Солонгос хэл нь солонгос үндэстний эх хэл бөгөөд уг хэлийг Солонгосын хойгт орших Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болон БНХАУ-ын Гирин аймгийн Ян Бианы Солонгос үндэстний өөртөө засах тойрог (цаашид ЯБСҮӨЗТ) болон Чан Бай Солонгос үндэстний өөртөө засах оронд албан ёсоор хэрэглэнэ.

Солонгос хэл
한국어 (Өмнөд Солонгос)
조선말 (Хойд Солонгос)
Өөрийн нэр[ha(ː)n.ɡu.ɡʌ] (Өмнөд Солонгос)
[tso.sʌn.maɭ][1] (Хойд Солонгос)
ТархалтСолонгос
УгсаатанСолонгосчууд
Төрөлх хэлтэн
81 сая (2022)[2]
Солонгос
  • Солонгос хэл
Эрт хэлбэр
Хэв ёсны
АялгаСолонгос хэлний аялгууд
Хангыл / Чосонгыл
Албан ёсны хэрэглээ
Улс
 Өмнөд Солонгос
 Хойд Солонгос
Орон нутаг
Тохируулагч
байгууллага
  • Солонгос хэлний үндэсний хүрээлэн
    (국립국어원 / 國立國語院)
  • Нийгмийн шинжлэх ухааны академийн хэл судлалын хүрээлэн
    (사회과학원 어학연구소 / 社會科學院 語學研究所)
  • Хятадын Солонгос хэлний зохицуулах хороо
    (중국조선어규범위원회 / 中国朝鲜语规范委员会 / 中國朝鮮語規範委員會)
Томьёолбор
ISO 639-1ko
ISO 639-2kor
ISO 639-3kor
Глоттологkore1280
Linguasphere45-AAA-a
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Өмнөд Солонгосын засгийн газар "Хангуг о" хэмээдэг байхад Хойд Солонгост "Жосеон о" гэж нэрлэнэ. Дэлхий даяар 77 сая гаруй хүмүүс хэлэлцдэг гэсэн судалгаа бий бөгөөд 75 сая гаруй ярилцагч нь Солонгосын хойгт аж төрж байна. Солонгосын хойгоос бусад газарт буюу БНХАУ (гол төлөв ЯБСҮӨЗТ) болон хуучны Зөвлөлт холбоот улсад багтаж байсан орнууд(гол төлөв Сахалин, Узбекистан, Казахстан) амьдарч байгаа солонгос үндэстэн, мөн Монгол чууд хүч түрэн солонгос хэлийг сурч байна.

Өгүүлбэр зүйн хувьд алтай язгуурын хэлүүдтэй адил SOP бүтэцтэй. Хэл шинжлэлийн хувьд залгамал хэл юм. 

Түүхэндээ япон болон вьетнам хэлний адил хятад үсэг буюу ханз хэрэглэж байсан бөгөөд хятад хэлнээс орж ирсэн харь үг үгсийн санд орж ирдэг . Орчин үед Хангуль буюу Солонгос үсгийг өдөр тутамдаа хэрэглэж байна.

Түүхэн ба орчин цагийн хэл шинжлэлийн үүднээс солонгос хэлийг тусдаа бүлэг хэмээн үзэх болов. Мөнхүү солонгос хэлний уг гарваль Манжуурын хавьцаа үүссэн гэж таамагладаг.

Өвөг солонгосжуу хэлнээс эртний солонгос хэл, эртний солонгос хэлнээс дундад үеийн солонгос хэл, дундад үеийн солонгос хэлнээс орчин цагийн солонгос хэл түүхэн явцад хувьсан бий болжээ.

МЭ-ий 1-р зуунд, өвөг гурван улсын үед хятадын дүрс бичиг буддизмын шашинтай цуг солонгост орж ирцгээв. Дүрс бичгийг солонгосчууд өөрийн анхдагч бичиг үсгээ болгон ханжа(угтаа ханз) гэж нэршүүлэн авсны дараа олон төрлийн авианы бичгийн тогтолцоо зохиогдсоныг дурдалтай. Үлгэрлэвэл: идү, күгьёл, хьянчал. Язгууртан дээдэс ханжаг бичиж уншиж сурдаг бөгөөтөл энгийн ард бичиг үсэггүй туйлын харанхуй байсан.

15-р зуунд Сэжөн хаан өнөөгийн хангул үсгийг боловсуурсан ажээ. Тэр бээр "хятад дүрс үсэг манай солонгос хэлэнд үлэмж үл тохирч, бичлэг ихтэй, энэ нь сурахад тээр болж байна" хэмээн үзэн зохиосон. Хунминчонум гэгч хэлний зүйн бичигт хангулыг боловсруулснаа эмхэтгээд, нийтэд түгээнгүүт Солонгос даяар тархан, хүн ард сурч эхэлсэн билээ. Тухайн үедээ энэ хангулыг "эмсийн бичиг" хэмээн шоовдорлон, ханжаг "жинхэнэ бичиг" гэж дээдсүүд үзсээр байв. Үүнтэй зэрэгцэн төрийн албан хэрэг цөмийг хангулаар бичдэг болсон ба ард түмэн ханжа мэдэхгүй тул нийтэд сонсгох зарлиг бичгийг хангулаар тэмдэглэх болжээ. 16-р зуун гэхэд солонгосын бараг бүх давхаргын хүмүүс, зарцас, ихэс нар хангулд нэвтэрч оржээ. 17-р зуунд бичиг үсэг мэдэгчид туйлын дээд түвшиндээ хүрсэн бөлгөө. Одоо цагт солонгосчууд ханжаг хэрэглэхгүй ба шаардлагатай зарим тохиолдолд ханжаг ашигладаг байна.

Хятан хэлэнд монгол ба түнгүс хэлэнд байдаггүй ч, солонгосынхтой адил олон үгс бий. Үүнийг цаашдаа судалбал зохино.

Ангилал

засварлах

Солонгос хэлийг их төлөв саланги, тусдаа бие даасн хэлний бүлэг гэж үздэг ба харин алтайн хэлний онолыг баримтлагчид алтайн хэлний бүлэгт багтаадаг.

Япон хэлтэй төсөөтэйн учраас зарим судлаачид солонгос хэлийг японтой холбоотой хэмээн таамаглан байдаг. Нөгөөтээгүүр зарим судлаачид энэ таамгийг эрс няцааж, хэлний харьяа талбайн үзэгдлээр тайлбарласан ч бий.

Авиа зүй

засварлах

Гийгүүлэгч дуу

засварлах
Уруулын Түүшин/ түүшин-тагнайн Угийн Хоолойн
Хамрын ㅁ /м/ ㄴ /н/ ㅇ /‍нг/
Тэсрэх Энгийн ㅂ /б/ ㄷ /д,т/ ㄱ /г,к/
Урт ㅃ /бб/ ㄸ /д/ ㄲ /г/
Хийн түрлэгшсэн ㅍ /п/ ㅌ /т/ ㅋ /к/
Чичирхийлэх Энгийн ㅈ /ж,ч/
Урт ㅉ /ж/
Хийн түрлэгшсэн ㅊ /ч/
Хамжих Энгийн ㅅ /с,ш/ ㅎ /х/
Урт ㅆ /с/
Оромдмол /w/1 /j/1
Шингэ ㄹ /р,л/

1 Гийгүүлэгч төст эгшгүүд болох /w/ ба /j/-г эгшгээр тэмдэглэдэг тул эгшгүүдийн хэсэгт багтаав.

2 зөвхөн үеийн төгсгөлд

   
Үндсэн эгшиг буюу дан эгшиг /w/ , /e/ ,  /ɛ/ ,  /a/ *,  /o/ ,  /u/ ,  /ʌ/ ,  /ɯ/ ,  /ø/ ,  

/y/

Хос эгшиг /je/ ,  /jɛ/ ,  /ja/ ,  /wi/ ,  /we/ ,  /wɛ/ ,  /wa/ ,  /ɰi/ ,  /jo/ ,  /ju/ ,  /jə/ ,  /wə/

^  бол уг нь уужимдуу төвийн эгшиг.

Хэлний зүй

засварлах

Хэлбэр бүтцийн хувьд залгамал хэл. Ерөнхийдөө солонгос хэлэнд 9 төрлийн хэлэхүйн хэсэглэл бий гэж үзнэ. Үгийн ард залгавар залгаж үгийг хувиргаж болдог. Солонгос хэлний өгүүлбэрийн бүтэц SOV буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн хэлбэртэй. Монгол хэлний адилаар өгүүлэхүүн гишүүн байрын тогвортой бөгөөд бусад гишүүдийг мөн сэлгэж болдог.

A:   가게에   가셨어요?
gage-e ga-syeo-sseo-yo
дэлгүүр + [оршихуйн хэв ()] [яв- (үйл үндэс) ()] + [хүндэтгэхүйн бүтээвэр ()] + [хувирсан (хэмнэхүй rule)()] + [өнгөрсөн цаг ()] + [холбохуйн ()] + [найрсаг байдал ()]

Орчуулга: "Та дэлгүүр лүү явсан уу?"

B:   예. (эсвэл 네.)
ye (or ne)
Тэгсэн

Хэлэхүйн хэсэглэл ба хүндлэхүй

засварлах

Өгүүлэгч ба харьцагчийн хоорондын харьцаа бол солонгос хэлний чухал илтгэгч болдог. Хоорондын харьцаанд үндэслэн хүндэтгэгч-хүндэтгүүлэгч гэх хоёр хэлэхүйн харьцаа гарч ирнэ.

Монгол хэлтэй адилаар солонгос хэлэнд хүйс заасан байдал бараг байхгүй гэж үзэлтэй. Зөвхөн 3-р биеийн ганц тооны төлөөний үг 그 geu (эр) буюу 그녀 geunyeo (эм) гэсэн ялгаатай.

Үгийн сан

засварлах

Цөм үгс нь Солонгосын уугуул үгс буй. Нөгөөтээгүүр солонгост хийсвэр ухагдахууныг илэрхийлсэн үгс нэг бол хятадаас, аль эсвэл японтой хоршин орж ирсэн.

Дээрхээс үзэхэд солонгос хэлний үгсийг уугуул солонгос үг, хятад-солонгос үг хэмээн хувааж болохоор байна. Иймд тэдэнд хоёр төрлийн тоолохуйн тогтолцоо бий ажээ. Ташрамд хэлэхэд: хятад-солонгосын үгс дан үеэс бүтсэн бол уугуул солонгос үгс гол төлөв олон үет байдаг. Мөн солонгосчууд монголоос эээлсэн үг байдгийг дурдалтай.

Орчин цагт ихэнх үгсийг англиас шууд зээлэн авч байна. Тэгэхдээ өөрийн хэлэндээ тааруулж дуудлагыг засдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл: service (서비스) гэх мэт.

Бичгийн тогтолцоо

засварлах

Доор солонгосын үсгүүдийг үзүүлэв.

Гийгүүлэгч үсгүүд
Хангул 한글
Галиг b d j g pp dd jj kk p t ch k s h ss m n ng r, l
Олон улсын авианы галиг p t t͡ɕ k t͡ɕ͈ t͡ɕʰ s h m n ŋ ɾ, l
Эгшиг үсгүүд
Хангул 한글
Галиг i e oe ae a o u eo eu ui ye yae ya yo yu yeo wi we wae wa wo
Олон улсын авианы галиг i e ø, we ɛ a o u ʌ ɯ ɰi je ja jo ju ɥi, wi we wa

Солонгос бичгийн тогтолцооны нэг онцлог нь бусад орны адил нийлүүлж залгаж бичдэггүй, нэг үеийг нэгж нүдэнд багтахаар бичнэ. Үүнийг үет нүд гэнэ. Жишээлбэл: бибимбап гэхэд монголоор 8 үсэг орж байхад, солонгосоор 비빔밥 гэсэн гурван үет нүд болж байна. Үет нүдийг дээрээс доош буюу зүүнээс баруунш бичдэг. Орчин цагт голчлон зүүнээс баруун зүглэж бичнэ. Солонгосын цэг цэглэлийг хэрэглэхүй нь барууны орнуудынхтай адил билээ.

Цахим холбоос

засварлах
 
Wikipedia
Википедиа: Солонгос хэлээр
  1. Hermann, Winfred (1994). Lehrbuch der Modernen Koreanischen Sprache. Berlin: Buske. p. 26. Татаж авсан: 27 April 2023.
  2. Солонгос хэл at Ethnologue (27th ed., 2024) Загвар:Closed access