Катар Улс (Араб: دولة قطر‎‎ Давлат Катар эсвэл Даулат Катар) — Баруун Өмнөд Ази, Арабын хойгийн зүүн дээд эргийн Катар хойгт байрлах улс (эмирт улс). Урд талаараа газраар Саудын Араб улстай хил залгадаг бол бусад талаараа Персийн булангаар хүрээлэгдэнэ.

Катар Улс
ᠻᠠᠲ᠋ᠠᠷ
ᠤᠯᠤᠰ
دولة قطر (Араб)
Dawlat Qaṭar
Уриа: الله الوطن الأمير
Бурхан, Улс, Эмир
Төрийн дуулал: السلام الأميري
As-Salām al-ʾAmīrī)
"Эмирийн амрыг эрье"
Арабын хойгд орших Катар улсын байршил (хар ногоон)
Арабын хойгд орших Катар улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Доха
25°18′N 51°31′E / 25.300°N 51.517°E / 25.300; 51.517
Албан ёсны хэлАраб хэл[1]
Нийтлэг хэлАнгли хэл
Угсаатны бүлгүүд
(2015)[2]
Шашин
(2020)[3]
Ард түмний нэршилКатарчууд
Төр засагНэгдмэл Исламын парламентын хагас-үндсэн хуульт хаант засаг
• Эмир
Тамим бин Хамад
Халид бин Халифа
Хууль тогтоох байгууллагаЗөвлөлдөх Ассамблей
Түүх
12 сарын 18, 1878
• Тусгаар тогтнолоо тунхаглав

9 сарын 1, 1971
• Их Британиас тусгаар тогтнов

9 сарын 3, 1971
Газар нутаг
• Нийт
11,581 км2 (158)
• Усны эзлэх талбай (%)
0.8
Хүн ам
• 2020 тооцоо
2,795,484[4] (139)
• 2010 тооллого
1,699,435[5]
• Нягтаршил
176/км2 (76)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$315.299 тэрбум[6] (51)
• Нэг хүнд ноогдох
$112,789[6] (4th)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$236.257 тэрбум[6] (56)
• Нэг хүнд ноогдох
$84,514[6] (6)
ОТББИ (2007)41.1[7]
дундаж
ХХИ (2021) 0.855[8]
маш өндөр · 42
Мөнгөний нэгжКатарын риал (QAR)
Цагийн бүсUTC+3 (АСЦ)
Жолооны талбаруун[9]
Утасны томьёо+974
Домэйн нэр

Газар зүй

засварлах

Катар 11,437 ам дөрвөлжин километр талбайтай, дэлхийн улс орнуудын дунд газар нутгийн хэмжээгээрээ 158-рт жагсдаг.

   

Байрлал

засварлах

Катар улс хойд өргөргийн 24°-27°, зүүн уртрагийн 50°-52°-ын торонд байх хойноос урагш 160 км, зүүнээс баруунш 80 км сунасан хойг дээр оршино. Өмнөд талаараа Саудын Арабтай хиллэдэг, бусад талаараа Персийн буланд тулна. Арлын Бахрейн улсаас 30 км зайтай.

Газрын тогтоц

засварлах
   

Газрын гадаргуу тэгш талархаг, гол төлөв шохойн чулуугаар бүрхмэл, чулуурхаг, зарим хэсэгтээ намгархаг. Цэвэр усны нөөц багатайгаас ундны усаа гадаад орноос зөөвөрлөдөг.

Уур амьсгал

засварлах

Арабын цөлд ойр, Мэлхийн замаас холгүй орших учир говь цөлийн уур амьсгалтай, жилд дунджаар 100 мм орчим тунадас унадаг, дундаж температур нь I сард +16С, VII сард +32С орчим, зарим үед +45С хүрдэг.

Ашигт малтмал

засварлах

Газрын тос, шатдаг хий, төмрийн хүдэр, шохойн чулуугаар баялаг.


Катар нь Ази тивийн баруун өмнөд хэсэгт урд хэсгээрээ Саудын араб улстай, бусад талаараа Персийн булангаар хүрээлэгдсэн хойгийн улс юм. Энэтхэгийн далайд гарцтай тус улсын түүх одоогоос дөрвөөс таван мянган жилийн тэртээгээс эхлэх бөгөөд археологийн малталтаар эртний соёл иргэншлийн эд зүйлс ихээр олддог байна. Тус орон газрын тос болон шатахуунаар баян үндэстэн бөгөөд эдийн засгийн гол хөшүүрэг нь юм. Экспортын 85 хувийг эзлэх газрын тосны орлогоороо дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувь болон Засгийн газрын орлогын 70 хувийг дангаараа олдог байна. Катар газрын тос олборлохоос өмнө сувдыг их хэмжээгээр олборлодог бүс нутаг, боомт байсан бөгөөд одоо ч гэсэн сувдыг түүж олборлож арилждаг. Улс төрийн тогтолцооны хувьд 19 дүгээр зуунаас хойш Аль танийн үе залгамжилсан хэмжээлшгүй засаглалтай Эмирт улс болсон юм. Катар нь 16 зууны үеэс эхлэн Португал, Османы зэнт улс, Перс буюу Ираны ноёрхолд, 1882 оноос Английн харъяа байсан ба 1971 оны ёсдүгээр сарын нэгэнд тусгаар тогтносон бүрэн эрхт улс болсноо дэлхий дахинаа зарласан байна. • “Катар” гэсэн нэр нь эртний худалдааны чухал боомт “Зубара” хотоос гаралтай. • Нийслэл хот Доха. • Үндсэн гол хууль нь Шари хууль • Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 оны байдлаар 68,871 ам доллар. • Тус улсад ямар нэгэн нам үйл ажиллагаа явуулдаггүй. • Шашин шүтлэгийн хувьд нийт хүн амын 77,5% лал, 8,5% христ, 14% нь бусад шашин шүтдэг. • 2010 оны тооллогоор 1,696,563 мянган хүн амтай бөгөөд үүнээс араб 40%, пакистан 18 %, энэтхэг 18 %, иран үндэстэн 10 хувийг эзэлдэг байна. Бусад нь цагаачид. • Албан ёсны хэл араб хэл. Бусад жижиг хэлүүдээр ярьдаг ч арай илүү англи хэлээр ярьдаг. • Жилийн дундаж хэм нь 24 градус. • Дундаж наслалт эмэгтэй 76, эрэгтэй 71 байдаг. • 2007 оноос эхлэн 12 дугаар сарын 18-ныг катарчууд үндэсний өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Энэ нь төрийн эрхийг Аль Тани авч, Катар улс байгуулагдсан өдөр юм. • Мөн арабын орнуудын том телевиз болох Ал жаазера телевизийн төв байр нь Доха-д байдаг. • Катарт ойролцоогоор 26 триллион куб метр газрын тосны нөөц бөгөөд энэ нь дэлхийд гуравдугаарт орох үзүүлэлт юм. • Мөнгөний нэгж нь риаль ба 3,63 ам доллартай тэнцэнэ. • Хүйсийн харьцаа нь нэг эмэгтэйд 3.46 эрэгтэй ноогддог байна. НҮБ, Арабын улсуудын холбоо, Олон улсын худалдааны байгууллага зэрэг байгууллагуудын гишүүн орон. Парламентыг нь Мажилис Аль Шуара гэх ба 2005 онд баталсан шинэ үндсэн хуулиар парламент нь 45 гишүүнтэй байхаар болсон байна. Тус 45 гишүүний 30-ыг нь арт түмэн сонгож, 15-ыг нь Эмир сонгодог. 1980 оны сүүл 1990 оны эхээр катарт эдийн засгийн хямрал болж улмаар 1995 онд Эмир Хамад Бин Халифа Аль Тани төрийн эрхэнд гарч улс орноо зөв бодлогоор удирдан чиглүүлж өнөөгийн төвшинд хүргэжээ. Катарт өвөл дулаан, зун нь маш халуун, чийглэг байдаг байна. Гол мөрөн гээд байх зүйл ховор. 2001 онд Бахрейн болон Саудын арабын орнуудтай холбоотой хил хязгаарын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. 2010 оны байдлаар тус орон дэлхийн сайн замын нөхцөл байдалтай орнуудын нэгээр шалгарсан байна. Учир нь шатахууны үнэ хямд учир тээвэрлэлт ихэвчлэн зам тээврээр явагдана. Хотуудын хооронд засмал замын сүлжээгээр холбогдсон бөгөөд тоон системийн замын хөдөлгөөний дүрэм үйлчилдэг байна. Харин саяхныг хүртэл төмөр замын сүлжээгүй байсан. Катарын засгийн газар нь 26 тэрбум долларын санхүүжилтээр 20 жилийн дотор олон улсын жишигт хүрсэн төмөр замыг бүтээн босгохоор болжээ. Энэхүү төмөр зам нь зөвхөн өөрийн орон төдийгүй хөрш зэргэлдээ орнуудыг холбосон байхаар төлөвлөсөн аж. Лалын шашны зан үйл болох Рамадан сарын турш мацаг барин, архи уух болон тамхи татахыг хатуу хориглодог. Сүүлийн жилүүдэд катар боловсролын салбартаа их анхаарал хандуулах болсон. Катарын их сургууль нь 1973 онд байгуулагдсан бөгөөд Катарт бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй олгодог байна. Хамгийн сүүлд л гэхэд “Катарын сан”-гийн дэмжлэгтэйгээр АНУ-ын нэр хүндтэй хэд хэдэн сургуулиудын салбар сургууль нээгдсэн байна


Катар улс Баруун Өмнөд Азийн Персийн булан дахь Катарын хойг дээр, урдуураа Саудын Араб, АНЭУ-тай хиллэж, бусад талаараа Персийн булангийн усаар хүрээлэгдэн оршдог.


Хүн амын тэн хагас нь уугуул нутгийнхан буюу арабчууд, бусад нь иран, энэтхэг, пакистан зэрэг орноос цагаачлан ирэгсэд юм. Оршин суугчдын ихэнх нь баян бүрд, эрэг хавийн нутаг, нефть олборлох районуудад суурьшдаг ба нүүдэлчин маягаар амьдардаг цөөнх ч бас бий. Хүн амын амьдралын түвшин доогуур, ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй. Албан ёсны хэл нь араб.

Ихэнх нутагт цөл газрын ургамал ургадаг.


Хөдөө аж ахуй нь буурай хөгжилтэй, баян бүрдийн орчимд хасарваань, шар будаа, эрдэнэ шиш, хүнсний ногоо тариалж, цөлөрхөг газраа гол төлөв тэмээний аж ахуй эрхэлдэг. Эрэг хавийн газраас загас далайн сам барих, сувд түүх ажил эрхэлдэг.

Катарын хойг дээр бүр МЭӨ 3—2 мянган оноос эхлэн хүн оршин сууж байжээ. VII зуунд Катар Арабын Халифт улсын бүрэлдэхүүнд орсон боловч түүнийг мөхсөний дараа X зуунд Кармантуудын улсад харьяалагдах болжээ. XII—XIV зуунд Бахрейны мэдэлд, XVI зуунд түүний хамтаар Португалд, хожим нь Туркт эзлэгджээ. 1914 онд Катарыг Их Британи мэдэлдээ авч, 1971 он хүртэл эзэмшиж байв. 1971 оны IX сарын 1-нд Ката тусгаар тогтнож, НҮБ-ийн гишүүн болжээ.

Катарыг хэмжээгүй эрхт халиф (эзэн хаан) толгойлдог.

Мөнгөний нэгж нь Катарын риал.

Эх үүсвэр

засварлах
  1. "The Constitution" (PDF). Government Communications Office. Government Communications Office. Татаж авсан: 31 August 2020.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIA
  3. "Population By Religion, Gender And Municipality March 2020". Qatar Statistics Authority.
  4. "Population structure". Ministry of Development Planning and Statistics. 31 January 2020. Archived from the original on 26 Зургадугаар сар 2018. Татаж авсан: 5 Арван нэгдүгээр сар 2022. {{cite web}}: Check date values in: |access-date= and |archive-date= (help)
  5. "Populations". Qsa.gov.qa. Archived from the original on 9 July 2010. Татаж авсан: 2 October 2010.
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, April 2018 – Report for Selected Countries and Subjects". Олон Улсын Валютын Сан (IMF). April 2018. Archived from the original on 4 May 2018.
  7. "GINI index". World Bank. Татаж авсан: 22 January 2013.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  9. "List of left- & right-driving countries – World Standards". Татаж авсан: 5 June 2017.