Газар дундын тэнгис

Газар дундын тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд хойд талаараа Европ, өмнө талаараа Африк, зүүн талаараа Ази тивээр хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 2.5 сая км² боловч Атлантын гичиш далайтай зөвхөн 14 км өргөнтэй Гибралтарын хоолойгоор холбогддог, үндсэндээ эх газар дундын гэж хэлж болохоор тэнгис юм. Улаан тэнгистэй Суэцийн сувгаар холбогдоно.

Сансрын хиймэл дагуулаас авсан зураг

Эрт үед уг тэнгис нь түүнийг тойрон оршин тогтнож байсан эртний Египет, Перс, Грек, Ром, Финик, Карфаген, Месопотами (Хоёр мөрний хөндийн) зэрэг олон иргэншлүүдийн хооронд худалдаа болон соёл дамжуулах гол зам байжээ.

Газар дундын тэнгисийн англи хэлэн дэх "Mediterranean" гэдэг нэр нь латин хэлний "mediterraneus" (газруудын хоорондох, дэлхийн дундах) буюу газрын дундах (medius, "дундах" + terra, "газар", "дэлхий") гэдэг үгнээс гаралтай.

Газар дундын тэнгис нь түүхэнд янз бүрийн нэрээр нэрлэгдэж байсaн нь баримтуудаас тодорхой байдаг. Жишээ нь Эртний Ромчуудад бол латин хэлний "Mare Nostrum" буюу "Бидний тэнгис" гэсэн утгатай нэрлэгдэж байсан. Библийн сударт бол "Аугаа их тэнгис" эсвэл "Баруун тэнгис" гэж гарч ирдэг.

Орчин үеийн Еврей хэлэнд "הים התיכון" (а-Ям а-Тихон), эсвэл "дундад тэнгис" гэж хэлэгддэг. Сүүлийнх нь бол герман хэлэнд "Mittelmeer" (Миттелмээр) гэж хэлдэгтэй нэг ижил утга юм. Турк хэлэнд бол "Akdeniz" (Акдениз) буюу "Цагаан тэнгис" хэмээх нэрлэгддэг. Араб хэлэнд бол "البحر الأبيض المتوسط (Аль-Бахр аль-Абяд аль-Муттавасит)" буюу "дундад цагаан тэнгис" гэгддэг.

Сүүлийн үед "The Med" гэж хэлэгдэж байгаа нь Газар дундын тэнгис болон түүнийг эргэн тойрон дахь газар нутгийн талаар өдөр тутмын ярианд ярихдаа хэрэглэж буй товчилсон нэршил юм.

Газар зүй

засварлах
 
Газар Дундын тэнгис
 

Газар дундын тэнгис нь Европ, Ази, Африк тивүүдийн дунд оршдог, эх газрын дунд орших дотоод тэнгис бөгөөд баруун талаараа Атлантын далайтай Гибралтарын хоолойгоор холбогддог. Эртний Ромчууд энэ тэнгисийг эх газрын дунд бүрэн түгжигдсэн байдаг гэж үздэг байсан бөгөөд бидний тэнгис /Mare Nostrum/ гэж нэрлэдэг байв. Газар дундын тэнгист хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд Хар тэнгис, Дарданеллын хоолой, Мраморын тэнгис, Босфорын хоолойгоор дамжин холбогддог ба улмаар задгай далайд гарах гарц нь болдог. Европын Холбооны улсууд болон АНУ нь Газар дундын тэнгисийг ашиглан Ливи, Алжираас, Суэцийн сувагийг ашиглан Персийн булангийн орнуудаас түүхий газрын тос татаж авдаг улс төр, эдийн засгийн чухал бүс нутаг юм.

Газар дундын тэнгис нь 2509000 кв.км гадаргууг хамран оршдог бөгөөд баруун эргээсээ зүүн эрэг хүртэлх хамгийн хол зай нь 3900 км, өргөнөөрөө 1600 км хүрдэг. Ерөнхийдөө гүехэн, дундаж гүн нь 1500 метр ба Грекийн өмнөд эрэг орчмоор 5150 метрт хүрдэг нь хамгийн гүн хэсэг нь юм. Энэ газарт 30 сая жилийн өмнө байсан Тефис гэж нэрлэдэг эртний далай байжээ. Энэ далай нь Еврази болон Африкийн эх газруудын хоорондоо ойртох тектоник хөдөлгөөний үйлчлэлээр шахагдан жижгэрч үлдсэн хэсэг нь өнөөгийн Газар дундын тэнгис болжээ гэж үздэг байна. Энэ тектоник хөдөлгөөн одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Итали даяарх идэвхитэй галт уулууд, Этна, Везувий галт уулын тэсрэлтүүд, Итали, Грек, Туркэд болж буй олон удаагийн газар хөдлөлтүүд үүний илрэл юм. Тунисаас Сицили арал хүртэл тэнгисийн ёрооолын тавцанд усан доорхи нуруу үүсч байгаа бөгөөд энэ нь аяндаа Газар дундын тэнгисийг баруун, зүүн хэсэгт хуваах төлөвтэй байна. Гадагш задгай далайд холбогдож байгаа Гибралтарын нарийн хоолой нь хангалттай хэмжээний усны солилцоог хийж чадахгүй байгаа тул Газар дундын тэнгис нь Атлантын далайгаас илүү шорвог, давсархаг болсон байдаг.

Тус тэнгист Мальта, Сицили арлууд далайн тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой байрласан байдаг. Мөн Балеарын арлууд /Испани/, Корсика /Франц/, Сардини /Итали/, Кипр, Ион, Кикладес, Додеканес болон Эгейн арлууд /Грек/ нилээд чухал ач холбогдолтой байна.

Газар дундын тэнгисийн дотор Тиррений тэнгис (Баруун Итали орчимд), Адриатын тэнгис (Итали болон Балканы хойгийн хооронд орших), Эгейн болон Ионы тэнгис (Грек) оршин байдаг. Тус тэнгист Барселон, Марсель, Генуя, Триест, Хайфа гэх мэт олон чухал боомтууд байдаг ба Эбро, Роне, По, Нил зэрэг томоохон мөрнүүд цутгадаг.

Гол арлууд

засварлах

Гадаад холбоос

засварлах
  Commons: Газар дундын тэнгис – Викимедиа дуу дүрсний сан