Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олимпын жүдогийн тэмцээнтэй хамтдаа олон улсын жүдогийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болно. Тус тэмцээнийг олимпын бус жилүүдэд Олон Улсын Жүдогийн Холбооноос зохион байгуулдаг. Багийн тэмцээн 1994 оноос эхлэн зохиогдож буй. Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос эхлэлтэй бөгөөд тэмцээний журам цаг хугацааны туршид өөрчлөгдөж иржээ. Ирэх тэмцээн 2018 онд Азербайжаны Баку хотноо зохиогдоно.
ТүүхЗасварлах
Анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотод болж, ганцхан нээлттэй ангилал буюу үнэмлэхүй жингийн аваргыг шалгаруулахад эзэн орны Нацүй Шоокичи түрүүлж, анхны дэлхийн аварга гэгдэн түүхэнд үлджээ. Тэрээр шигшээ барилдаанд нутаг нэгт Ёшимацү Ёшихиког ялсан байна. 2 дахь тэмцээн 2 жилийн дараа мөн л Токиод зохиогдоход япончууд бас эхний 2 байрыг эзэлсэн аж. 1961 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Японы хилийн дээсийг алхан Францын Парист зохиогдоход Нидерландын жүдоч Антон Геесинк өмнөх дэлхийн аварга Сонэ Коожиг ялж, анхны Япон биш дэлхийн аварга болжээ.
1965 онд жингийн 3 ангилал (-68 кг, -80 кг, +80 кг) нэмэгдсэн байна. 1964 оноос жүдо нь олимпийн спорт болж, 1968 онд олимпийг өнжсөний дараа олимпийн бүрэн эрхт гишүүн нь болон, дэлхийн өнцөг булан бүрт хөгжих болжээ.
Харин эмэгтэйчүүд дөнгөж 1980 оноос л аваргаа шалгаруулж эхэлсэн бөгөөд эхэндээ эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддоггүй жил, сөөлжилж болдог байлаа. 1987 оноос эрэгтэй, эмэгтэй жүдочид нэг дор цугларч аваргаа шалгаруулах болсон билээ.
Монгол улс жүдогийн ДАШТ-дЗасварлах
Монгол улс жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 3 мөнгө, 12 хүрэл медаль хүртээд буй. Мөн багийн тэмцээнд эмэгтэй баг 1 мөнгө, 1 хүрэл, эрэгтэй баг 1 хүрэл медаль хүртсэн байна.
Багийн ДАШТЗасварлах
Медаль | Он | Төрөл | Гишүүд |
---|---|---|---|
Хүрэл | 2007 Бээжин, Хятад | Эмэгтэй баг[1][2] | 48 кг Баасанхүүгийн Уранчимэг 52 кг Мөнхбаатарын Бундмаа 57 кг Хишигбатын Эрдэнэт-Од 63 кг Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 70 кг Хүрэлдоржийн Батхишиг 78 кг Пүрэвжаргалын Лхамдэгд +78 кг Доржготовын Цэрэнханд |
Мөнгө | 2014 Челябинск, ОХУ | Эмэгтэй баг | 48 кг Мөнхбатын Уранцэцэг 48 кг Галбадрахын Отгонцэцэг 52 кг Мөнхбаатарын Бундмаа 52 кг Адъяасамбуугийн Цолмон 57 кг Доржсүрэнгийн Сумъяа 63 кг Цэнд-Аюушийн Цэрэннадмид 63 кг Балдоржийн Мөнгөнчимэг 70 кг Цэнд-Аюушийн Наранжаргал +70 кг Баттулгын Мөнхтуяа |
Хүрэл | Астана, Казахстан | Эрэгтэй баг |
-66 кг Даваадоржийн Төмөрхүлэг |
Жингийн ангилалЗасварлах
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр 7 жингийн ангилалд, нийт 14 аварга тодруулдаг. Мөн 2017 оноос холимог багийн төрөл албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтсан.
|
|
ТэмцээнүүдЗасварлах
Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Австрали, Антарктидаас бусад бүх тивд зохиогдож байсан.
ЭрэгтэйЗасварлах
Он | Дугаар | Зохион байгуулагч орон, хот | Медалиар тэргүүлэгч |
---|---|---|---|
1956 | I | Япон, Токио | Япон |
1958 | II | Япон, Токио | Япон |
1961 | III | Франц, Парис | Нидерланд |
1965 | IV | Бразил, Рио де Жанейро | Japan |
1967 | V | Америкийн Нэгдсэн Улс, Солт-Лэйк Сити | Япон |
1969 | VI | Мексик, Мехико | Япон |
1971 | VII | Баруун Герман, Людвигсхафен | Япон |
1973 | VIII | Швейцар, Лозанн | Япон |
1975 | IX | Австри, Вена | Япон |
1977 | Цуцлагдсан | ||
1979 | XI | Франц, Парис | Япон |
1981 | XII | Нидерланд, Маастрихт | Япон |
1983 | XIII | ЗХУ, Москва | Япон |
1985 | XIV | Өмнөд Солонгос, Сөүл | Япон |
ЭмэгтэйЗасварлах
Он | Дугаар | Зохион байгуулагч орон, хот | Медалиар тэргүүлэгч |
---|---|---|---|
1980 | I | Америкийн Нэгдсэн Улс, Нью-Йорк | Австри |
1982 | II | Франц, Парис | Франц |
1984 | III | Австри, Вена | Бельги |
1986 | IV | Нидерланд, Маастрихт | Их Британи |
ХолимогЗасварлах
Он | Дугаар | Зохион байгуулагч орон, хот | Медалиар тэргүүлэгч |
---|---|---|---|
1987 | XV | Баруун Герман, Эссен | Япон |
1989 | XVI | Югослав, Белград | Япон |
1991 | XVII | Испани, Барселона | Япон |
1993 | XVIII | Канад, Хамильтон | Япон |
1995 | XIX | Япон, Чиба | Япон |
1997 | XX | Франц, Парис | Япон |
1999 | XXI | Их Британи, Бирмингем | Япон |
2001 | XXII | Герман, Мюнхен | Япон |
2003 | XXIII | Япон, Оосака | Япон |
2005 | XXIV | Египет, Каир | Япон |
2007 | XXV | Бразил, Рио де Жанейро | Япон |
2009 | XXVI | Нидерланд, Роттердам | Япон |
2010 | XXVII | Япон, Токио | Япон |
2011 | XXVIII | Франц, Парис | Франц |
2013 | XXIX | Бразил, Рио-де-Жанейро | Япон |
2014 | XXX | Орос, Челябинск | Япон |
2015 | XXXI | Казахстан, Астана | Япон |
2017 | XXXII | Унгар, Будапешт | Япон |
2018 | XXXIII | Азербайжан, Баку |
Бүх цаг үеийн медалийн хүснэгтЗасварлах
2017 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах байдлаар.
Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|---|
1 | Япон | 132 | 85 | 96 | 313 |
2 | Франц | 49 | 32 | 71 | 152 |
3 | Өмнө Солонгос | 27 | 8 | 55 | 90 |
4 | Хятад | 20 | 12 | 17 | 49 |
5 | Куба | 18 | 19 | 36 | 73 |
6 | Их Британи | 16 | 17 | 31 | 64 |
7 | Нидерланд | 14 | 21 | 41 | 76 |
8 | Зөвлөлт Холбоот Улс | 11 | 13 | 33 | 57 |
9 | Бельги | 8 | 13 | 20 | 41 |
10 | Орос | 7 | 14 | 34 | 55 |
11 | Бразил | 7 | 12 | 25 | 44 |
12 | Герман | 7 | 11 | 24 | 42 |
13 | Польш | 6 | 3 | 23 | 32 |
14 | Итали | 5 | 7 | 17 | 29 |
15 | Умар Солонгос | 5 | 5 | 8 | 18 |
16 | Америкийн Нэгдсэн Улс | 4 | 8 | 17 | 29 |
17 | Монгол | 4 | 3 | 11 | 18 |
18 | Австри | 4 | 2 | 8 | 14 |
19 | Зүүн Герман | 3 | 3 | 14 | 20 |
20 | Грек | 3 | 2 | 2 | 7 |
21 | Узбекистан | 3 | 1 | 7 | 11 |
22 | Колумб | 3 | 0 | 2 | 5 |
23 | Баруун Герман | 2 | 10 | 25 | 37 |
24 | Гүрж | 2 | 9 | 15 | 26 |
25 | Испани | 2 | 9 | 10 | 21 |
26 | Унгар | 2 | 7 | 15 | 24 |
27 | Казахстан | 2 | 3 | 3 | 8 |
28 | Аргентин | 2 | 2 | 0 | 4 |
29 | Иран | 2 | 0 | 4 | 6 |
30 | Азербайжан | 1 | 4 | 11 | 16 |
31 | Украйн | 1 | 4 | 8 | 13 |
32 | Словени | 1 | 4 | 7 | 12 |
33 | Израйль | 1 | 4 | 4 | 9 |
34 | Чех | 1 | 0 | 3 | 4 |
Тунис | 1 | 0 | 3 | 4 | |
36 | Югослав | 1 | 0 | 2 | 3 |
37 | Чөлөөт оролцогчидa | 1 | 0 | 0 | 1 |
Косово | 1 | 0 | 0 | 1 | |
Серби | 1 | 0 | 0 | 1 | |
Венесуэл | 1 | 0 | 0 | 1 | |
41 | Румын | 0 | 4 | 9 | 13 |
42 | Португал | 0 | 4 | 5 | 9 |
43 | Турк | 0 | 3 | 4 | 7 |
44 | Австрали | 0 | 3 | 3 | 6 |
45 | Эстон | 0 | 3 | 1 | 4 |
46 | Беларусь | 0 | 2 | 7 | 9 |
47 | Канад | 0 | 2 | 6 | 8 |
48 | Египет | 0 | 2 | 3 | 5 |
49 | Чехословак | 0 | 2 | 2 | 4 |
Швейцари | 0 | 2 | 2 | 4 | |
51 | Болгар | 0 | 1 | 3 | 4 |
52 | Молдав | 0 | 1 | 2 | 3 |
53 | Алжир | 0 | 1 | 1 | 2 |
Норвеги | 0 | 1 | 1 | 2 | |
Пуэрто-Рико | 0 | 1 | 1 | 2 | |
56 | Монтенегро | 0 | 1 | 0 | 1 |
Швед | 0 | 1 | 0 | 1 | |
58 | Арабын Нэгдсэн Эмирт Улс | 0 | 0 | 2 | 2 |
59 | Армен | 0 | 0 | 1 | 1 |
Хятадын Тайвань | 0 | 0 | 1 | 1 | |
Финланд | 0 | 0 | 1 | 1 | |
Латви | 0 | 0 | 1 | 1 | |
Литва | 0 | 0 | 1 | 1 | |
Шинэ Зеланд | 0 | 0 | 1 | 1 | |
Серби ба Монтенегро | 0 | 0 | 1 | 1 | |
Тажикистан | 0 | 0 | 1 | 1 | |
Нийт | 381 | 381 | 762 | 1524 |
Дээд амжилтуудЗасварлах
Ангилал | Эрэгтэй | Эмэгтэй |
---|---|---|
Хамгийн олон удаа түрүүлсэн |
|
|
Хамгийн олон медальтай |
|
|
Хамгийн залуу дэлхийн аварга |
|
|
Багийн ДАШТЗасварлах
Жүдогийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 онд гараагаа эхэлж, 2006 он хүртэл 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг байв. 2007 оноос хойш жил бүр зохиогдох болсон тус тэмцээнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлж оролцсон жүдочид зодоглохгүй байх нь элбэг. Багийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд эрэгтэй 60, +100, эмэгтэй 48, +78 жингүүдийг хасч эрэгтэй 60 кг - +90 кг,эмэгтэй 52 кг - +70 кг гэсэн тус бүр 5 жингийн ангиллаар өрсөлддөг. Уг тэмцээнд медаль авсан багийн бүх жингийн тамирчдад тэмцээнд оролцсон эсэхээс үл хамааран медаль гардуулдаг байна.
Он | Байршил | Эрэгтэй | Эмэгтэй | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Алт | Мөнгө | Хүрэл | Алт | Мөнгө | Хүрэл | ||
1994 | Франц, Парис | Франц | Их Британи | Япон Орос |
эмэгтэйчүүдийн тэмцээн зохиогдоогүй | ||
1998 | Беларусь, Минск | Япон | Бразил | Орос Франц |
Куба | Франц | Бельги Хятад |
2002 | Швейцар, Базель | Япон | Гүрж | Франц | Япон | Куба | Итали |
2006 | Франц, Парис | Гүрж | Орос | Франц | Франц | Куба | Япон |
2007 | Хятад, Бээжин | Япон | Бразил | Хятад Өмнөд Солонгос |
Хятад | Куба | Орос Монгол Улс |
2008 | Япон, Токио | Гүрж | Узбекистан | Орос Бразил |
Япон | Франц | Хятад Герман |
2010 | Турк, Анталья | Япон | Бразил | Орос Өмнөд Солонгос |
Нидерланд | Герман | Япон Турк |
2011 | Франц, Парис | Франц | Бразил | Өмнөд Солонгос Япон |
Франц | Япон | Герман Куба |
2012 | Бразил, Сальвадор, Бахиа | Орос | Япон | Бразил Гүрж |
Япон | Хятад | Бразил Куба |
2013 | Бразил, Рио-де-Жанейро | Гүрж | Орос | Герман Япон |
Япон | Бразил | Куба Франц |
2014 | Япон | Орос | Герман Гүрж |
Франц | Монгол Улс | Герман Япон | |
2015 | Япон | Өмнөд Солонгос | Гүрж Монгол Улс |
Япон | Польш | Герман Орос |