Белград
Белград (сер. Београд) нь Серби улсын нийслэл бөгөөд улсынхаа хамгийн том хот юм. Тус хот нь Сава гол, Дунай мөрөн хэмээх олон улсын чанартай 2 том гол мөрний уулзварт, Төв Европын Паннонийн тэгш өндөрлөг, өмнөд Европын Балканы хойгийн зааг дээр оршино. 1,710,000 (2007 оны байдлаар)[1] оршин суугчтай Белград хот нь Зүүн Өмнөд Европт Стамбул, Афин, Бухарестын дараа 4-т орох том хот болно. Хотын нэр нь серби хэлээр Цагаан хот хэмээх утгатай.
Белград хот сер. Београд | |||||
![]() 1. Нови Београд, 2. Гэгээн Савагийн сүм, 3. Югославын Драмын Театр, 4. Сава гүүр. | |||||
| |||||
| |||||
Солбицол: | |||||
---|---|---|---|---|---|
Улс | ![]() | ||||
Түүх | |||||
Байгуулагдсан | МЭӨ 279 | ||||
Хотын статустай болсон | 150 | ||||
Нэгдсэн | 1918 | ||||
Засаглал | |||||
- Захирагч | Драган Дилаш | ||||
- Дэд захирагч | Милан Кркобабич | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 3222.68 км² | ||||
Өндөр | 117 м | ||||
Хүн ам | |||||
- Нийт (2007) | 1,281,801 | ||||
- Нягтрал | 506/км² | ||||
- Хүй дүүргийн хамт | 1,710,000 | ||||
Цагийн бүс | UTC+1 | ||||
- Зун | UTC+2 | ||||
Шуудангийн код | 11000 | ||||
Утасны код | (+381) 11 | ||||
Автомашины дугаар | BG | ||||
Цахим сүлжээ: www.beograd.rs |
Европын хамгийн эртний хотуудын нэг болох тус хотоос археологийн судалгаагаар МЭӨ 6-р мянганы үеийн суурингийн үлдэгдэл олджээ[2]. Стратегийн хувьд чухал байрлалтай учраас түүхийнхээ туршид 115 удаа өрнө, дорны янз бүрийн армиудын тулалдааны талбар болж, 44 удаа сүйтгэгдэж байжээ[3].
Хотын газар нутаг нь Сербийн нийт нутгийн 3.6%-ийг эзлэх бөгөөд тус улсын хүн амын 24% нь оршин суудаг[4].
ЭшлэлЗасварлах
- ↑ Statistical yearbook of Belgrade (pdf, link IE only). Zavod za informatiku i statistiku Grada Beograda (2007).
- ↑ Discover Belgrade. Official Website. 2009-05-05-д хандсан.
- ↑ Robert Nurden (2009-03-22). Belgrade has risen from the ashes to become the Balkans' party city. Independent. 2009 оны 12 сарын 8-д хандсан.
- ↑ 2005 Municipal indicators of Republic of Serbia. Statistical Office of the Republic of Serbia. 2009 оны 12 сарын 8-д хандсан.