Бангкок
Бангкок (Тай: กรุงเทพมหานคร Круң Теп Маха Нахон, богиноор Крун Теп) нь Тайланд улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Анх Айуттаяа улсын үед Чао Прая голын аманд худалдааны өртөө байдлаар байгуулсан бөгөөд 1768 онд Айуттаяа улс мөхсөний дараа шинээр байгуулагдсан Тонбури улсын нийслэл нь Бангкок болжээ. Харин 1782 онд нийслэл Бирмчуудаар дээрэмдүүлж тонуулсаны дараа голын нөгөө талд нүүлгэсний дараа Одоогийн Раттанокосын хаант улс нь байгуулагдсан байна. Раттанокосын нийслэлийг одоогоор албан ёсоор "Пра Накорн" гэдэг бөгөөд энэ нь хотжилтийн төв хэсгийг илтгэнэ. Бангкок гэсэн нэр нь 18-р зуунаас бөөгнөрсөн, тусдаа нийтийн захиргаа, захирагчтай хотын бүхлийг хэлдэг.
Бангкок
กรุงเทพมหานคร Круң Теп Маха Нахон | |||||
Бангкок | |||||
| |||||
Солбицол: | |||||
---|---|---|---|---|---|
Улс | Тайланд | ||||
Түүх | |||||
Анх оршин суугдсан | Айуттаяа улс | ||||
Нийслэл болсон | 1782 оны 4 сарын 21 | ||||
Засаглал | |||||
- Төрөл | Тусгай захиргааны бүс | ||||
- Захирагч | Апирак Косаётин | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 1,568.737 км² | ||||
Хүн ам | |||||
- Нийт (2010) | 8,280,925 | ||||
- Нягтрал | 5,279/км² | ||||
- Хүй дүүргийн хамт | 10,061,726 | ||||
Цагийн бүс | UTC+7 | ||||
ISO 3166-2 | TH-10 | ||||
Цахим сүлжээ: www.bma.go.th |
Хоёр зуун гаруй жилийн турш Бангкок нь Тайланд төдийгүй зүүн өмнөд азийн ихэнх хэсэг болон Индохятадын улс төр, нийгэм, эдийн засгийн төв хэвээр байна. Соёл урлаг, улс төр, хувцасны загвар моод, боловсрол, үзвэр үйлчилгээнд үзүүлэх нөлөөнүүд болон Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв байх явдал нь Бангкокт дэлхийн хот байх статус өгчээ. Бангкокийн Тайланд, Хятад, Энэтхэг, Буддист, Исламын, Барууны соёлуудын нийлмэл байдал болон Тайланд улсын эдийн засгийн төв байдаг явдал нь үүнийг бизнес, аялал жуулчлалд таатай хот болгож байна.
Бангкок нь дэлхийд хүн амаараа 22-т ордог бөгөөд 6,704,000 орчим оршин суугчтай. Гэхдээ албан бүртгэлгүй, зүүн хойд Тайланд болон бусад орнуудаас цагаачлан ирсэн хүмүүсийг тооцвол 15 сая орчим хүн байна гэсэн тооцоо бий. Үүний үр дүнд анх ганц үндэстэн давамгайлдаг байсан Тайландыг барууны, энэтхэгийн, хятадын олон төрлийн хүмүүстэй хот болж байна. Бангкок муж нь Нонтхабури, Патхум Тхани, Чачоэнгсао, Самут Пракан, Самут Сакхон, Накхон Патхом гэсэн зургаан өөр мужтай хиллэдэг бөгөөд эдгээр нь бүгд Бангкокийн метрополи нутаг дэвсгэрт нэгддэг.
Цаг уур
засварлахБангкок | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Температур ба хур тунадасны олон жилийн дундаж (1961–1990 он)
|