Рио-де-Жанейро

(Рио де Жанейро-с чиглүүлэгдэв)

Рио-де-Жанейро (порт. Rio de Janeiro) нь Сан-Паологийн дараа ордог Бразилийн хоёр дахь том хот, Рио-де-Жанейро мужийн төв юм. Хотын нэр нь "Нэг сарын гол" гэсэн утгатай. Бразил улс Португалийн колони байх үед 1763 оноос 1822 он хүртэл бараг хоёр зууны туршид, тусгаар тогтносны дараа 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байжээ. 1808 оноос 1821 он хүртэл Португалийн эзэнт гүрний де факто нийслэл байжээ. Рио-де-Жанейро нь ихэнхдээ "Рио" хэмээгддэг бөгөөд үүнээс гадна A Cidade Maravilhosa буюу "Гайхалтай хот" гэсэн хочтой.

Рио-де-Жанейро
Município do Rio de Janeiro
Рио-де-Жанейро сүлд
Хоч: 
Cidade Maravilhosa (Гайхалтай хот) Princesa Maravilhosa (Гайхалтай гүнж) Cidade dos Brasileiros (Бразилчуудын хот)
Рио-де-Жанейро муж дахь байршил
Рио-де-Жанейро муж дахь байршил
Рио-де-Жанейро, Бразил
Рио-де-Жанейро
Рио-де-Жанейро
Бразил дахь байршил
Рио-де-Жанейро, Өмнөд Америк
Рио-де-Жанейро
Рио-де-Жанейро
Өмнөд Америк дахь байршил
Солбицол: 22°54′40″S 43°12′20″W / 22.91111°S 43.20556°W / -22.91111; -43.20556Солбицол: 22°54′40″S 43°12′20″W / 22.91111°S 43.20556°W / -22.91111; -43.20556
Улс Бразил
Бүс нутагЗүүн өмнөд бүс
МужРио-де-Жанейро
Суурьшсан1555; 469 жилийн өмнө (1555)
Байгуулагдсан3 сарын 1, 1565; 459 жилийн өмнө (1565-03-01)[1]
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга-зөвлөл
  БиетРио-де-Жанейрогийн захиргааны танхим
  Хотын даргаЭдуардо Паэс (PSD)
  Дэд даргаНилтон Калдейра (PL)
Газар нутаг
  Хотын захиргаа1,221 км2 (486.5 бээр2)
  Бөөгнөрөл
4,539.8 км2 (1,759.6 бээр2)
Өндөр
2 м (7 фут)
Хамгийн өндөр цэг
1,020 м (3,349 фут)
Хамгийн нам цэг
0 м
Хүн ам
 (2020)[2]
  Хотын захиргаа6,747,815
  Байр2-р байр
  Нягтрал5,526.4/км2 (14,313/бээр2)
  Хотын нутаг
11,616,000
  Бөөгнөрөл
12,280,702 (2-т)
  Нягтрал2,705.1/км2 (7,006/бээр2)
Иргэдийн нэршилКариокачууд
Цагийн бүсUTC−3 (BRT)
Шуудангийн код
20000-001 - 23799-999
Бүсийн дугаар21
ХХИ (2010)0.799 – өндөр[3]
Нэрлэсэн 2018$93.9 тэрбум (2-р байр)[4]
Нэг хүнд ноогдох$14,046 (2-р байр)
Вэб сайтprefeitura.rio
Албан нэрРио-де-Жанейро
ТөрөлСоёлын
Шалгуурvi
Бүртгэгдсэн2012 (36-р чуулган)
Эшлэл ду.1100

Рио-де-Жанейро нь байгалийн үзэмж, Карнавалийн баяр, самба болон бусад хөгжим, зочид буудал олонтой жуулчдын далайн эрэг зэргээрээ дэлхийд алдартай. Далайн эргүүдээс гадна Корковадо уул дээр орших, Шинэ Дэлхийн долоон гайхамшигийн нэг "Нүгэл арилгагч Христ" (O Cristo Redentor) гэсэн Есүс Христийн аварга хөшөө, Чихрийн овооны уул, Самбидромо гэгч жил бүр Карнавалийн үеэр хэрэглэгддэг бүс, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг Маракана цэнгэлдэх хүрээлэн зэргээрээ бас алдартай. Рио-де-Жанейрод мөн Parque Estadual da Pedra Branca буюу Цагаан чулууны мужийн парк, Floresta da Tijuca буюу "Тижука ой" гэсэн хот доторх хамгийн том ойнууд оршдог.

Галеао - Антонио Карлос Жобим олон улсын нисэх буудал нь Рио-де-Жанейро хотыг Бразилийн болон олон улсын хотуудтай холбодог. Рио-де-Жанейро нь хэдийгээр их үзэсгэлэнтэйд тооцогддог боловч дэлхийн хамгийн догшин хотуудын нэг юм.

Тэмдэглэл

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. "Rio de Janeiro Info". paralumun.com. Archived from the original on 27 December 2008. Татаж авсан: 6 August 2016.
  2. "2019 population estimates. Brazilian Institute of Geography and Statistics (IBGE)". Ibge.gov.br. Архивласан огноо 18 May 2021. Татаж авсан: 30 May 2020.
  3. "IDNM Ranking" (PDF). United Nations Development Programme (UNDP). Archived from the original (PDF) on July 8, 2014. Татаж авсан: August 1, 2013.
  4. "Gross Domestic Product of Municipalities". ibge.gov.br. Brazilian Institute of Geography and Statistics. Архивласан огноо 5 November 2021. Татаж авсан: 5 November 2021.

Гадаад холбоос

засварлах
Викимедиа дуу дүрсний сан: Рио-де-Жанейро