Алтан ураг (хамтлаг)

Энэ хамтлагийг бусад Алтан ураг-аас ялган таниарай.

Хэдэн зууны тэртээ өвөг дээдэс минь дэлхийн дайтыг морин туурайгаар тамгалаж байсан бол бидний энэ үед уламжлагдан ирсэн өв соёлоороо дэлхий дахинд ахин танигдахыг билэгшээж Алтан ураг гэж хамтлагаа нэрлэсэн тэд Монголын үндэсний хөгжмөөр уламжлалт болон орчин үеийн дуугаралттай хослуулан үндэснийхээ өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан дэлхийн улс оронд таниулах болон Монголынхоо өв соёл, эх орноороо бахархах бахархалыг залуучууддаа хүргэх зорилготой 2004 онд байгуулагдсан.

Алтан Ураг
ГаралМонгол
Хөгжмийн урсгалардын рок, Монгол ардын хөгжим, Метал рок
Идэвхтэй2002- Өнөөг хүртэл
Гишүүдийн нэрс
Б. Эрдэнэбат
М. Чимэдтогтох
Ц. Гангаа
П. Оюунбилэг
Б. Болортунгалаг
Б. Бүрэнтөгс
Х. Эрдэнэцэцэг

Нийт 7 цомог гаргасан бөгөөд тус "Унага төрөв" (2004) танилцуулга цомгийг гаргаснаараа түүнээсээ урамшин "Алтан Урагт үйлдвэрлэв" (2006) фолк рок цомгийг гаргасан юм. Үүний дараагаар 5 төрлийн урсгалаар цуврал 5 цомог болох контемпорари урсгалаар "Ховс" , фолк рок урсгалаар "Цус", ардын дууны урсгалаар "Үндэстэн", этник урсгалаар "Эрт урьдын цагт Монголд" болон "Монгол" нэртэй Монгол киноны аязуудаас бүрдсэн цомгуудыг гаргасан.

2001 онд Хөгжим Бүжгийн Коллежийг тус, тусын ардын хөгжмийн мэргэжлээр төгсөж Сарны чулуу чуулгад ангийн төгсөгч нартай нэгдэн орсон бөгөөд 2003 оны 5 сард Олон улсын шинэ хөгжмийн Туурайн төвөргөөн наадамд хамтлагаараа оролцож уран бүтээлээ олон түмэндээ хүргэх гараа эхэлсэн юм.

Гаргасан цомгийн нэрс

засварлах
  • Унага төрөв (2004)
  • Алтан Урагт үйлдвэрлэв (2006)
  • Ховс (2008)
  • Цус (2009)
  • Үндэстэн (2010)
  • Эрт урьдын цагт Монголд (2010)
  • Монгол (2010)
  • Маха

Гишүүдийн нэрс

засварлах
  • Б. Эрдэнэбат (хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, продюсер, ёочин,төгөлдөр хуур )
  • М. Чимэдтогтох (Ардын бишгүүр, хөөмий)
  • Ц. Гангаа (их хуур, басс)
  • П. Оюунбилэг (морин хуур, хөөмий)
  • Б. Болортунгалаг (бөмбөр, цохиур хөгжим)
  • Б. Бүрэнтөгс (цахилгаан морин хуур)
  • Х. Эрдэнэцэцэг (уртын дуу, ардын дуу, богино дуу)

Аялан тоглолт

засварлах

1. Хятад 2. Орос 3. Үзбекистан 4. Казакстан 5. Солонгос 6. Япон 7. Макао 8. Малайз 9. Америк 10.Норвeг 11.Швeцарь 12.Франц 13.Мексик 14.Голланд 15.Хонконг 16.Тайланд 17.Вьетнам

Гадаад холбоос

засварлах