Эрхүү (орос. Иркутск) — ОХУ-ын Эрхүү муж болон Эрхүү дүүргийн засаг захиргааны төв, 2024 оны байдлаар 606 369 хүн амтай гэж ОХУ-ын Статистикийн газар мэдээлж байсан. Сибирийн 6 дахь, ОХУ-ын 25 дахь том хот юм.

Эрхүү
Иркутск
Эрхүү далбаа
Эрхүү сүлд
Байршил: Эрхүү
Map
Эрхүү is located in Орос
Эрхүү
Эрхүү
Эрхүүгийн байршил
Эрхүү is located in Эрхүү муж
Эрхүү
Эрхүү
Эрхүү (Эрхүү муж)
Солбицол: 52°17′N 104°17′E / 52.283°N 104.283°E / 52.283; 104.283Солбицол: 52°17′N 104°17′E / 52.283°N 104.283°E / 52.283; 104.283
Улс Орос
Холбооны субъектЭрхүү муж[2]
Байгуулагдсан1661[3]
Засаг захиргаа
  БиетЭрхүү хотын дум
  Хотын дарга[5]Руслан Болотов[4]
Газар нутаг
  Нийт277 км2 (107 бээр2)
Өндөр
440 м (1,440 фут)
Хүн ам
  Нийт587,891
  Байр24-т (2010 онд)
  Нягтрал2,100/км2 (5,500/бээр2)
  Харьяалагдах нэгжЭрхүү Хот[2][1]
  Нийслэл ньЭрхүү муж,[2] Эрхүү дүүрэг[2]
  Хотын тойрогЭрхүү хотын тойрог[8]
  Нийслэл ньЭрхүү хотын тойрог,[8] Эрхүү хотын тойрог[9]
Цагийн бүсUTC+8 ([10])
Шуудангийн код[11]
664xxx
Залгах код(ууд)+7 3952[12]
OKTMO ID25701000001
Баярын өдөр6 сарын эхний бямба өдөр
Вэб сайтadmirk.ru/%20admirk.ru

Дорно Сибирьт Ангар болон Эрхүү мөрний бэлчир дээр, Байгал нуураас 66 км зайд оршино. 100 мянган оюутан сурдаг шинжлэх ухааны томоохон төв. Онгоцны үйлдвэр, усан цахилгаан станц, хүнсний үйлдвэрүүдтэй аж үйлдвэрийн хот. Транссибирийн төмөр замын болон «Байгал», «Сибирь» зэрэг Холбооны авто замын сүлжээний зангилаа газар. Энэ хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар 1971 онд байгуулагдаад өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. (хаяг. Эрхүү хот, Лапины гудамж 11)

 
1865 оны Эрхүү
 
1918 оны Эрхүү

1661 онд казак цэрэг ардын түрүүч Яков Похабов өвөлжөө (өвлийн байшин) суурин барьж сууснаас эхлэн Эрхүү үүссэн гэж оросын түүхчид үздэг.[13] 1686 онд Оросын хаант улсаас суурин хэмээх өргөмж хүртсэн. 1689 оны Нерчийн гэрээгээр Орос-Хятадын харилцааг зохицуулсны дараа худалдааны цуваа Эрхүү хотыг дайран Хятад руу явж эхэлжээ. Сибирээс үслэг эдлэл, Сэлэнгэ, Байгал нуур, Хиагтаар дамжин Хятадаас цай, элсэн чихэр, бөс бараа авдаг байсан. 1692 онд Амстердамд хэвлүүлсэн Николас Витсений "Умард ба Зүүн Тартари" номд Эрхүүг дүрсэлсэн байдаг.

1701 онд анхны чулуун байшин болох Захиргааны байр баригдсан байна.

1760 онд Москватай холбогдох зам харгуйтай болж, Хятадаас Монголын нутгаар цай, торго, мод, алт, арьс, үнэт эдийг Хиагт, Эрхүүгээр дамжин Оросын Европын хэсэгт хүргэх ажил өргөжиж эхэлсэн.

1716, 1879 оны гал түймрээр тус хот ихээхэн сүйджээ.

1720-иод онд Эрхүү хот нь Сибирийн засаг захиргааны (губерн) бүрэлдэхүүн болох Эрхүү дүүргийн төв болжээ.

1720-иод оны дундуур Эрхүү хотын ойролцоох Үнэн алдартны шашны "Өргөмжлөл сүмд" (Вознесенский монастырь) хятад, монгол хэлний орчуулагч-номлогч нарт зориулсан “Мунгал” сургуулийг нээсэн нь 1748 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан.

1821 онд Сперанскийн шийдвэрээр Сибирь хоёр хуваагдахад Дорно Сибирийн амбан захирагчийн газар Эрхүүд төвхнөж байв. XIX зуунд I Николай хааныг унагахаар тэмцсэн Декабристуудын бослого дарагдсанаар зураач, ноён, төрийн зүтгэлтнүүд буруутаж Сибирьт цөлөгдсөн. Тэдний ихэнх нь Эрхүүд төвлөж, барилга байшин, уран бүтээлээ туурвин соёлыг түгээсэн нь өнөөдөр Эрхүүгийн содон үзэмж болон үлджээ. 1896 онд цахилгаанд холбогдож, 1897 онд төмөр зам бүрэн тавигдаж галт тэрэгний өртөөтэй болсон байна.

XX зуун гараад Оросын иргэний дайны хэдэн жилд Эрхүүд улаан-цагаан армийн хоорондын тэмцэл, тулаан олон болжээ. 1920-иод оны дунд үеэс Зөвлөлт засаг тогтож улмаар 1937 оноос хойш Эрхүү мужийн засаг захиргааны төв болсон. 1950-1959 онд Ангар мөрөнд Эрхүүгийн усан сан баригдсан. 1920 онд энд цаазаар авхуулсан Александр Колчакийн хөшөөг 2004 онд дурсан босгожээ.

Эрхүү хот нь 1922-1930 онд Монгол-Буриадын автономит нутгийн, 1930 оноос Дорнод Сибирийн тойргийн, 1937 оноос Эрхүү хягзаарын төв байсан байна.

1958 онд Эрхүүгийн усан цахилгаан станц ашиглалтад орсон. Ихэвчлэн модон, нэг давхар хэвээр байсан хот 1960-1970-аад онд орон сууцууд барьж, аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалт өрнөжээ.

1990 оноос ЗХУ задран унаж, зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа хотын ихэнх үйлдвэр, аж ахуйн нэгжүүд буруу аргаар хувьчлагдаж, шинэ нөхцөлд өөрчлөн байгуулалт хийж чадалгүй үүдээ барьж, дампуурсан байна.

Газар зүй

засварлах

Эрхүү хот улсын нийслэл Москвагаас 5185 км, Байгал нуураас баруун хойш 72 км зайд, Енисей мөрөнд цутгадаг Ангар мөрний эрэг дээр оршдог. Эрхүүгийн УЦС-ын хэсэгт мөрөн 580 м өргөн болдог. Хотын нэрийн анхдагч утга болсон гол хотын баруун урдаас ирж Ангар мөрөнд цутгадаг. Ангар хотыг зүүн эрэг, баруун эрэг гэж хоёр хуваана.

Уур амьсгал

засварлах

Эрхүү зундаа халуун, өвөлдөө хүйтэн. VII сард дунджаар +18°C, ихдээ +37.2°C, I сард дунджаар −18°C, туйлдаа −49.7°C хүрнэ.

Эрхүү
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
12
 
-14
-24
 
 
9
 
-11
-23
 
 
13
 
0
-15
 
 
19
 
8
-5
 
 
33
 
17
2
 
 
62
 
23
8
 
 
120
 
25
11
 
 
83
 
22
9
 
 
50
 
16
3
 
 
30
 
8
-4
 
 
18
 
-3
-14
 
 
19
 
-11
-21
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Эрхүү хотын уур амьсгалын хүснэгт
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −14.3 −10.6 −0.1 8.0 16.9 22.8 24.7 22.1 15.7 7.5 −2.9 −11.1 Ø 6.6
Мин. Температур (°C) −24.3 −22.8 −14.8 −5.3 1.9 7.6 11.0 9.1 2.7 −4.4 −13.7 −21.2 Ø −6.1
Тунадас (мм) 12 9 13 19 33 62 120 83 50 30 18 19 Σ 468
Нартай цаг (h/d) 3.0 4.9 6.7 7.4 8.6 8.8 7.8 7.0 6.1 4.9 3.1 2.0 Ø 5.9
Бороотой өдөр (d) 4 3 3 5 7 8 11 10 8 6 6 5 Σ 76
Агаарын чийгшил (%) 84 79 72 64 58 67 78 80 78 76 82 86 Ø 75.3
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−14.3
−24.3
−10.6
−22.8
−0.1
−14.8
8.0
−5.3
16.9
1.9
22.8
7.6
24.7
11.0
22.1
9.1
15.7
2.7
7.5
−4.4
−2.9
−13.7
−11.1
−21.2
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
12
9
13
19
33
62
120
83
50
30
18
19
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Зам тээвэр

засварлах

Сибирийн төмөр зам, Сибирийн хурдны зам (M53, M55) Эрхүүгээр дайрна. Төмөр замаар Монгол улстай холбогдоно. Эрхүүгийн нисэх буудалд олон улсын нислэг үйлддэг.

Хүн ам зүй

засварлах
 
Ангар мөрний эрэг хавийн зураг
 
Нисэх онгоцноос Эрхүүг харахад
 
1746 онд баригдаж гүйцсэн дуган
 
Нийтийн тээврийн троллейбус
1856-2013 оны Эрхүү хотын оршин суугчийн тоо[14][15]
Он 1856 1897 1931 1967 2000 2013
Хүний тоо 24 100 51 000 113 200 420 000 593 700 606 137

Эрхүү хотод 2013 онд 606 мянган хүн оршин сууж байна. 2010 оны тооллогоос үндэслэвэл 91.8 хувь нь орос, 2.3 хувь буриад, 1.1% украин, 0.8% татар ард байгаа ажээ.[16]

Дээд боловсролын байгууллагууд

засварлах

Эрхүү хотын Дээд боловсролын байгууллагуудад монгол оюутан залуус 1911 оноос хойш суралцаж ирсэн. Ялангуяа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 1950-1990 онд олноор суралцсан, өнөө үед сурах оюутны тоо буурсан боловч сурсан хэвээр байна.

Эрхүүгийн улсын их сургууль (орос. Иркутский государственный университет) нь 1918 онд байгуулагдсан. Боловсролын 4 дээд сургууль, 9 факультет, хоёр факультет бүхий Олон улсын бизнесийн сургууль, 2 салбар сургууль багтана. Их сургуулийн шинжлэх ухааны үйл ажиллагааг гурван судалгааны хүрээлэн, түүнчлэн одон орон судлалын ажиглалтын газар, Ботаникийн цэцэрлэг төлөөлдөг. Их сургууль нь 5 музейтэй. Тус их сургуульд 800 гаруй багш, 18 мянган оюутан сурч байна.

Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль (орос. Иркутский национальный исследовательский технический университет) нь 1930 онд Сибирийн уул уурхайн дээд сургууль гэж байгуулагдсан бөгөөд 1960 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургууль болж 1993 онд Их сургуулийн статустай болсон. Өнөөдөр 6 боловсролын дээд сургууль, 8 факультет, 1 салбараас бүрдэж байна. Боловсролын байгууллагад гурван мянга гаруй ажилтан ажилладаг бөгөөд 30 мянга гаруй оюутан суралцдаг.

Эрхүүгийн Улсын Анагаах Ухааны Их Сургууль (орос. Иркутский государственный медицинский университет) нь 1930 онд байгуулагдсан. 8 факультетаас бүрдэнэ. Тус их сургуульд 350 нэр дэвшигч, 100 шинжлэх ухааны доктор ажилладаг бөгөөд 4 мянга гаруй оюутан суралцдаг.

Байгал нуурын улсын их сургууль (орос. Байкальский государственный университет) нь 1930 онд байгуулагдсан. Энэ нь 1 боловсролын институт, 12 факультетээс бүрддэг бөгөөд мөн 4 салбартай.

Эрхүүгийн зам тээврийн улсын их сургууль (орос. Иркутский государственный университет путей сообщения) нь 1932 онд Дорнод Сибирийн тээврийн инженерүүдийн дээд сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. 1934 оноос хойш Новосибирскийн Төмөр замын тээврийн инженерүүдийн дээд сургуулийн салбар. 1975 оноос Эрхүүгийн Төмөр замын тээврийн Дээд сургууль, 2002 оноос өнөөгийн Эрхүүгийн зам тээврийн улсын Их сургууль болсон. Тус Их сургууль 1 дээд сургууль, 5 факультеттай бөгөөд Дорнод Сибирьт болон Улаанбаатарт нийт 11 салбартай.

А.А.Ежевскийн нэрэмжит Эрхүү улсын хөдөө аж ахуйн их сургууль (орос. Иркутский государственный аграрный университет имени А.А.Ежевского) нь 1934 онд Эрхүүгийн Хөдөө аж ахуйн дээд сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. 4 Дээд сургууль, 4 факультетаас бүрддэг бөгөөд Чита хотод салбартай.

Эгч дүү хот

засварлах

Эрхүү дараах хотуудтай эгч дүүгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлжээ:[17][18]

Цахим холбоос

засварлах
  Commons: Эрхүү хот – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт, тайлбар

засварлах
  1. 1.0 1.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named IrkutskO_charter
  2. 2.0 2.1 2.2 2.3 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref40
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Lantzeff
  4. "Болотов Руслан Николаевич". admirk.ru. Archived from the original on 2022-06-01. Татаж авсан: 2023-12-30.
  5. "Мэр – Официальный портал города Иркутска". Archived from the original on Зургадугаар сар 1, 2022. Татаж авсан: June 30, 2022. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  6. "Федеральная служба государственной статистики Российской Федерации – База данных показателей муниципальных образований". Archived from the original on May 27, 2020. Татаж авсан: March 17, 2016.
  7. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)CS1 maint: unrecognized language (link)
  8. 8.0 8.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref659
  9. Law #94-oz
  10. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Russian хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  11. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  12. "International Calling Codes – Pg2". The-acr.com. Archived from the original on 2013-03-13. Татаж авсан: 2013-03-26.
  13. Lantzeff, George V., and Richard A. Pierce (1973). Eastward to Empire: Exploration and Conquest on the Russian Open Frontier, to 1750. Montreal eduacadtion: McGill-Queen's U.P.
  14. Народная энциклопедия «Мой город». Иркутск.
  15. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов)
  16. Население города Иркутска по данным Всероссийской переписи населения 2010 года[permanent dead link]
  17. (Орос хэл) Sister cities of Irkutsk (Memento 8. Хоёрдугаар сар 2012 цахим архивт)
  18. (Орос хэл) МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ И - Известия ИГЭА (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт)