1989 он
(1989-с чиглүүлэгдэв)
Аргын жил дараалал |
---|
1984 · 1985 · 1986 · 1987 1988 — 1989 — 1990 1991 · 1992 · 1993 · 1994 |
Хамаарах арван |
1980-д он |
Хамаарах зуун |
XX зуун |
Аргын тооллын (Нийтийн он тооллын, Манай эриний) 1989 он (Нэгэн мянга есөн зуун наян есдүгээр он) хэдийнээ улиран оджээ. Тэр жил Ням гарагаар эхлэж, мөн л Ням гарагаар төгссөн 365 хоногтой байлаа. 1989 онд Дорнод Европын коммунист орнуудад Коммунизмын эсрэг хувьсгал газар авав. Монголд ч гэсэн оны төгсгөлд ардчилсан хөдөлгөөн үүсчээ. Хандлага нэгэнт эргэж, хүчрэгдэхгүй болсноор үүнээс хоёр жилийн дараа ЗХУ бутарч хоёр туйлт ертөнц, хүйтэн дайны үеэс дэлхийн улс орнууд хөндийрч, АНУ ихэд ноёлох болжээ. 1989 оны 2 сарын 8-наас дараа оны 2 сарын 26-ныг өнгөртөл Билгийн тооллын (Монгол зурхайн, Төгсбуянт шинэ зурхайн) Арван долоодугаар жарны шороон (шарагчин) могой жил таардаг. Тиймээс ч 1989 оны могой жил гэж хэлцгээдэг.
Энэ онд болсон үйл явдлууд
засварлах- 1 сарын 1 — Озоны цооролтыг багасгах Монреалийн протокол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэв.[1]
- 1 сарын 2 — Ранасингхе Премадаса Шри Ланка улсын гурав дахь удаагийн ерөнхийлөгч болов.[2]
- 1 сарын 7 — Японы хуантайз Акихито хаан өргөмжлөгдөж Хэйсэйн эрин эхлэв.[2][3][4]
- 1 сарын 7 — НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр Куба Анголаас цэргээ гаргав.[2][5]
- 1 сарын 20 — Жорж Буш (эцэг Буш) АНУ-ын 41 дэх удаагийн ерөнхийлөгч болов.[2][3]
- 2 сарын 2 — Карлос Перес Венесуэлийн ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авав.[2][6]
- 2 сарын 4 — Зөвлөлт-Хятадын хил манах цэргийн тоог цөөлөх, Монголоос ЗХУ цэргээ гаргах Зөвлөлт-Хятадын гэрээ үзэглэгдэв.
- 2 сарын 15 — Афганистанд байсан Зөвлөлтийн цэрэг цөмөөр гарав.[3][5][7]
- 3 сарын 29 — 61 дэх удаагийн Оскарын шангийн эзэд тодров. Борооны хүн кино ихээр шагнагдав.[8]
- 4 сарын 21 — Хятадын ардчилал, эрх чөлөөг ухуулагч өвгөн Ху Яобаны нас барснаас зургаан хоногийн дараа, түүний өвийг үргэлжлүүлэхийг шаардан Бээжингийн Тяньаньмэний талбайд буман оюутан цуглав.[3][5]
- 5 сарын 15-18 — 1960-аад оноос хойш анх удаа Зөвлөлтийн нам, төрийн тэргүүн (Михаил Горбачёв) Хятадад айлчлав.[3][9]
- 6 сарын 4 — Бээжингийн Тяньаньмэний талбайд цугласан оюутадыг танкаар хөөн тараав. Хэдэн хүн үхсэн нь тодорхойгүй. Хэдэн зуугаас хэдэн мянга гэж янз бүрээр таадаг.[2][3][5]
- 6 сарын 23 — Жян Жэминь Хятадын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болов.[10]
- 7 сарын 20 — Бирмийн сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чи гэртээ хоригдох болов.[3]
- 8 сарын 24 — Далайн ван гариг, Тритон дагуулынх нь хажуугаар Вояжер-2 («далайчин»-2) сансрын аппарат явж өнгөрөв.[3]
- 9 сарын 26 — Вьетнам Камбожоос цэргээ бүрэн гаргаснаа мэдэгдэв.[2]
- 10 сарын 5 — Арвандөрөвдүгээр Далай лам Нобелийн шагнал хүртэв.[2]
- 11 сарын 9 — ХБНГУ, БНАГУ хоорондын хил чөлөөтэй онгойв. Дараа өдөр нь 1961 онд баригдсан Берлиний ханыг нурааж эхлэжээ.[2][3][11]
- 11 сарын 17 — Чехословакын нийслэл Прагд олон хүн жагсаж цуглав. Энэхүү Хилэн хувьсгал 12 сарын 29-нд зорьсондоо хүрчээ.[2][12].
- 12 сарын 10 — БНМАУ-ын нийслэл Улаанбаатарт олон хүн цуглаж, МоАХ байгуулагдав. АИХ-ын 8-р чуулганд 13 шаардлага бүхий өргөх бичиг барив.[13]
- тогтсон өдөргүй — Францад Каома (Kaoma) хамтлаг олон улсыг доргиосон Ламбада дуугаа хураалгав (бичүүлэв).
Энэ онд төрөгсөд
засварлах- 1 сарын 2 — Японы эрэгтэй тамир дасгалч Үчимарү Коохэй
- 1 сарын 7 — Аргентины эрэгтэй хөлбөмбөгч Эмилиано Инсуа
- 1 сарын 9 — Канадын эмэгтэй Болгар жүжигчин Нина Добрев
- 1 сарын 14 — Монголын эмэгтэй дуучин Эгшиглэн
- 1 сарын 21 — Оросын эрэгтэй усанд сэлэгч Сергей Фесиков
- 1 сарын 25 — Японы тайз, дэлгэцийн эмэгтэй жүжигчин Табэ Микако
- 2 сарын 4 — 2009 оны Бөмбөрцгийн гоо хүүхэн, Бразилын Ларисса Рамос
- 2 сарын 17 — Америкийн эрэгтэй жүжигчин, дуучин Корд Оверстрит
- 2 сарын 17 — Британийн эмэгтэй усанд сэлэгч Ребекка Адлингтон
- 2 сарын 21 — Америкийн эрэгтэй дуучин, жүжигчин Корбин Блю
- 2 сарын 24 — Грекийн эрэгтэй сагсанбөмбөгч Коста Куфос
- 2 сарын 25 — Өмнөд Солонгосын эмэгтэй тэшүүрчин И Сан-хуа
- 2 сарын 27 — Угандын эрэгтэй холын зайн гүйгч Стивен Кипротич
- 3 сарын 4 — Америкийн эмэгтэй хувцас загвар өмсөгч Эрин Хитертон
- 3 сарын 9 — Өмнөд Солонгосын охидын Сунё Шидэ хамтлагийн ахлагч Тэён
- 3 сарын 16 — Америкийн эрэгтэй сагсанбөмбөгч Блэйк Гриффин
- 3 сарын 16 — Английн эрэгтэй хөлбөмбөгчин Тео Уолкотт
- 3 сарын 17 — Японы эрэгтэй хөлбөмбөгчин Кагава Шинжи
- 4 сарын 7 — Францын эрэгтэй жүдоч Тедди Ринер
- 4 сарын 18 — Өмнөд Солонгосын охидын Сунё Шидэ хамтлагийн гишүүн Жессика
- 4 сарын 26 — Өмнөд Солонгосын хөвүүдийн Big Bang хамтлагийн гишүүн Тэсон
- 5 сарын 4 — Унгарын эрэгтэй усанд сэлэгч Даниель Дьюрта
- 5 сарын 5 — Америкийн эмэгтэй дуучин, жүжигчин Крис Браун
- 4 сарын 18 — Мексикийн эрэгтэй хөлбөмбөгчин Жовани дос Сантос
- 7 сарын 23 — Британийн эрэгтэй жүжигчин Дэниэл Редклифф
- 7 сарын 31 — Беларусийн эмэгтэй теннисчин Виктория Азаренко
- 8 сарын 21 — Америкийн эмэгтэй жүжигчин, дуучин Хейден Панеттьер
- 9 сарын 13 — Германы эрэгтэй хөлбөмбөгчин Томас Мюллер
- 9 сарын 27 — Өмнөд Солонгосын эрэгтэй усанд сэлэгч Пак Тэ-хуан
- 10 сарын 14 — Австралийн эмэгтэй жүжигчин Миа Васиковска
- 10 сарын 30 — Америкийн эмэгтэй уран дасгалч Анастасия Люкина
- 12 сарын 13 — Америкийн эмэгтэй дуучин Тэйлор Свифт
- 12 сарын 26 — Ямайкын ойрын зайн гүйгч Йохан Блейк
Энэ онд нас барагсад
засварлах- 1 сарын 7 — Японы эзэн хаан Шоова (88 наслав)
- 1 сарын 11 — Перугийн улстөрч, шүүгч Хосе Бустаманте и Риверо (95 наслав)
- 1 сарын 23 — Испанийн уран зураач Сальвадор Дали (85 наслав)
- 2 сарын 9 — Японы манга зураач Тэзүка Осамү (61 наслав)
- 2 сарын 27 — Австрийн амьтан судлагч Конрад Лоренц (86 наслав)
- 2 сарын 9 — Францын жүжигчин Бернар Блие (73 наслав)
- 4 сарын 15 — Хятадын коммунист намын 1982-1987 оны ЕНБД Ху Яобан (74 наслав)
- 4 сарын 19 — Английн зохиолч Дафна Дюморье (82 наслав)
- 4 сарын 27 — Панасоник (Panasonic)-ийг үүсгэн байгуулагч Кооносүкэ Мацүшита (95 наслав)
- 4 сарын 30 — Италийн кино найруулагч Сержио Леоне (60 наслав)
- 6 сарын 3 — Ираны 1979-1989 оны дээд удирдагч Рухолла Хомейни (87 наслав)
- 6 сарын 27 — Британийн гүн ухаантан Альфред Айер (79 наслав)
- 7 сарын 2 — Зөвлөлтийн улстөрч Андрей Громыко (80 наслав)
- 7 сарын 6 — Унгарын улстөрч Янос Кадар (77 наслав)
- 7 сарын 11 — Английн тайз, дэлгэцийн жүжигчин Оливье Лоуренс (82 наслав)
- 7 сарын 16 — Австрийн хөгжмийн удирдаач Херберт фон Караян (81 наслав)
- 8 сарын 12 — Америкийн физикч Уильям Шокли (79 наслав)
- 8 сарын 15 — Японы цэрэг, улстөрийн зүтгэлтэн Гэнда Минорү (85 наслав)
- 8 сарын 22 — Зөвлөлтийн нисэх онгоц зохион бүтээгч Александр Яковлев (83 наслав)
- 9 сарын 28 — Филиппиний 1965-1986 оны ерөнхийлөгч Фердинанд Маркос (74 наслав)
- 10 сарын 6 — Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин Бетт Дэвис (81 наслав)
- 11 сарын 13 — Лихтенштейны гүн II Франц Иосиф (83 наслав)
- 12 сарын 14 — Зөвлөлтийн цөмийн физикч Андрей Сахаров (68 наслав)
- 12 сарын 22 — Ирландын жүжгийн зохиолч Самуэл Беккет (83 наслав)
- 12 сарын 25 — Румын 1967-1989 оны нам, төрийн тэргүүн Николае Чаушеску (71 наслав)
Зүүлтийн тайлбар
засварлах- ↑ Текст Монреальского протокола
- ↑ 2.00 2.01 2.02 2.03 2.04 2.05 2.06 2.07 2.08 2.09 События 1989 года на ХРОНОСе
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 3.6 3.7 3.8 1989 in History (англ.)
- ↑ Japan
- ↑ 5.0 5.1 5.2 5.3 Ветер перемен: хроника 1989 года (часть I)
- ↑ www.worldstatesmen.org // Venezuela
- ↑ Правда, 1989, 16 февраля
- ↑ www.imdb.com
- ↑ Правда, 1989, 19 мая
- ↑ worldstatesmen.org // China
- ↑ Международный ежегодник. Экономика и политика, 1990, стр. 407
- ↑ worldstatesmen.org // The Sudan
- ↑ "1989 оны 12 дугаар сарын 10". Archived from the original on 2016-03-11. Татаж авсан: 2012-11-25.