Урал гол
Урал (Орос: Урал) буюу Яик (Башкир хэлээр: Яйыҡ, хас. Жайық, 1775 оноос өмнө орос хэлээр ч бас Яик гэдэг байв) нь Оросын Холбооны Улс, Казахстаны нутгаар урсдаг гол юм. Уралын нурууны өмнөд биеэс эх авч, Каспийн тэнгист цутгана. 2,428 км урттай тус гол нь Европт уртаараа Ижил, Дунай мөрдийн дараа гуравдугаарт ордог. Ижил мөрний хамтаар Каспийн тэнгисийг усаар тэтгэгч гол эх үүсвэрүүдийн нэг нь болно.
Урал гол | |
---|---|
Эх | Уралын нуруу |
Адаг | Каспийн тэнгис |
Усаа цуглуулдаг орнууд | Орос, Казахстан |
Урт | 2,428 км (1,509 миль) |
Эхийн өндөр | |
Урсац | 400 м³/сек |
Ус цуглуулах талбай | 231,000 км² (89,190 миль²) |
Цахим холбоос
засварлах Commons: Урал гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан