Панжаб хэл (ਪੰਜਾਬੀ/پنجابی) — Панжаб нутгаар амьдардаг Панжабуудын хэл. Энэтхэг-Ари хэлний бүлэгт багтдаг. Дотор нь зүүн, баруун гэж хуваан үзэж болно. Панжаб хэлийг Энэтхэгт Гүрмуки нэртэй үет үсгээр, Пакистанд Шахмуки нэртэй араб үсгээр бичдэг.

Панжаб хэлний тархалт

2005 оны нэгэн тооцоогоор 88 сая хүний төрөлх хэл нь болдог гэсэн байдаг.[1] Иймээс дэлхийд түгээмэл тархсан арван хэлний нэгэн болно. Панжаб хэл Энэтхэгийн Панжаб мужийн албан ёсны хэл болдог ба Пакистанд (үндсэндээ Панжаб мужид) хамгийн дэлгэр тархсан буюу хүн амын 44.15%-ийнх нь төрөлх хэл нь юм.

Зүүлт засварлах