- Олимп, хүрэл медаль. 2004 он, Афин, Грек
- Дэлхийн АШТ, алтан медаль. 2009 он, Роттердам, Нидерланд
- Азийн наадам, алтан медаль. 2006 он, Доха, Катар
- Азийн ААШТ, алтан медаль. 2005 он
- Азийн ААШТ, алтан медаль. 2003 он, Чэжү, БНСУ
- Зүүн Азийн аварга. 2006 он
- Дэлхийн АШТ - хошой аварга (2005, 2009).
Улсын наадмын дэвжээндЗасварлах
- Ардын хувьсгалын 81 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын заан Ёндонгийн Ишгэнд өвдөг шороодсон.
- Ардын хувьсгалын 84 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат улсын начин Лхагвадоржийн Наранбаатарт өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат сумын заан Хулгарын Цэрэнвандангаар давж хоёрын даваанд Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан Ишжанцангийн Батсайханд өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Баянзулын Цэдэнсодномоор давж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн заан Энхтайваны Мөнхбатад өвдөг шороодсон.
Аймгийн наадмын дэвжээндЗасварлах
Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
---|
2007
|
Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Ш.Жаргалсайханаар долоо давж түрүүлэн " Аймгийн арслан " цол хүртсэн.
|
128
|
---|
2014
|
Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.
|
256
|
---|
2019
|
Налайх хотын баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.
|
256
|
---|
Түүний эхнэр нь мөн 2008 оны Бээжингийн олимпын гар бууны 25 метрийн төрлийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаа юм. Мөн тэрээр 6 олимпод дараалан оролцсон Монгол улсын анхны эмэгтэй тамирчин юм.