Кавказын нуруу
Кавказын нуруу | ||
---|---|---|
Кавказын нурууны сансраас авсан зураг: | ||
Ноён оргил | Эльбрус уул (5642 м) | |
Газар орон | Армени, Азербайжан, Иран, Гүрж, Орос Маргаантай: Абхаз, Өмнөд Осети | |
Салбар | Альпийн цэгцрээ | |
| ||
Солбицол | 43° У, 45° З | |
Төрөл | Галт уулын тогоо бүхий атираат нуруу | |
Талбай | 400,000 км² |
Кавказын нуруу нь Евразийн эх газарт, Хар болон Каспийн тэнгисүүдийн хооронд буюу Кавказын бүс нутагт орших уулсын систем юм.
Кавказын нуруу нь дараах 2 нуруунаас бүрэлдэнэ:
Их Кавказын нуруу нь Хар тэнгисийн зүүн хойд булан дахь Сочи хотын орчимд Кавказын Байгалийн Нөөц Газраас эхлэн ерөнхийдөө зүүнээс зүүн өмнө зүг рүү сунасаар Каспийн тэнгисийн эрэг дээрх Баку хотын орчимд хүрнэ. Харин Бага Кавказ нь Их Кавказтайгаа параллелиар, дунджаар 100 км өмнө зүгт байрладаг. Месхетийн нуруу нь Бага Кавказын уулсын системд багтана. Их, Бага Кавказын нуруунууд Лихийн нуруугаар холбогддог бөгөөд тэр нь Колхис болон Курагийн нам дор газруудыг заагладаг. Бага Кавказ болон Арменийн уулархаг газар нь нийлээд Транскавказын уулархаг газрыг бүрдүүлнэ. Кавказын нурууны хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 5,642 метр өргөгдсөн, Их Кавказын Эльбрус оргил юм. 2014 оны өвлийн олимпын зарим уралдаан тэмцээнүүд Сочи орчмын, Кавказын нурууны уулст зохион байгуулагдах болно.
Цахим холбоос
засварлахWiktionary: Кавказын нуруу – Энэ үгийг тайлбар толиос харна уу |