Ингрид Бергманс

Ингрид Бергманс (нид. Ingrid Berghmans, 1961 оны 8 сарын 24-нд Көрсэлд төрсөн) нь Бельгийн жүдоч бөгөөд гэрлэснийхээ дараа Ингрид Валлот хэмээх нэртэй болжээ. Тэрээр 1970-аад оны сүүлчээс 1980-аад онд Роберт ван де Валлегийн хамтаар Бельгийн жүдогийн нүүр царай болж явсан бөгөөд мөн хугацаанд 8 удаа Бельгийн оны шилдэг тамирчин эмэгтэйгээр өргөмжлөгдсөн нь дээд амжилт юм.

Ингрид Бергманс

Жүдо
Төлөөлдөг улс: БельгиБельги Бельги
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ингрид Валлот
Төрсөн огноо 1961 оны 8 сарын 24
Төрсөн газар Көрсэл
 
Медалиуд
Дэлхийн АШТ
Хүрэл Нью-Йорк 1980 +72 кг
Алт Нью-Йорк 1980 Үнэмлэхүй
Мөнгө Парис 1982 -72 кг
Алт Парис 1982 Үнэмлэхүй
Алт Вена 1984 -72 кг
Алт Вена 1984 Үнэмлэхүй
Мөнгө Маастрихт 1986 -72 кг
Алт Маастрихт 1986 Үнэмлэхүй
Мөнгө Эссен1987 -72 кг
Мөнгө Эссен 1987 Үнэмлэхүй
Алт Белград 1989 -72 кг

Бергманс нь эмэгтэй жүдогийн түүхэнд хамгийн амжилттай тамирчдын нэг бөгөөд Тани Рёоко 2007 онд 7 дахь алтан медалиа хүртэх хүртэл Бергмансын дэлхийн АШТ-ээс 6 алтан медаль хүртсэн нь дээд амжилт байв. Ингрид 1980, 1982, 1984, 1986 онуудад үнэмлэхүй, 72 хүртэлх кг-ийн жинд 1984, 1989[1] онд дэлхийн аварга болсноос гадна 4 мөнгө, 1 хүрэл, нийт 11 медалийг ДАШТ-ий дэвжээнээс хүртжээ. Мөн тэрээр 1988 оны зуны олимпод эмэгтэй жүдогийн төрөл үзүүлэх спортын статустай багтахад 72 кг-ийн жингийн ангилалд түрүүлснээс гадна мөн жинд 1985, 1988, 1989 онуудад, үнэмлэхүй ангилалд 1983, 1987, 1988 онуудад Европын аварга болсон тамирчин билээ. Ингрид 1990 онд мөн Бельгийн жүдоч Марк Валлоттой гэрлэж, 2 хүүхэдтэй болцгоосон боловч хожим салжээ.

Өмнөх
Карин Вербаувен
Бельгийн оны шилдэг тамирчин эмэгтэй
1980
Дараах
Анни Ламбрехтс
Өмнөх
Анни Ламбрехтс
Бельгийн оны шилдэг тамирчин эмэгтэй
1982–1986
Дараах
Ингрид Лемпереур
Өмнөх
Ингрид Лемпереур
Бельгийн оны шилдэг тамирчин эмэгтэй
1988–1989
Дараах
Сабин Аппельманс

Эшлэл засварлах

  1. "World and Olympic judo champions".