын нэрт яруу найрагч Томас Моор (1852 онд нас барсан)
  • 1841 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 14 дэх ёкозүна Сакаигава Намэмон (1887 онд нас барсан)
  • 1858 - Галаар шүршигчийг зохион бүтээгч Шведийн эрдэмтэн Карл Ричард Найберг (1939 онд нас барсан)
  • 1884 - Чехословакын хоёр дахь Ерөнхийлөгч Эдвард Бэнеш (1948 онд нас барсан)
  • 1888 - Эстонийн зургаа дахь Ерөнхий сайд Каарел Энпалу (1942 онд нас барсан)
  • 1908 - Английн нэрт зохиолч "Жеймс Бонд"-ыг бүтээсэн Йан Флеминг (1964 онд нас барсан)
  • 1912 - Нобелийн шагналт Австарлийн зохиолч, яруу найрагч Патрик Уайт (1990 онд нас барсан)
  • 1925 - Туркийн 16 дахь Ерөнхий сайд Бюлен Эчевит (2006 онд нас барсан)
  • 1930 - Ямайкын тав дахь Ерөнхий сайд Эдуард Сега (2019 онд нас барсан)
  • 1931 - Академийн хүндэтгэлийн шагналт кино найруулагч Гордон Уиллис (2014 онд нас барсан)
  • 1933 - "Полтергист" киноны од жүжигчин, тэмцэгч Зельда Рубенштайн (2010 онд нас барсан)
  • 1942 - Нобелийн шагналт Америкйн неврологич Стенли Прусинер
  • 1944 - Америкийн улстөрч, Нью-Йорк хотын амбан захирагч Руди Гиллиани
    • "Сөүл хөгжмийн хатан" гэгдэх, Греммийн наадмын долоон удаагийн шагналт дуучин, жүжигчин Глейдис Найт
  • 1954 - Олимпын хошой хүрэл медальт Бразилын гурвын харайгч Хоау Карлос де Оливьеру (1999 онд нас барсан)
  • 1968 - Австралийн нэрт дуучин Кайли Миноуг
  • 1971 - Олимпын аварга, дэлхийн дөрөв, европын хошой аварга Оросын уран гулгагч Екатерина Гордеева
  • 1974 - Германы хаалгач Ханс Йорг Батт
  • 1990 - Английн хөлбөмбөгч Кайл Уолкер
  • 1991 - Францын хөлбөмбөгч Александр Лаказетт
  • 1994 - Английн хөлбөмбөгч Жон Стонес
    • Дэлхийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн 11 удаагийн аварга Өмнөд Солонгосын уран гимнастикч Сон Ён Жэ

Нас барсан алдартнуудЗасварлах

  • 1357 - Португалийн хаан IV Афонсо (1291 онд төрсөн)
  • 1750 - Японы эзэн хаан Сакүрамачи (1720 онд төрсөн)
  • 1787 - Суут хөгжмийн зохиолч Амадей Моцартын эцэг Леопольд Моцарт (1719 онд төрсөн)
  • 1849 - Английн зохиолч, яруу найрагч Анна Бронт (1820 онд төрсөн)
  • 1878 - Их Британийн Ерөнхий сайд Жон Рассель (1792 онд төрсөн)
  • 1972 - Их Британийн хаан VIII Эдуард (1894 онд төрсөн)
  • 2003 - Нобелийн шагналт Бельгийн химич Илья Пригогин (1917 онд төрсөн)
  • 2014 - Америкийн нэрт яруу найрагч Майа Ангелу (1928 онд төрсөн)
  • 2018 - Нобелийн шагналт Данийн анагаах ухааны доктор Йенс Кристиан Ску (1918 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөрЗасварлах