Парис (Франц: Paris [paˈʁi]) нь Францын нийслэл бөгөөд тус улсын хамгийн их хүн амтай хот юм. Сена мөрөн Парис хотыг хойд (Rive Droite „баруун эрэг“) болон өмнөд (Rive Gauche, „зүүн эрэг“) хэсэг болгон хуваах бөгөөд засаг захиргааны хуваарийн хувьд 20 дүүрэгт хуваагдан, Иль-де-Франс бүсийн (заримдаа Парисын бүс буюу Région parisienne гэгддэг) төвд оршино. Парис хотын захиргаа доорх газар нутагт (1860 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй) 2013 оны 1 сарын байдлаар 2.229.621 хүн амьдарч байгаа нь Европын Холбооны том хотуудын жагсаалтанд тавд, мөн Парисын aire urbaine буюу метрополи газар нутагт нь 12,4 сая хүнтэйгээрээ Лондоны дараа хоёрт ордог хүн шигүү суурьшсан хотуудын нэг юм.[5][6][7] Бусад европын орны нийслэлтэй харьцуулахад харьцангуй бага талбайтай (105 км²) ба нэг километр квадрат талбайд 22.000 хүн оногдож байгаагаараа европын хүн амын нягтаршил хамгийн өндөртэй нийслэл хот юм.

Парис
Paris
Уриа: 
Fluctuat nec mergitur
"Далайн давалгаагаар шидэгдсэн ч тэрээр живэхгүй"
Франц дахь байршил
Франц дахь байршил
Байршил: Парис
Map
Парис is located in Франц
Парис
Парис
Парис is located in Иль-де-Франс (муж)
Парис
Парис
Солбицол: 48°51′24″N 2°21′8″E / 48.85667°N 2.35222°E / 48.85667; 2.35222Солбицол: 48°51′24″N 2°21′8″E / 48.85667°N 2.35222°E / 48.85667; 2.35222
Улс Франц
МужИль-де-Франс
ДепартаментПарис
ТойрогБайхгүй
Хамтын нийгэмлэгИх Парисын хотын бөөгнөрөл
Хуваалт20 дүүрэг
Засаг захиргаа
  Хотын дарга (2020–2026) Анн Идалго[1] (СН)
Area
1
105.4 км2 (40.7 бээр2)
  Хотын нутаг
 (2020)
2,853.5 км2 (1,101.7 бээр2)
  Бөөгнөрөл
 (2020)
18,940.7 км2 (7,313.0 бээр2)
Хүн ам
 (2023)[2]
2,102,650
  БайрЕвропод 9-д
Францад 1-т
  Нягтрал20,000/км2 (52,000/бээр2)
  Хотын нутаг
 (2019[3])
10,858,852
  Нягтрал3,800/км2 (9,900/бээр2)
  Бөөгнөрөл
 (Jan. 2017[4])
13,024,518
  Нягтрал690/км2 (1,800/бээр2)
Иргэдийн нэршилПарисчууд
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (ТЕЗЦ)
INSEE/Шуудангийн код
75056 /75001-75020, 75116
Өндөр28–131 м
(дундаж. 78 м)
Вэб сайтparis.fr
1 Нуур, цөөрөм, мөсөн голууд > 1 м2 (0.386 кв миль буюу 247 акр) болон голын бэлчирийг оруулаагүй Францын Газрын Бүртгэлийн мэдээлэл.
Парис хот 2023
Парис хот 2023
Парис хот 2023
Парис хот 2023
Парис хот 2023
Парис хот 2023

Парис нь Францын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд нийт гурван нисэх онгоцны буудал, зургаан төмөр замын буудалтай Франц улсын зам, тээврийн чухал зангилаа хот юм. Сена мөрний эргийн нэг хэсэг нь өнөөдөр ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтах ба ЮНЕСКО-ийн төв байр нь өөрөө тус хотод байхаас гадна Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага болон Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төв байрууд ч энэ хотод байдаг. Парист дэлхийн сонирхлыг татсан алдарт Эйфелийн цамхаг, Парисын Дарь эхийн сүм, Луврын музей зэрэг байдаг нь аялагч, жуулчдыг ихээр татдаг. Жилдээ ойролцоогоор 16 сая гадаадын жуулчид Парист ирдэг учир Лондон, Бангкок хотуудын дараа орох хамгийн ихээр жуулчид ирдэг хотын тоонд ордог. Парис орчмын бүсэд (Иль-де-Франс) жилдээ 47 сая гаран гадаад дотоодын зочид ирж буцах бол 184 сая гаран нь хоногоор айлчилдаг байна.[8]

Өнөөгийн Парис хот нь 3-р зуунд Иль дө ла Сите арал дээр байсан Кельтийн суурингаас эхлэн хөгжсөөр ирэв. Сүүлд ромчууд Сена мөрний эрэгт нэгэн хотыг байгуулсан нь 6-р зуунд Франкийн эзэнт гүрний төв байжээ. 16-р зуунд Франциск I-ийн үед Парист соёл, урлаг цэцэглэн хөгжсөн үе байв. Абсолютизмын үед ялангуяа 17-р зуунд хаанчилж байсан XIV Луи санаачлагаар хотод олон шинэ барокын барилга болон үзэмж төгөлдөр гудамж талбайгаар өргөтгөсөн нь барокын үед хот тохижуулах үлгэр жишээ болж байжээ. Хэдийгээр 1682 онд хааны ордонг Версаль руу шилжүүлсэн ч, улс төр болоод эдийн засгийн хувьд чухал нөлөөтэй байснаас улсын төв хэвээр үлджээ. Францын хувьсгалын үе буюу 1789 оноос эхлэн Парис түүхэн үүрэг гүйцэтгэх болов. 19-р зуунд аж үйлдвэржилт нөлөөгөөр Парисын хүн ам огцом өсч, 1846 он гэхэд нэг сая оршин суугчтай болсон байна. Дараагийн арван жилд сайхан эрин гэгчийн нөлөөгөөр зургаан томоохон үзэсгэлэн бий болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаx болов. Өнөөдөр Парис нь франц хэлтний нийслэл хот бөгөөд өрнө дахины чухал хотуудын нэг юм.

Үндсэн өгүүлэл: Парисын түүх
 
Лютециа

Антикийн үед хотыг Лютециа (мөн Лютетиа ч гэx) гэж нэрлэдэг байв. Лютециад өнөөгийн Иль дө ла Сите гэж нэрлэгдэх арал дээр Паризий гаралтай хүмүүс суурьшин амьдарч байсан аж. Лютециа гэх нэрийг МЭӨ 53 оны сурвалж бичиг болох Галлийн дайны тэмдэглэл номын зургаадугаар дэвтэрт Юлий Цезарийн бичсэнээр хамгийн анх тэмдэглэгдэн үлджээ.

Эхний удаа хотыг эзлэх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа МЭӨ 53 онд Ромчууд дахин хот руу довтлон ирэх үед, Паризийчууд Лютециаг галдан, бүх гүүрийг нь эвдэн сүйтгэсэн аж. Ромчууд энэ удаа амжилттай байсан бөгөөд Паризийчуудад арлыг нь үлдээн өөрсдөө илт давамгай байрлалд Сена мөрний зүүн эрэгт хотоо байгуулав. Тэнд хэд хэдэн терма, талбай болон амфитеатр баригдсан байна. Ромын эзэнт гүрний үед хотын нэр нь Цивитас Парисиорум (Civitas Parisiorum) эсвэл Парисиа гэх нэрээр танигдсан бол эзлэгдсэн Галличуудад энэ нэр тухайн үедээ сонин биш байлаа.

Дундад зуун

засварлах

5-р зуунд Меровингичүүд ромын түрэмгийллийг төгсгөл болгов. 508 онд Парис Меровингийн эзэнт гүрний нийслэл хот болов. Каролингичүүдийн эзэмшилд байх үед Норманнчууд байсхийгээд л хот руу дайрдаг байж.

Шинэ эрин

засварлах

Газарзүй

засварлах
Парис хотын 360° дэлгээсэн зураг, Эйфелийн цамхаг дээрээс зургийг авсан байдал

Уур амьсгал

засварлах
Парис
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
54
 
7
3
 
 
44
 
8
3
 
 
49
 
12
5
 
 
53
 
15
7
 
 
65
 
19
11
 
 
55
 
22
13
 
 
63
 
24
16
 
 
43
 
25
15
 
 
55
 
21
13
 
 
60
 
16
9
 
 
52
 
10
5
 
 
59
 
8
4
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Météo-France; Агаарын чийгшилт, нартай цагийн үргэлжлэх хугацаа: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Парис
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 6.9 8.2 11.8 14.7 19.0 21.8 24.4 24.6 20.8 15.8 10.4 7.8 Ø 15.6
Мин. Температур (°C) 2.5 2.8 5.1 6.8 10.5 13.3 15.5 15.4 12.5 9.2 5.3 3.6 Ø 8.6
Тунадас (мм) 53.7 43.7 48.5 53.0 65.0 54.6 63.1 43.0 54.7 59.7 51.9 58.7 Σ 649.6
Нартай цаг (h/d) 1.9 2.9 5.1 6.0 7.5 8.1 7.8 7.1 6.0 4.1 2.0 1.5 Ø 5
Бороотой өдөр (d) 10.2 9.3 10.4 9.4 10.3 8.6 8.0 6.9 8.5 9.5 9.7 10.7 Σ 111.5
Агаарын чийгшил (%) 86 81 76 69 71 73 73 74 79 85 87 88 Ø 78.5
Т
е
м
п
е
р
а
т
у
р
6.9
2.5
8.2
2.8
11.8
5.1
14.7
6.8
19.0
10.5
21.8
13.3
24.4
15.5
24.6
15.4
20.8
12.5
15.8
9.2
10.4
5.3
7.8
3.6
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
53.7
43.7
48.5
53.0
65.0
54.6
63.1
43.0
54.7
59.7
51.9
58.7
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Météo-France; Агаарын чийгшилт, нартай цагийн үргэлжлэх хугацаа: wetterkontor.de

Эдийн засаг

засварлах

2006 оны байдлаар €500.8 тэрбум (US$628.9 тэрбум) ҮНБ-тай байсан бөгөөд энэ нь нийт Францын дөрөвний нэг юм байна. Парисын бүсийн олон бизнесийн дүүрэгт Fortune Global-ын 500 компанийн 36 нь байрладаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Парис – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Répertoire national des élus: les maires" (франц хэлээр). data.gouv.fr, Plateforme ouverte des données publiques françaises. 2022-12-16. Архивласан огноо 2023-02-27.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named pop2023
  3. "Comparateur de territoire: Unité urbaine 2020 de Paris (00851)" (French хэлээр). INSEE. Архивласан огноо 2021-01-19. Татаж авсан: 2021-02-10.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. "Comparateur de territoire: Aire d'attraction des villes 2020 de Paris (001)". INSEE. Архивласан огноо 20 January 2021. Татаж авсан: 10 February 2021.
  5. INSEE: Les 60 premières aires urbaines en 2013, 2016-03-21
  6. INSEE: POP1B – Population par sexe et âge – Aire urbaine de Paris (001), 2015-11-22
  7. INSEE: Villes de France, 2015-06-04
  8. Directmatin.fr Tourisme : l'Ile-de-France plébiscitée, нийтлэгдсэн 2014-12-15, хандсан 2014-12-22