Мальдив
Мальдивын Бүгд Найрамдах Улс буюу Мальдив нь Энэтхэгийн далайд орших арлын улс юм. Энэтхэг болон Шри Ланкагийн баруун өмнө талд оршино.
Мальдивын Бүгд Найрамдах Улс ދިވެހިރާއްޖޭގެ ޖުމްހޫރިއްޔާ
| |
---|---|
Төрийн дуулал: Мальдивын төрийн дуулал | |
Нийслэл | Мале |
Албан ёсны хэл | Дивехи |
Төр засаг | Бүгд найрамдах Ерөнхийлөгчийн засаглал |
• Төрийн тэргүүн | Ерөнхийлөгч Ибрахим Мохаммед Солих Дэд Ерөнхийлөгч Файсал Насеем Мохаммед |
Байгуулагдсан | |
• Үйл | 1965 оны 7 сарын 26 (Их Британиас) |
Газар нутаг | |
• Нийт | 298[1] км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 344.023 (Мэдээ: 2014[2]) |
• Нягтаршил | 1.102 (7.)/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2016[3] |
ХХИ | ▬ 0,701 (105.) (2016)[4] Error: Invalid HDI value |
Мөнгөний нэгж | Руфия (£) |
Цагийн бүс | UTC+5 |
Утасны томьёо | +960 |
ISO 3166 код | MV, MDV, 462 |
Домэйн нэр | .mv |


НэрЗасварлах
Албан ёсны нэр нь ހިވެދި ގުޖޭއްރާ ޔާއްރިހޫމްޖު (дивехи хэл: латин үсэг рүү хөрвүүлбэл, Dhivehi Raajjeyge Jumhooriyyaa)
Англи хэлээрх албан ёсны нэр нь Republic of Maldives, товчоор Maldives.
Дивехи хэлээр Raajjeyge гэдэг нь "арал" гэсэн утгатай Raajje гэдэг үгэнд олон тооны -rah нөхцөл, харьяалахын тийн ялгалын -ge нөхцлийг залгаж бий болгосон үг юм. Jumhooriyyaa гэдэг нь "Бүгд Найрамдах Улс", Dhivehi гэдэг нь тус үндэстний өөрсдийгөө нэрлэдэг нэр бөгөөд "Арал дээр амьдардаг хүмүүс" гэсэн утгатай.
Англи хэлний Maldives гэдэг нь санскрит хэлээр "Арлуудын цоморлиг" гэсэн утгатай Malodheep (mAlA माला + dvIpAH द्वीपाः ) гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Энэ нь Мальдивын шүрэн арлууд нь дээрээс харахад цагариг буюу цэцгийн цоморлиг мэт харагддагаас үүдэлтэй аж.
ТүүхЗасварлах
- 6-р зууны үед Цейлон буюу өнөөгийн Шри Ланкагаас буддын шашинтнууд ирж суурьшсан гэж яригддаг.
- 12-р зууны дунд үед арабчууд ирж исламын шашныг дэлгэрүүлсэн.
- 1558 онд португалчууд Малег эзлэв. (-1573)
- 1645, Нидерландын ивээлийн улс болов. (-1796)
- 1887, Английн ивээлд багтав.
- 1959, өмнөд хэсэгт нь Бүгд Найрамдах Адван Ард Улс буюу Сувадивын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс тусгаар тогтнолоо зарлажээ. (-1963)
- 1965 оны 7 сарын 26-нд Султанаар удирдуулсан султанатыг тунхагласан боловч 1968 оны 11 сарын 11-нд бүх нийтийн санал асуулгаар бүгд найрамдах засаглалтай болов.
- 1978 оны 11 сарын 11-нд анхны ерөнхийлөгч Ибрахим Насирын бүрэн эрхийн хугацаа дуусч, Маумүүн Абдул Гаюүм ерөнхийлөгч болов.
- 1988 оны 11 сарын 3-нд дотоодын хөрөнгөтнүүдийн хөлсөлсөн PLOTE-гийн хөлсний цэргүүд төрийн эргэлт зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн орой Энэтхэгийн арми Мальдивт нэвтэрч, төрийн эргэлтийг даржээ. Тухайн үед Мальдив нь армигүй байв.
- 2004, удаан хугацаанд төр барьсан ерөнхийлөгч Гаюүмийг эсэргүүцсэн сөрөг хүчний жагсаал цуглаан гаарч, онцгой байдал зарласан.
- 2004 оны 12 сарын 26-нд Суматра арлын газар хөдлөлтөөс үүссэн цунамигаас болж 82 иргэн нь амь үрэгджээ.
Улс төрЗасварлах
Төрийн тэргүүн ерөнхийлөгч нь мөн засгийн газраа тэргүүлдэг (ерөнхий сайдын суудал нь 1975 оноос хойш эзгүй байгаа) Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Парламентаас нэр дэвшүүлж, ард түмний санал асуулгаар сонгогддог. Өмнөх сонгууль 2003 оны 10 сард болж, Маумүүн Абдул Гаюүм 6 дахь удаагаа сонгогдсон.
Парламент нь нэг танхим, 50 суудалтай бөгөөд Majlis гэж нэрлэгддэг. 50 суудлын 42-ыг нь 21 насанд хүрсэн иргэдийн сонгуулиар сонгож, үлдсэн 8-ыг нь ерөнхийлөгч томилдог байна. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Эртнээс улс төрийн бүлэглэл гэсэн ойлголт байгаагүй учраас улс төрийн нам огт байдаггүй байсан ч Азид хамгийн урт хугацаанд үргэлжилж буй Гаюүмийн засаглалыг түлхэн унагаахын тулд 2003 оны 11 сарын 10-нд Мальдивын Ардчилсан Нам байгуулагджээ. Үүний эсрэг ерөнхийлөгч өөрийн дэмжигчдээс бүрдсэн Мальдивын Ардын Намыг байгуулсан байна. Түүний дараа Исламын Ардчилсан Нам болон Шударга Ёс Нам гэх мэт жижиг намууд байгуулагдаж, аажмаар олон намын систем рүү шилжиж байгаа гэж хэлж болно.
Засаг захиргааны нэгжЗасварлах
Нийслэл Мале болон 20 Атолл (atholhu)-д хуваагдана. Нийслэл Мале нь шүрэн арлуудын голд орших Мале арал болон Вилингири арал дээр оршино. Атолл гэдэг нь "шүрэн арал" гэсэн утга бүхий англи хэлний atoll гэдэг үгнээс гаралтай. Мальдивын арлуудын 26 шүрэн арлыг 20 нэгжид хуваасан байдаг.
ГазарзүйЗасварлах
Шри Ланкагийн баруун өмнө талд Энэтхэгийн далайд байх 26 шүрэн арал болон 1,200 арлаас тогтдог бөгөөд тэдгээрийн 200 орчимд нь хүн амьдардаг. Халуун, чийглэг уур амьсгалтай.
Далайн түвшнээс дээших дундаж өндөр нь 2.4м тул дэлхийн дулаарлаас шалтгаалж далайн түвшин дээшлэх, мөн шүрэн арлын шүрнүүд хөгширч буйтай холбогдож, живэх аюулд нэрвэгдээд буй.
Өдгөө Малегийн олон улсын нисэх онгоцны буудал байрладаг Хулхуле арлын зүүн хойд талд хиймэл арал барьж буй.
Уур амьсгалЗасварлах
Мале | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Мале
Эх сурвалж: WMO
|
Эдийн засагЗасварлах
Гол салбарууд нь загас агнуур болон аялал жуулчлал. Далайн эргийн наран шарлагын газар бүхий резорт арал л гэхэд 85-100 байдаг. 2001 оны 7 сард засгийн газраас "2020 визион" хэмээх, аж үйлдвэржилтийг дэмжих 20 жилийн төлөвлөгөөг баталжээ.
Газар тариаланЗасварлах
2005 оны байдлаар хөдөө аж ахуйн салбарт 27000 орчим хүн ажиллаж буй. Улсын газар нутгийн 43.3%-ийг газар тариаланд ашигладаг. Тариалдаг гол зүйлс нь газрын самар, гадил, төмс.
Загас агнуурЗасварлах
Загас агнуурын 5000 орчим хөлөг онгоцтой бөгөөд 2004 оны байдлаар 160 мянган тонн загас агнадаг.
Уул уурхайЗасварлах
Мальдивт ашигт малтмал байдаггүй.
Аж үйлдвэрЗасварлах
Улсын хэмжээнд цорын ганц үйлдвэр нь газрын самраас копра гаргаж авдаг үйлдвэх бөгөөд 2005 оны байдлаар копрагийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 2295 тонн.
Аялал жуулчлалЗасварлах
Ерөнхийдөө нэг аралд нэг зочид буудал байдаг тул буух буудлаасаа хамаарч байрлах арлаа сонгох болно. Арал хооронд ихэвчлэн Дони гэж нэрлэгдэх модон завь ашиглагддаг. Мөн моторт завь зэргийг ашиглаж болно. Гадаадын иргэд тусгай зөвшөөрөл авахгүй бол аялал жуулчлалын бүс нутгаас бусад хэсэг рүү нэвтрэх хориотой.
2021 оны 11-р сард Монгол Улсаас анх удаа Мальдив улс руу шууд нислэгтэй аяллыг Круиз Тур Монголиа ХХК (Cruise Tour Mongolia) болон МИАТ ТӨХК нар хамтран зохион байгуулсан. Энэхүү аялал нь хоёр улсын аялал жуулчлалын салбарт шинэ нээлтийг авчирсан бөгөөд Монголын жуулчдын очих дуртай газруудын нэг болоод байгаа юм.
Хүн амЗасварлах
Албан ёсны хэл нь дивехи хэл (мальдив хэл ч гэж нэрлэдэг). Мөн Английн колони байсан тул англи хэл өргөн хэрэглэгддэг.
ШашинЗасварлах
Исламын шашны Суннит урсгал нь төрийн шашин болно. Иргэд нь бараг бүгд муслим хүмүүс байдаг улс Мальдиваас гадна зөвхөн Оман л юм.
Мөн үзэхЗасварлах
Гадаад холбоосЗасварлах
Эх сурвалжЗасварлах
- ↑ Statistik der UN (PDF; 164 kB)
- ↑ Malediven. Auswärtiges Amt, 1. Januar 2014, abgerufen am 1. Juni 2016.
- ↑ IMF Report for Selected Countries and Subjects Олон Улсын Валютын Сан
- ↑ [1] United Nations Development Programme (UNDP),