Хүн ам
Нийгмийн ухаанд тодорхой газар нутагт амьдарч буй нийт хүнийг хүн ам (Англи: population) гэж бүлэглэдэг. Хүн амын төрөл бүрийн тоон үзүүлэлтүүдийг судлан шинжлэх Нийгмийн ухааны төрлийг Хүн ам зүй гэдэг.
Дэлхийн хүн ам
засварлах2011 оны 10 сарын 31-нд дэлхийн нийт хүн ам 7 тэрбумд хүрсэн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан мэдэгдсэн.[1] Өмнөх 2000 жилийн туршид нийтдээ 100 тэрбум хүн мэндэлсэн гэх Карл Хаубын сонирхолтой тооцоолол байдаг.[2]
Өсөлт
засварлах1700 оны орчмоос буюу Аж үйлдвэржилтийн хувьсгалаас хойш хүн амын өсөлт хурдасжээ.[3] Анагаах ухааны дэвшил, хоол хүнсний хангамж сайжирснаар сүүлийн 50 жилд өсөлтийн хувь ихээхэн нэмэгдлээ. 2050 он гэхэд 10 тэрбумыг хэдийнээ давсан байх болно хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Хэлтэс таамаглаж буй юм.[4]
Эшлэл
засварлах- ↑ to a World of Seven Billion People (Memento 13. Нэгдүгээр сар 2012 цахим архивт)UNFPA 12.9.2011
- ↑ Haub, C. 1995/2004. “How Many People Have Ever Lived On Earth?” Population Today, http://www.prb.org/Articles/2002/HowManyPeopleHaveEverLivedonEarth.aspx
- ↑ As graphically illustrated by population since 10,000BC and population since 1000AD
- ↑ United Nations Population Division (13 March 2007), "World population will increase by 2.5 billion by 2050; people over 60 to increase by more than 1 billion", <http://www.un.org/News/Press/docs/2007/pop952.doc.htm> (retrieved on 14 March 2007)