Филиппин
Филиппин (Филиппинээр Pilipinas), албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн орон юм. Нийслэл нь Манила хот, хамгийн том нь Бөөн Манилагийн Кесон хот болно. Филиппиний олтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,641[14] арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Тайвань, Вьетнамтай хиллэнэ. Филиппиний хүн ам 2018 оны байдлаар 106 сая орчим.[15][16] Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан.[16] Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппиний нийт хүн амын 11% нь болно.
Бүгд Найрамдах Филиппин Улс Republika ng Pilipinas (Филиппин)
| |
---|---|
Уриа: Maka-Diyos, Maka-tao, Makakalikasan at Makabansa[1] "Бурхан, Ард Түмэн, Байгаль, Улсынхаа төлөө" | |
Төрийн дуулал: "Lupang Hinirang" "Шилмэл нутаг" | |
Нийслэл | Манила (де-юре) Их Манила[a] (де-факто) |
Томоохон хот | Кесон хот |
Албан ёсны хэл | Филиппин ба Англи хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | |
Үндэсний дохионы хэл | Филиппиний дохионы хэл |
Бусад зөвшөөрөгдсөн хэл[b] | Испани ба Араб хэл |
Угсаатны бүлгүүд (2010[6]) | |
Шашин (2015)[6] | |
Ард түмний нэршил | Филиппинчүүд Пиной (ярианы) |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
Бонгбонг Маркос | |
Сара Дутерте | |
Мигз Зубири | |
Мартин Ромуалдес | |
Александр Гесмундо | |
Хууль тогтоох байгууллага | Конгресс |
Сенат | |
Төлөөлөгчдийн танхим | |
Тусгаар тогтнол (АНУ-аас) | |
6 сарын 12, 1898 он | |
12 сарын 10, 1898 он | |
11 сарын 15, 1935 он | |
7 сарын 4, 1946 он | |
2 сарын 2, 1987 он | |
Area | |
• Нийт | 300000 км2[7][8](p15)[c] (72) |
• Усны эзлэх талбай (%) | 0.61[9] (дотоод ус) |
298,170 км2 | |
Хүн ам | |
• 2020 тооллого | 109,035,343 |
• Нягтаршил | 336/км2 (37) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.289 их наяд[10] (29) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $11,420[10] (117) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $440 тэрбум[10] (36) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $3,905[10] (124) |
ОТББИ (2021) | 41.2[11] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.699[12] дундаж · 116 |
Мөнгөний нэгж | Филиппин песо (₱) (PHP) |
Цагийн бүс | UTC+08:00 (ФСЦ) |
Жолооны тал | баруун[13] |
Утасны томьёо | +63 |
Домэйн нэр | .ph |
1521 оны гуравдугаар сарын 16-нд Фердинанд Магелланыг ирэхээс өмнө [17], Филиппинд Хятад, Энэтхэг, Япон, Малайн олтриг зэрэг Азийн бусад орны оршин суугчидтай худалдаа наймаа хийдэг байсан австронез угсааны ард түмэн нутагладаг байжээ. Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ. 1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппиний анхны сонгууль явагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны долдугаар сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ. Фердинанд Маркос 1972 онд дайны байдал зарласны улмаас Филиппинд бослого тэмцэл өрнөж, Ардын Шинэ Арми, Моро Үндэсний Чөлөөлөх Фронт зэрэг босогчдын бүлэглэл үүссэн. Ниной Акино алуурчны гарт амь үрэгдсэнээс хойш удалгүй түүний бэлэвсэн эхнэр Корасон Акино, тухайн үед тус улсын оюуны санааны удирдагч байсан Хайме Кардинал Син нар 1986 онд Ардын эрхийн хувьсгал хийж, тус улсыг эргээд ардчилсан засаглалтай болгосон юм. Ардчилал сэргэн тогтсоноос хойш улс төрийн эргэлт, авлигын дуулиан шуугиант хэргүүд гарч, төрийн эрх тайван замаар шилжсээр ирсэн билээ.[18]
Орчин үеийн Филиппин Өрнөдийн ертөнцийн олон шинжийг агуулсан байдаг нь Испани, Латин Америк, Америкийн Нэгдсэн Улсын соёлоос голдуу залгамжлагдсан байдаг. Тус улсын зонхилох шашин нь Католик шашин бөгөөд Испаничууд ирэхээс өмнө байсан уламжлалт шашны зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн Исламын шашныг шүтэгчид байдаг.[19] 1973 он хүртэл испани хэл Филиппиний албан ёсны хэл байсан. Түүнээс хойш филиппин, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй болсон.[18]
Нэрийн гарал үүсэл засварлах
Тус улсын нэр нь XVI зууны сүүл үеийн Испанийн ван II Филипийн нэрнээс үүдэлтэй юм.[20] Испанийн аялагч Руй Липес де Вияалобос анх Las Islas Filipinas хэмээх нэрийг тухайн үед угсаа залгамжлах хунтайж байсан Филипийг хүндэтгэн Лейт арал болон Самар аралд өгсөн ажээ. Бусад арал нь өөр өөрийн нэртэй байсан боловч энэ нэр нь яваандаа тус олтригийг тэр чигт нь нэрлэх нэр болсон.[20]
Тэмдэглэл засварлах
- ↑ Манила нь улсын нийслэлээр тооцогддог ч засгийн газрын суудал нь Манила хот нь нэг хэсэг болох "Метро Манила" гэгддэг Үндэсний Нийслэлийн бүс юм.[2][3] Олон улсын төрийн байгууллагууд Манилагийн нийслэлд байрладаг Малаканянг ордон болон бусад байгууллага/агентлагуудаас гадна Метро Манилагийн янз бүрийн хэсэгт байрладаг.
- ↑ 1987 оны Үндсэн хуульд: "Испани, араб хэлийг сайн дурын үндсэн дээр сурталчлах ёстой." гэж заасан байдаг[5]
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedland-area
Эшлэл засварлах
- ↑ Загвар:Cite PH act
- ↑ Загвар:Cite PH act
- ↑ "Quezon City Local Government – Background". Quezon City Local Government. Archived from the original on August 20, 2020. Retrieved August 25, 2020.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedGMA-DepEd-7-Languages
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedGovPH-OfficialLanguage
- ↑ 6.0 6.1 Загвар:Cite report
- ↑ "Land Use and Land Classification of the Philippines" (PDF). Infomapper. National Mapping and Resource Information Authority. 1 (2): 10. December 1991. ISSN 0117-1674. Archived from the original (PDF) on January 22, 2021.
- ↑ Boquet, Yves (2017). The Philippine Archipelago. Springer Geography. Cham, Switzerland: Springer. ISBN 978-3-319-51926-5. Retrieved April 25, 2023.
- ↑ "Philippines". The World Factbook. Central Intelligence Agency. June 7, 2023. Retrieved June 19, 2023.
- ↑ 10.0 10.1 10.2 10.3 "World Economic Outlook Database, April 2023". International Monetary Fund. Retrieved April 11, 2023.
- ↑ PSA, "Highlights of the Preliminary Results of the 2021 Annual Family Income and Expenditure Survey", <https://psa.gov.ph/content/highlights-preliminary-results-2021-annual-family-income-and-expenditure-survey> (retrieved on August 15, 2022)
- ↑ Загвар:Cite report
- ↑ Philippine Yearbook (in англи) (1978 ed.). Manila, Philippines: National Economic and Development Authority, National Census and Statistics Office. 1978. p. 716.
- ↑ "More islands, more fun in PH" (in Англи хэл). 2 сарын 20 2016. Retrieved 6 сарын 20 2018.
{{cite web}}
: Check date values in:|access-date=
and|date=
(help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedpopulation
- ↑ 16.0 16.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedIMF2006
- ↑ "Name Change for the Philippines" (Memento 29. Нэгдүгээр сар 2009 цахим архивт). AsianWeek. Retrieved on 2008-08-30.
- ↑ 18.0 18.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedCIAfactbook
- ↑ Steinberg, David Joel (2007), "Philippines", Encarta, <http://encarta.msn.com/text_761558570___0/Philippines.html>
- ↑ 20.0 20.1 Gregorio F. Zaide, Sonia M. Zaide (2004), Philippine History and Government, Sixth Edition, All-Nations Publishing Company
Цахим холбоос засварлах
Албан ёсны
- Official website of the Philippine Government - Gateway to governmental sites
Газрын зураг
Бусад
- WOW Philippines Tourism Ad
- Washington Post's: How the Philippines Sees America
- BBC Country Profile on the Philippines
- CIA World Factbook: Philippines
- U.S. Country Studies: Philippines
- Philippines Daily Photos
- Origins of the Filipinos and Their Languages by Wilhelm G. Solheim II (PDF)
- History of the Philippine Islands in many volumes, from Project Gutenberg (and indexed under Emma Helen Blair, the general editor)
- WikiAnswers: Q&A about the Philippines