Кызыл
Кызыл («улаан» гэсэн утгатай тува үгээр 1926 оноос нэрийдсэн, [кезийл] гэж дуудна, үүнээс гадна Кизил [кизийл]) бол Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ын нийслэл, Тува орны доор ямар нэгэн хошуунд харъяалагддаггүй арван нэгэн түмэн хүнтэй хот юм.
Кызыл хот | |||
---|---|---|---|
бүгд найрамдах улсын харъяат хот | |||
орос — Город Кызыл тува — Кызыл хоорай |
|||
"Азийн төв" хөшөө | |||
|
|||
Эзэн улс | ![]() |
||
Эзэн орон | ![]() |
||
Газрын байц | д.т.д. 630 м | ||
Хүн ам (тоол.) | 109,986 хүн (2010) | ||
1914 он | Белоцарск суурин үүссэн | ||
1926 он | өнөөгийн Кызыл нэрээ авсан | ||
Цагийн бүс | Красноярскийн цаг (ГЦ+8) | ||
Утасны дуг. | +7 39422 | ||
Цахим хуудас | mkyzyl.ru |
Түүх, нэрЗасварлах
Хаант Орос 1914 онд Тагнын Урианхайг ивээн эзэрхэж Белоцарск («цагаан хааны хот» гэсэн утгат орос үг) нэрээр тулгуур суурин үүсгэсэн. Орост хаант засаг унасны дараа 1918 онд Хем-Бельдир («голын бэлчир» хэмээх утгатай тува үг) нэртэй болов. Дараа нь цагаан армийг улаан арми ялсны дараа 1922 оны нэгэн хуралд оросууд «Красный городок» гэж байжээ. Эцэстээ 1926 онд «улаан» буюу Кызыл хэмээх тува түрэг үгээр нэрийдсэн нь ерээд жилийг туулж явна. 1921 оноос энэ хот Тува орны гол хот, нийслэл нь болжээ. Монгол улсад «Кызыл», «Кизил» гэж хоёр янзаар бичиж болно.[1][2]
Хүн амЗасварлах
2010 онд 109 мянга 986 хүн оршин суугчтай байв.
Хүн амын тоо | |||||
---|---|---|---|---|---|
1959 | 1970 | 1979 | 1989 | 2002 | 2010[3] |
34,462 | 51,683 | 66,027 | 84,641 | 104,105 | 109,986 |
РадиоЗасварлах
Давтамж | Нэр | RDS |
---|---|---|
67,10 МГц | «Радио России» | |
69,08 МГц | «Маяк» | |
101,9 МГц | «Авторадио» | |
102,5 МГц | «Голос Азии» | |
103,8 МГц | «Русское радио» | |
105,9 МГц | «Ретро FM» | |
106,4 МГц | «Европа Плюс» |
Уур амьсгалЗасварлах
Кызыл нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%
Кызыл | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Кызыл
Эх сурвалж: Roshydromet
|
Дэд бүтэцЗасварлах
Кызылын нисэх буудалЗасварлах
Кызылын нисэх буудал (орос. Аэропорт "Кызыл") - нь Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын нисэх онгоцны буудал юм. Тус буудал нь Тувагийн хамгийн том нисэх онгоцны буудал бөгөөд олон улсын хэмжээний цорын ганц буудал билээ. Оросын агаарын тээврийн компани болох Новосибирск Авиа нь "Кызыл" олон улсын нисэх онгоцны буудлыг голчлон ашигладаг.
Зургийн цомогЗасварлах
Арат талбайЗасварлах
Арат талбай (орос. Площадь Арата) - нь Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын төв талбай юм.
Нийслэл хотын захиргаа зэрэг барилга, албан байгууллагууд байрлана.
Цагийн бүсЗасварлах
Тус хот нь Красноярскийн цагийн бүс буюу UTC+8 бүст оршино.
Aх дүү хотуудЗасварлах
Мөн үзэхЗасварлах
ЭшлэлЗасварлах
- ↑ Ц. Дамдинсүрэн нарын зохиосон "Кирилл монгол бичгийн дүрэм"
- ↑ Ц. Дамдинсүрэн нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)
- ↑ Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1.01.2010 г.
- ↑ "Столица штата Гавайи Гонолулу стал городом-побратимом столицы Тувы Кызылом Подробности: http://www.regnum.ru/news/239092.html#ixzz1PpQ4uywP Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на ИА REGNUM", Regnum, 30 марта 2004. 2011-06-20-нд авсан.