Монголын түүхэн он дараалал


Энэ хуудаст монголын түүхт хэрэг явдлыг он дараалуулан бичив.

Зуун: 12 · 13 · 14 · 15 · 17 · 18 · 19 · 20 · 21-р зуун

НТӨ 3-р зуун

засварлах
Он,сар,өдөр Түүхт явдал
НТӨ 209 он Модун шаньюй Хүннү улс ын шаньюй болж улсаа хүчирхэгжүүлэв.

12-р зуун

засварлах
Он,сар,өдөр Түүхт явдал
1162 он Дэлүүн болдогт Есүхэй баатрын Өэлүн хатнаас Тэмүүжин мэндлэв.
1186-11-7 Тэмүүжиний Бөртэ хатнаас Өгөөдэй төрөв.
1189 он Тэмүүжин Хамаг монголын хан болов.

13-р зуун

засварлах
Он,сар,өдөр Түүхт явдал
1205 он Тэмүүжин хан Монголын олон овог аймгийг нэгтгэн захирав.
1206 он Тэмүүжин хан Хэрлэний хөдөө аралд Чингис хаан өргөмжлөгдөн Их Монгол Улсыг үүсгэн байгуулав.
1215-09-23 Чингис хааны ач, Тулуйн хоёрдугаар хүү Хубилай мэндлэв.
1227-08-18 Тангудыг байлдан дагуулаад Чингис хаан 65 насандаа өөд болов.
1229-09-13 Чингис хааны гуравдугаар хүү Өгөөдэй хаан Их монгол улсын хаан болов.
1241-12-11 Өгөөдэй хаан 55 насандаа таалал төгсөв.
1243 он Хубилайн хоёрдугаар хүү Чингим мэндлэв.
1246-08-24 Өгөдэйн хааны ахмад хүү Гүюг хаан Их Монгол Улсын хаан болов.
1248-04-20 Гүюг хаан 42 насандаа өөд болов.
1250 он Батхаан Алтан ордын нийслэл "Сарай" хотыг байгуулжээ.
1251-07-01 Чингис хааны ач, Тулуйн ахмад хүү Мөнх хаан Их Монгол Улсын хаан болов.
1259-08-11 Мөнх хаан 50 насандаа тэнгэрт халив.
1260-05-05 Чингис хааны ач, Тулуйн хоёрдугаар хүү Хубилай, отгон хүү Аригбөх нар өөрийн биесээ хаан өргөмжилж хоорондоо дайтав. Монголын Эзэнт Гүрний бутрал эхлэв. 1264 онд Хубилай ялж Их Монгол Улсын маргашгүй ганц хаан болов.
1268 он Өгөөдэйн угсааны Хайду Хубилай хааны эсрэг 1301 он хүртэл дайтав. Монголын эзэнт гүрний бутрал даамжрав.
1269 он Хубилай хаан Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолгон албан бичигт хэрэглэв.
1271 он Хубилай сэцэн хаан Юань улсыг үүсгэн байгуулж, нийслэлийг Ханбалгасанд (өнөө Бээжин) шилжүүлэв.
1273 он Чингим ханхүү болов.
1294-02-18 Хубилай хаан 72 насандаа өөд болов. Монголын эзэнт гүрэн Юань улс, Зүчийн улс, Цагаадайн улс, Хүлэгүгийн улс гэж дөрвөн хэсэг бутарсан ч гагц Юань улсын хааныг хаан гэж оройн дээд болгон, бусад улсынхыг хан гэдэг байв.
1294-05-10 Чингимийн хүү Төмөр ханхүү Юань улсын Өлзийт хаан болов.
1295 он Хүлэгүгийн улсад Газан хан суув. Хүлэгүгийнхэн лалын шашинд оров.

14-р зуун

засварлах
Он,сар,өдөр Түүхт явдал
1304 он Юань улсын тэрүүлсэн Монголын эзэнт гүрний дөрвөн улс энх тайвнаар зэрэгцэн байв. Удалгүй дахин дайтсан.
1307-06-21 Төмөр өлзийт хаан 49 наслав. Дармаабалын хүү Хайсан Юань улсын Хайсан Хүлэг хаан болов.
1311-04-07 Хайсан хүлэг хаан 29 наслав. Түүний дүү Аюурбарбад Юань улсын Буянт хаан болов.
1313 он Өзбег Зүчийн улсын хан болов. Зүчийн угсааныхан лалын шашинд оров.
1315 он Аюурбарбад буянт хаан төрийн түшмэлийн шалтгалт авдаг болов.
1320-04-19 Буянт хаан 34 наслав. Түүний ахмад хүү Шидбал Юань улсын Гэгээн хаан болов.
1323-10-04 Шидбал гэгээн хаан 20 наслав. Чингимийн ач, Гаммалын хүү Есөнтөмөр хаан Юань улсын хаан болов.
1328 оны 10 сар Есөнтөмөр хаан 34 наслав. Түүний хүү Аригиба хаан хэд хоног хаан ор суув.
1328-10-16 Төрийн эргэлтээр Хайсан хааны хоёрдугаар хүү Тугтөмөр Юань улсын Тугтөмөр хаан болов.
1329-02-27 Заяат хаан ах Хүслэнд хаан ширээгээ шилжүүлсэнд Юань улсын Хүслэн хаан болсонд намар нь 30 насандаа өөд болж, Тугтөмөр заяат хаан дахин хаан ширээнд залрав.
1332-10-23 Тугтөмөр заяат хаан 28 наслав. Хүслэн хутагт хааны хоёрдугаар хүү Ринчинбал 6 насандаа Юань улсын хаан суув.
1333-07-19 Ринчинбал 7 наслав. Хүслэн хутагт хааны их хүү, Ринчинбалын ах Тогоонтөмөр Юань улсын хаант Тогоонтөмөр хаан болов.
1335 он Абу Саид Бахадур хан нас барсанаар Ил Хаант Улс бутрав.
1368-09-14 Юань улс нурав. Тогоонтөмөр ухаант хаан Монгол орондоо эргэн суув.
1388 оны 11 сар Төгстөмөр усхал хааны түшмэл Есүдэр Туул голын дэргэд түүн рүү дайрчээ. Аригбөхийн удмын Зоригт хаан Хубилай хааны гэр бүлийг орлож Монголыг захирч байна.

15-р зуун

засварлах
Он,сар,өдөр Түүхт явдал
1449 он Ойрадын Эсэн тайш Тумугийн тулалдаанд Мин гүрний Жөнтун хааныг баривчлан Бээжинг бүсэлсэн ч буцаасан.
1480 он Өмнөх Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай сэцэн хатан Ойрадуудыг ялсан Батмөнх Даян хаантай гэрлэж, Монголд Алтан ураг сэргэн мандалтыг эхлүүлэв.

17-р зуун

засварлах
Он,сар,өдөр Түүхт явдал
1619 он Лигдэн хааны 10,000 цэрэг Тиелэн даваанд Манжийн Нурхач хаантай байлдаж ялагдав.
1632 он Лигдэн хаан Манжийн цэргээс зугтаж Хөх нуур луу одов.
1634 он Лигдэн хаан Хөх нуурын Шар талд нас барав.
1635 он Өмнөд Монголын ноёд Манжид дагаар орсноор Их Монгол Улс мөхөв.
1640 он Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазар Халхын Жавзандамба хутагтад өргөмжилөгдөв.
1642 он Төвдөд Хошууд аймгийн Гүүш хан Төрбайхын угсааны Хошуудын хант улс байгуулагджээ.
1686 Өндөр гэгээн Занабазар шинэ "Соёмбо" үсэг зохиосон.
1688 он Галдан бошигт Халхад довтлон оров. Халхын гурван хангууд уван цуван Манжид дүрвэв.
1691 он Халхын ноёд, Долоннуурын чуулганаар Манж Чин улсад дагаар оров.
1696 он Зуунмод-Тэрэлжийн тулалдаанд Манжийн ялалтаар Халхын нутаг Манжийнх болов.
1697 он Галдан бошигт амиа хорлон үхэв.

18-р зуун

засварлах
Он,сар,өдөр Түүхт явдал
1709 он зун Амарбаясгалант хийдэд болсон ноёдын чуулганаар “Гурван хошууны их цааз” буюу "Халх журам"-ыг баталсан.
1717 он Зүүнгарын довтолгооноор Хошуудын хант улс мөхөв.
1720 он Чингийн довтолгооноор Зүүнгарын цэрэг Хөхнуураас холдов.
1723 он Чингийн харьяанд орсон Хөхнуурын Лувсанданзан ноёны бослого дарагдав.
1727-8 сар Орос, Манж Чин улсын хооронд "Буурын гэрээ" хилийн зурвасыг тодотгосон эрх зүйн баримт байгуулагдсан.
1755 -7 сар Манжийн хаан Зүүнгарын хаант улсыг эзлэн авсан.
1756 он Чин улс Чингүнжав, Амарсанаагийн бослогыг дарж, Зүүнгар улсыг мөхөөв.

19-р зуун

засварлах
Он, сар, өдөр Түүхт үйл явдал
1859 он Зуу-Уд, Зостод манжийн эсрэг бослого гарчээ.
1861 он Их Хурээнд Оросын Консулын газар нээгдсэн.
1863-1864 он Зост, Зүүн Түмэдэд, Харчинд бослого гарсан.
1870-1883 он Оросын аялагч Николай Пржевальский Монголын нутагт 4 удаа эрдэм шинжилгээ, судалгааны аялал хийсэн.
1874 он Ар Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын VIII дүрээр тодруулж Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилсөн.

20-р зуун

засварлах
Он,сар,өдөр Түүхт явдал
1900 он Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого болов.
1907 он Чин улс түрэмгий Шинэ засгийн бодлого хэрэгжүүлж эхлэв.
1909 он Сандо амбан Ар Монголын Хүрээнд суух амбан сайдаар томилогдсон.
1911-12-01 Ар монгол үндэстэн нутаг манж Чин улсаас тусгаар тогтнов.
1911-12-29 VIII Жавзандамба хутагт Богд гэгээн Монгол Улсын хаанаар өргөмжлөгдөж, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээв.
1912-11-03 Оросын эзэнт гүрэн Монголын тусгаар тогтнол, хааны эрхийг зөвшөөрөв.
1913-11-11 Монгол-Төвөдийн гэрээгээр тусгаар тогтнолыг харилцан хүлээн зөвшөөрч, туслалцахаар тохиров.
1915 он Хаант Орос-Дундад Иргэн Улс-Олноо Өргөгдсөн Монгол Улс гурван талын оролцсон Хиагтын гэрээгээр Ар Монгол өөртөө эзэрхэх болов.
1919 он Ар Монголыг Хятадын Сю Шүжаны удирсан дарангуй цэрэг эзлэв.
1921 оны 2 сар Хаант Оросын үлдэгдэл Барон Унгерний цагаан цэрэг хятад гамин цэргийг Нийслэл хүрээнээс хөөв.
1921-03-18 Зөвлөлтийн улаан цэргийн дэмжлэгтэйгээр Монголын Дамдины Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг Хиагтад бүгсэн гамин цэргийг цохиж зайлуулав.
1924-11-26 Монгол улс Бүгд найрамдах засагт шилжин, анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглав.
1928 он Хамтралжих хөдөлгөөн эхлэв.
1932 он Зэвсэгт бослогоос шалтгаалан хамтралжих хөдөлгөөн цуцлагдав.
1936 он Өвөр Монголд Дэмчигдонров ван Японы тусламжтайгаар Монгол цэргийн засгийн газрыг тогтоов.
1937 он Монгол цэргийн засгийн газар Монголын нэгдсэн өөртөө засах засгийн газар болов.
Монгол улсад 30000-аад хүнийг хилсээр ялласан их хэлмэгдүүлэлт болов.
1939 он Монголд их хэлмэгдүүлэлт төгсөв.
1939 оны 5 сар Халхын голын байлдаан: Манж-год байрласан Японы цэрэг Монгол руу дайрав. Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүчин тосон байлдав.
1939-09-18 Халхын голын байлдаан: Япон бууж өгөв. Япон-Зөвлөлтийн хооронд харилцан үл довтлох гэрээ байгуулагдав.
1941 он Монголын нэгдсэн өөртөө засах засгийн газрын нэр Монголын өөртөө засах холбоо болж өөрчлөгдөв. Товчоор Мөнжян.
1945 оны 8 сар Дундад Иргэн Улсын хүсэлтээр Зөвлөлт Японы цэргийг Дундад Иргэн Улсын нутгаас хөөхөд Монгол улс оролцов. Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шаардлага багтсан Хятад-Зөвлөлтийн найрамдлын гэрээ батлагдав.
1945-10-20 Монголын бүх ард нийтийн санал хураалтаар 100% тусгаар тогтнолыг дэмжив.
1946-1-5 Дундад Иргэн Улс (Хятад) Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
1949-10-06 Шинээр тогтсон БНХАУ (Хятад), Монгол Улс харилцан нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоов.
1950-аад он Монголын малчдын нэгдэлжих хөдөлгөөн болов.
1953 он Тайваньд дүрвэсэн Гоминданы засгийн газар Хятад-Зөвлөлтийн найрамдлын гэрээнээс татгалзав.
1955 он Тайвань (тухайн үеийн Хятадын суудал) БНМАУ-г НҮБ-д элсэхийг хориглов.
1961-10-27 БНМАУ буюу Монгол улс НҮБ-ын гишүүн болов.
1961 оны 12 сар Монголын төмөр зам баригдаж гүйцэв.
1962 он Хятад-Зөвлөлтийн хуваагдал: Монгол Ардын Нам-ын удирдлага ЗХУ-ын талд орж, Хятад-тай зөрчилдсөн.
1965 он Юмжаагийн Цэдэнбал сэхээтнүүдийг цэвэрлэв.
1969 он Хятад-Зөвлөлтийн хуваагдал: Хятад түрэмгийллийн заналхийллийн хариуд ЗХУ Монголын нутаг дэвсгэрт томоохон арми байрлуулсан.
1981 оны 3 сар Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн анхны Монголчууд болов.
1984 оны 8 сар Юмжаагийн Цэдэнбалыг огцруулан зайлуулсан.
1987-1-27 БНМАУ АНУ-тай дипломат харилцаа тогтоосон.
1989 оны 12 сар Шинэчлэлийн анхны ард түмний жагсаал болж, МоАХ байгуулагдав.
1990 он Ардчиллын төлөөх томоохон жагсаалууд цаг агаарын таагүй нөхцөлд болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, олон намын тогтолцоо, шинэ сонгууль явуулахаар тусгасан. Анхны ардчилсан сонгууль болсон. МАХН ялсан.
1992 оны 7 сар Монгол Улсын Үндсэн Хууль батлагдсан. Зөвлөлтийн цэргүүд Монголын газар нутгаас бүрэн гарсан.
1993-6-6 Ерөнхийлөгчийн анхны шууд сонгууль болсон. Сөрөг хүчин МАХН-ын гишүүн асан Пунсалмаагийн Очирбат ялалт байгуулсан.
1996-6-30 Анхны Коммунист бус Засгийн газар сонгогдсон.
1998 он Дэд бүтцийн сайд, 1990 оны жагсаалын удирдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг алагдсан.
2000-7-2 МАХН сонгогдсон; Ерөнхий сайд Намбарын Энхбаяр шинэ Засгийн газрыг байгуулав.

21-р зуун

засварлах


Жил Сар, өдөр Түүхт явдал
2003 Монгол Улсын Зэвсэгт Хүчин Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлэв.
2004 2004 оны ээлжит УИХ-ын сонгуульд МАХН, Эх орон Ардчилсан эвсэл тус бүр 36 гишүүний санал авч, эвсэлийн засгийн газрын тэргүүнээр АН-ын дарга Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд болов.
2006 1 сар МАХН засгийн газрыг огцоруулж, МАХН-ын дарга Миеэгомбын Энхболд, 26 дахь Ерөнхий сайд болов.
2007 10 сар МАХН-ын даргаар Санжийн Баяр сонгогдож, 27 дахь ерөнхий сайд болов.
2009 6 сар Цахиагийн Элбэгдорж нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд 51.24%[1]-ийн саналаар ялалт байгуулж, Монгол Улсын 4 дэхь Ерөнхийлөгчөөр сонгогдов.
2009 10 сар Санжаагийн Баяр нь эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдаас огцорч, Сүхбаатарын Батболдод албан тушаалаа шилжүүлэв.
2012 8 сар 2012 оны УИХ-ын сонгуулиар, Ардчилсан нам ялалт байгуулж, намын дарга Норовын Алтанхуяг Монгол Улсын 29 дэхь Ерөнхий Сайд болов.
2013 6 сар Цахиагийн Элбэгдорж нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 50.23%[2]-иар ялалт байгуулж, улиран сонгогдов.
засварлах
  1. "Сонгуулийн урьдчилсан дүн | Sonin.mn". web.archive.org. 2009-05-28. Archived from the original on 2009-05-28. Татаж авсан: 2023-12-26.
  2. "Урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдорж ялсныг зарлав – ShuuD.mn". web.archive.org. 2013-06-29. Эх сурвалжаас архивласан огноо 2013-06-29. Татаж авсан: 2023-12-26.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)