Макао
Макао (ᠣᠣᠮᠧᠨ; ханз. 澳門; хял. 澳门; Jyutping: ou3 mun4) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 тусгай захиргааны бүсийн нэг юм (нөгөө нь Хонконг). Макао нь Сувдан голын дельтийн баруун эрэгт, Гуандун мужтай хойд талаараа хиллэн, Өмнөд Хятадын тэнгисээр зүүн, өмнө талаараа хүрээлэгдэн оршино[11].
Макао 澳門 | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао
| |||||||
Бүрэн эрхт улс | Хятад | ||||||
Португалын түрээс | 1557 | ||||||
Бээжингийн гэрээ | 12 сарын 1, 1887 он | ||||||
Хятад-Португалын хамтарсан тунхаг | 3 сарын 26, 1987 он | ||||||
Хятадад шилжүүлэв | 12 сарын 20, 1999 он | ||||||
Хамгийн том париш (хүн ам) | Носса-Сеньора-ди-Фатима | ||||||
Албан ёсны хэл | |||||||
Угсаатны бүлгүүд (2016) | 88.4% Хятадууд 4.6% Филиппинчүүд 2.4% Вьетнамчууд 1.7% Португалчууд 2.8% бусад[3] | ||||||
Ард түмний нэршил | Макаочууд[c] | ||||||
Төр засаг | Нэгдмэл нэг намын төрийн хүрээнд гүйцэтгэх засаглалтай засгийн газар[6] | ||||||
Хо Ят-сэнг | |||||||
Андре Чонг Вен Чон | |||||||
Коу Хой Ин | |||||||
Сэм Хоу Фай | |||||||
Хууль тогтоох байгууллага | Хууль Тогтоох Ассамблей | ||||||
Үндэсний төлөөлөл | |||||||
12 гишүүн | |||||||
29 төлөөлөгч[7] | |||||||
Газар нутаг | |||||||
• Нийт | 115.3 км2 | ||||||
• Усны эзлэх талбай (%) | 73.7 | ||||||
Хамгийн өндөр цэг | Загвар:Infobox settlement/lengthdisp | ||||||
Хүн ам | |||||||
• 2021 тооцоо | 682,300 | ||||||
• Нягтаршил | 21,340/км2 (1) | ||||||
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо | ||||||
• Нийт | $63.47 тэрбум[8] (115) | ||||||
• Нэг хүнд ноогдох | $89,558 (9) | ||||||
ДНБ (нэрлэгч) | 2023 тооцоо | ||||||
• Нийт | $35.84 тэрбум (100) | ||||||
• Нэг хүнд ноогдох | $50,571 (23) | ||||||
ОТББИ (2018) | 36.0[9] дунд | ||||||
ХХИ (2019) | ▲ 0.922[d] маш өндөр · 17 | ||||||
Мөнгөний нэгж | Макао патака (MOP) | ||||||
Цагийн бүс | UTC+08:00 (Макаогийн Стандарт Цаг) | ||||||
Огнооны формат | өө/сс/жжжж жжжж年сс月өө日 | ||||||
Сүлжээний хүчдэл | 220 В–50 Гц | ||||||
Жолооны тал | зүүн | ||||||
Утасны томьёо | +853 | ||||||
ISO 3166 код | |||||||
Домэйн нэр | |||||||
Улсын дугаарын угтвар | Орон нутгийн тээврийн хэрэгсэлд байхгүй, хил дамнасан тээврийн хэрэгсэлд 粤Z |
хүн ам нь - 653 100 человек (2017 оны байдлаар). Албан ёсны хэл нь: португал болон хятад (кантон аялгуу).
Тус бүс нутагт сүлжмэл эдлэл, тоглоом наадгай, аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын салбар буюу казино хөгжсөн. 2008 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр наслалттай нутаг болно[12].
Макао нь Португалын колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны, бас сүүлчийн колони юм[13][14]. Португалын худалдаачид анх 16-р зуунд Макаод ирж суурьшсан бөгөөд 1999 оны 12 сарын 20-нд Хятадад шилжүүлж өгөх хүртлээ захирчээ. Хятад-Португалын хамтарсан тунхаглал, Макаогийн Үндсэн Хууль ёсоор шилжүүлснээс хойш 50 жил буюу 2049 он хүртэл өндөр зэрэгтэй автономит эрх нь хадгалагдах юм[15].
БНХАУ-ын "Нэг улс, хоёр систем" бодлогын дагуу, БНХАУ-ын Төрийн зөвлөл Макаогийн батлан хамгаалах, гадаад бодлогыг хариуцах бөгөөд Макао нь өөрийн хуулийн тогтолцоо, цагдаа, мөнгөний болон гаалийн бодлого, хүн амын бодлоготой бөгөөд олон улсын байгууллага, арга хэмжээ зэрэгт төлөөлөгчдөө илгээх зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэдэг[15][16].
Түүх
засварлахЭртний өмнөд хятадын МЭӨ 4-2 мянган оны соёлын олдворууд байдаг. Цинь улсын (МЭӨ 221-206 он) Макаогийн газар нутаг Гуандун мужийн нтагт багтдаг байжээ. V зуунаас эхлэн Гуанжоу болон Зүүн өмнөд Азийн чиглэлд явдаг худалдааны усан онгоцууд түр зогсдог боомт хэлбэрээр ашиглаж байжээ. 1277 онд хятадын Сун улсын удирдагчид Монголын довтолгооноос энэ арал руу зугтаасан байна. Тэд анхны байнгын оршин суугчид болж сууршиж чаджээ.
Мин улсын (1368-1644) үед Макао арал руу Гуандун, Фуцзянь нутгийн загасчид суурших болсон байна. Тэд "А-ма" сүм барьсан байна. Энэ сүмийн нэрнээс «Макао» гэж үг гаралтай ажээ.
16-р зууны эхэн үед Макао жижиг суурин хэвээр байв. 1513 онд Португаличууд анх удаа Сувдан голын аманд бууж, 1517-1518 онд Хаожингаогийн ойр орчмын газар суурьшжээ. Энэ нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, 1521 онд португалчуудыг Гуандун эргээс хөөн гаргажээ. Гэсэн хэдий ч 1536 онд хөлөг онгоц сүйрсний дараа Португалийн худалдаачид Хаожингаод гарч ирж 1553 онд Макаод худалдааны цэгээ байгуулжээ.
Европчууд Хятадын өмнөд эргийн бусад арлууд дээр суурьших оролдлого бүтэлгүйтсэн ч Макао цэцэглэн хөгжсөн байна. Португаличууд тус аралыг Гуанжоу болон Хятадын бусад бүс нутаг, мөн Японтой худалдаа хийх дамжлага бааз болгон ашиглаж байжээ.
Газар зүй
засварлахЦаг уур
засварлахМакао | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Макао
Эх сурвалж: www.wetterkontor.de. хандсан 27. Хоёрдугаар сар 2014.
|
Цахим холбоос
засварлахТэмдэглэл
засварлах- ↑ 1.0 1.1 Тус нутаг дэвсгэрт албан ёсны ямар ч хятад хэл байдаггүй. ршин суугчид де факто бүс нутгийн стандарт болох Кантон хэлээр голчлон ярьдаг.
- ↑ 2.0 2.1 Төрийн бүх хэрэглээнд уламжлалт хятад үсгээр бичигдсэн баримт бичиг нь хялбаршуулсан хятад үсгээр бичигдсэн бичиг баримтаас давуу эрхтэй. Португал хэл албан ёсны бүх ажиллагаанд Хятад хэлтэй ижил статустай байдаг.
- ↑ Маканчууд нь Ази, Европын холимог өв уламжлалтай (голдуу Кантон, Португал) өвөрмөц угсаатны бүлэг юм.[4] 1990-д оны дундуур Португалын колоничлолын засгийн газрын энэхүү тодорхойлолтыг португал, англи хэлээр өөрчлөх оролдлого эцэстээ бүтэлгүйтсэн.[5]
- ↑ НҮБ Макаогийн ХХИ-г тооцдоггүй. Макаогийн засгийн газар ХХИ-ээ өөрсдөө тооцдог.[10]
Эшлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 "Macau" Архивлагдсан 24 Нэгдүгээр сар 2021 at the Wayback Machine. The World Factbook. Central Intelligence Agency.
- ↑ 2.0 2.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedofficial-lang
- ↑ Population By-Census 2016, p. 6 .
- ↑ "What are the characteristics of Macanese people?". Macau Daily Times. 10 October 2012. Эх хувилбараас архивласан: 16 November 2018. Татаж авсан: 14 February 2018.
- ↑ Clayton, Cathryn H. (2010). Sovereignty at the Edge: Macau & the Question of Chineseness. Harvard University Press. pp. 110–113. ISBN 978-0674035454.
- ↑ "China (People's Republic of) 1982 (rev. 2004)". Constitute project. Архивласан огноо 17 July 2015. Татаж авсан: 25 August 2019.
- ↑ "Local NPC Deputies' Election Slated for Dec 17". Macau News. 27 November 2017. Архивласан огноо 3 January 2018. Татаж авсан: 1 January 2018.
- ↑ "World Economic Outlook Database, October 2022". International Monetary Fund. Архивласан огноо 20 November 2022. Татаж авсан: 13 October 2022.
- ↑ "The World Factbook". CIA.gov. Central Intelligence Agency. Архивласан огноо 24 January 2021. Татаж авсан: 19 October 2019.
- ↑ Macao in Figures 2021, p. 4 .
- ↑ Macau Yearbook 2007, 475.
- ↑ http://www.nationmaster.com/graph/hea_lif_exp_at_bir_tot_pop-life-expectancy-birth-total-population&date=2008
- ↑ Fung, 5.
- ↑ "Macau and the end of empire". BBC News. 1999-12-18. Татаж авсан: 2008-01-07.
- ↑ 15.0 15.1 "Content of Basic Law of Macau". University of Macau. Эх хувилбараас архивласан: 2007-10-30. Татаж авсан: 2008-01-07.
- ↑ "Joint declaration of the Government of the People's Republic of China and The Government of the Republic of Portugal on the question of Macau". GPB Govt of Macau. Татаж авсан: 2008-01-07.