Турк хэл

Турк үндэстний эх хэлийг Турк хэл (Туркээр Türk dili, ихэвчлэн товчлоод Дуудлага Türkçe, англиар Turkish language, бусад «Турк» хувилбар (1,2,3) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Турк, Турк, Түрэг, худам монголоор Турк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Турк хэл бол Алтай язгуурын Түрэг салбарын нэгэн гишүүн болно. Бүх Түрэг хэлтний 43% Турк хэлтэн байгаас Турк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь Азербайжан, Гагауз зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.

Турк хэл
Орчин цагийн Түрк хэл
Газар оронТурк, Герман, Болгар, Умард Македон,
Грек, Азербайжан, Умард Кипр,
Косово, Румын мэтийн улс
Эзэмнэгч63 сая хүн (2007)[1]
ХэлтэнТурк үндэстэн
Төрөл зүй
Алтай язгуур
Залгамжлал
Турк хэл (11–15-р зуун)
  • Османы Турк хэл (–1928)
    • Орчин цагийн Турк хэл
Бичиг үсэгТурк латин үсэг (1928 оноос хойш)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэгТурк Турк (БНТУ)
Хойд Кипр Умард Кипр (БНУКТҮ)
Хоёрын нэгКипр Кипр (БНКипУ)
ТохируулагчТурк хэлний нийгэмлэг (1932-)
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-1tr
ISO 639-2tur
ISO 639-3tur
MapOfTurkishSpeakers.png
Газрын зурагт Турк хэл дэлгэрсэн орнуудыг тодруулжээ

Турк хэл Турк үндэстний үндсэн нутаг болсон Туркийн бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч Турк улсын ганц албан ёсны хэл болсон. Тэндээс холгүй Кипр, тэр дотроо Грекчүүдээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа Умард Кипр оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй Кипр улс Турк хэлийг Грек хэлний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна Герман (2.8 сая), Грек (128 мянга), Болгар (740 мянга), Австри (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд Турк хүмүүс тархан суусан дотор Туркээр хөөрөлдөгсөд бий.

1926 онд Бакуд болсон Түрэг зүйчдийн хуралдаанд Туркийн ерөнхийлөгч Мустафа Кемаль Ататюрк Турк хэлээ араб үсгээр биш латин үсгээр бичих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ. Одоо цагт ямар ч газарт Турк хэлийг тэрхүү латин үсэгт Турк бичгийн дүрмийг баримтлан тэмдэглэдэг.

Эх сурвалжEdit

  1. "Världens 100 största språk 2007"

Гадаад холбоосEdit