Шанхай (хят. 上海) нь Хятад улсын хамгийн том төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм. Хятадын мужийн зиндааны 4 хотын нэг ба 2013 оны тооллогоор 24.1 сая хүнтэй байна. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг, Жианьсу, Жезян мужуудтай баруун талдаа хил залгана.

Шанхай хот
Шанх-мб.png
төвийн шууд харъяа хот
хят. 上海市
Хятад орон дахь Шанхай хотын нутаг
Улс орон Flag of the People's Republic of China.svg Хятад
Улсын хот Шанхай
Хошуу мэт (17) Нэр бүхий 16 дүүрэг, 1 шянь
Газар нутаг 6,340.5 км²
Газрын байц д.т.д. 4 м
Хүн ам 2010 онд 23,019,148 хүн
Нягт сийрэг 3884 хүн/км²
Ард түмэн 99% - хятад, 1% - бусад
Нутгийн олон Шанхайнхан
5-7-р зуун Анхны гэх төвлөрөл
1292 он хошуу үүссэн
1927 он улсын хот болсон
Цагийн бүс Шанхайн цаг (ГЦ+8)
ТХ-улсын дугаар 沪A, B, D, E, F, G, H, J, K
Цахим хуудас shanghai.gov.cn (хятадаар)

Шанхай нь анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байсан. 1553 онд цайз барьж хана босгосоноос хойш Шанхай хотын хэмжээнд хүрсэн гэж үздэг. 19-р зуунаас Шанхайн боомтын ашигтай байрлал худалдааны чухал зангилаа болоход түлхэц өгсөн. Улмаар 1842 оны Нанкины гэрээгээр гадаадтай худалдаа хийхийг зөвшөөрсөн хотуудын нэг болсон. Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны төв болж хөгжсөн бөгөөд 1930-аад он гэхэд санхүү, бизнесийн томоохон төв болсон байв. Гэвч 1949 онд Коммунистууд засгийн эрхэнд гарснаар гадаадын хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг нь гэнэт зогсчээ. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомт болсон байна.

Шанхай нь өсч буй аялал жуулчлалын төв бөгөөд Бунд, Шинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пудонг дүүргийн байшин барилга, соёл урлаг, дизайны төв гэдгээрээ алдартай. Өнөө үед Шанхай нь худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Шанхайг "ирээдүйн дэлхийн хот", дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн "үзүүлэн" хэмээн тодорхойлж байна.

Шанхай нь Экспо-2010 үзэсгэлэнг зохион байгуулсан. Хятад улс зүүн өмнөд хэсгээ хөгжүүлэхэд маш их ач холбогдол өгч, хотоо хөгжүүлж байгаа болно.

Энэ хотод Монгол Улсын Консулын төлөөлөгч саяханаас үйл ажиллага явуулж эхэлсэн.

НэрЗасварлах

Шанхай гэдэг нь "Тэнгисийн мандал дээр" гэх утгатай 上 ("дээрх"), 海 ("тэнгис") хоёр ханз үсгийн нийлэмж юм. Энэ нэр нь Хөх мөрний бэлчирт хот байрладгаас үүдэн лав 11-р зууны Сүн улсын үед дэлгэр хэрэглэгддэг байжээ. Хятадын түүхчид энэ нэр нь Тан улсын үеэс хэрэглэгдсэн гэж таамагладаг.

Европчуудын дунд Шанхай хотыг «Дорнын Парис», «Дорны Хатан хаана», «Дорнын сувд» гэж нэрлэж байсан. «Азийн янхан» ч гэгдэж явсан. (1920-1930-аад онуудад хар тамхи, биеэ үнэлэх, мөрийтэй тоглох зэрэг үзэгдлүүд газар авч байсан үе);

Газар зүйЗасварлах

Уур амьсгалЗасварлах

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Шанхай
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 7.7 8.6 12.7 18.6 23.5 27.2 31.6 31.5 27.2 22.3 16.7 10.6 Ø 19.9
Мин. Температур (°C) 0.5 1.5 5.1 10.6 15.7 20.3 24.8 24.7 20.5 14.7 8.6 2.4 Ø 12.5
Тунадас (мм) 39 59 81 102 115 152 128 133 156 61 51 35 Σ 1,112
Бороотой өдөр (d) 9 10 13 13 13 14 12 10 12 9 8 7 Σ 130
Т
е
м
п
е
р
а
т
у
р
7.7
0.5
8.6
1.5
12.7
5.1
18.6
10.6
23.5
15.7
27.2
20.3
31.6
24.8
31.5
24.7
27.2
20.5
22.3
14.7
16.7
8.6
10.6
2.4
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
39
59
81
102
115
152
128
133
156
61
51
35
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: [1]

Мөн үзэхЗасварлах

Цахим холбоосЗасварлах

Wiktionary: Шанхай – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Шанхай – Викимедиа дуу дүрсний сан

ЭшлэлЗасварлах