Мөнхбатын Уранцэцэгжүдо барилдааны 48 кг жингийн Дэлхийн аварга (2013), ДАШТ-ий мөнгөн медальт (2017), Ази тивийн аварга (2012), ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013), Монгол улсын эмэгтэй жүдоч.

Мөнхбатын Уранцэцэг
тамирчны тухай
Төрсөн өдөр1990 оны 3 сарын 14 (1990-03-14) (30 настай)
Төрсөн газарМонгол, Баянхонгор, Баян-Овоо
Улс, орон Монгол УлсМонгол Улс Монгол Улс (МУ)
Тамир, спортэмэгтэй жүдо

НамтарЗасварлах

М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж өсчээ. Эцэг Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан бөхийн удамтай Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ. 2006 онд "Женко" клубын тамирчин болсон, энэ үеэр Уранцэцэг өсвөрийн шатны тэмцээнүүдэд ордог байв. 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Эх Цэрмаа нь түүнийг жингээ барих хоолоо зохицуулахад нь голчлон оролцож дасгалжуулдаг байна. [1]

Жүдогийн хичээлэлтЗасварлах

Дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од Уранцэцэгийг сүүлийн жилүүдэд дасгалжуулсан.

Эх сурвалжЗасварлах